Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Уул уурхайгүй бүсээс ЕСӨН төрлийн мал, амьтны мах бэлтгэдэг "KHUVSGUL LAKE"

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж буй мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад буй энэ цаг үед бид "Үйлдвэрлэгч" буландаа ард иргэдээ эрүүл аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангахаар ажиллаж буй ҮНДЭСНИЙ үйлдвэрлэгчийг зорилаа.

"KHUVSGUL LAKE" брэнд нь малчны хотноос малаа сонгож, малд нэг бүрчлэн бүрэн шинжилгээ хийж, улмаар махаа бэлтгэн бүр чихний ээмэгтэй нь хамт хэрэглэгчдэд хүргэдэг. Ганц толгой, гэдэс цувдай байсан ч дээрх шинжилгээ гарал үүслийн бичгийг дагалдуулан өгч, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийг өгч, эрүүл аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна.

  • Брэндийн нэр: "KHUVSGUL LAKE" 
  • Үүсгэн байгуулагч: Э.Боролзойхүү
  • Үүсгэн байгуулсан он: 2020 он
  • Сошиал хуудас: Khuvsgul Lake Meat
  • Холбогдох утасны дугаар: 88281272

Бид тус үйлдвэрлэлийг эрхэлдэг Э. Боролзойхүүтэй ярилцлаа.


-Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв. Манай уншигчдад компанийнхаа талаар танилцуулаач?

-2020 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн. 2018 оноос эхлэн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг судалсан. Тус судалгааны үндсэн дээр Хөвсгөл аймгаас бүтээгдэхүүнээ авч эхэлсэн. Яагаад тус аймгийг сонгон бэ гэвэл газар тариалан, уул уурхайгүй мөн малын халдварт өвчингүй бүс нутаг учраас тэр.

Өвс ургамлын хувьд бас шим тэжээлтэй учраас илүү онцлогтой. Манайх есөн төрлийн амьтны махыг бэлдэж зах зээлд нийлүүлж байна. Таван хошуу малаас гадна хайнаг, сарлаг, цаа буга, гахай гэсэн амьтдын махыг бэлтгэн нийлүүлж байна.

Мөн мах махан бүтээгдэхүүн бэлдэхийн хажуугаар гэрийн тэжээвэр амьтдын хоол үйлдвэрлэж дотооддоо зах зээлд нийлүүлж байна. Амьтны хоолны тухайд манайд импортын бүтээгдэхүүн л байдаг. Ерөнхийдөө 7 сая долларын импортын бүтээгдэхүүн орж ирдэг. Түүнийг орлуулах хоол хийж үзье гээд л явж байна.

-Тэгэхээр хоёр төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг гэж ойлголоо хоёулаа эхлээд мах бэлтгэн нийлүүлдэг талаараа ярилцъя?

-Таван хошуу малын махнаас гадна цаа бугын мах гаргадаг гэж түрүүн ярьсан. Тухайн амьтны махыг стейкэнд бэлддэг. Цааны махыг хүмүүс их сонирхдог хэдий ч төдийлөн хэрэглээ болоогүй. Цааны тоо толгой цөөхөн учраас Хөвсгөл аймгийн ИХ-ын шийдвэр тогтоолоор гэрээ, зөвшөөрлийн дагуу авч бэлтгэдэг. Учиргүй хонь мал шиг 200,300 тоогоор нядална гэж байхгүй. Үүнээс гадна хайнаг сарлаг, гахайн мах байна.

Гахайн мах нь бас л онцлогтой. Фермийн гахай биш хэрнээ зэрлэг гахай биш /инээв/. Тодруулбал, бэлчээрээр хонь шиг маллагаатай гахайн мах бэлтгэдэг. Нэг төрлийн бордоогоор хооллодоггүй ургамал иддэг учраас зэрлэг гахайн мах талруугаа амттай. Таван хошуу малын тухайд бол малчны хотноос нь шууд төхөөрүүлэх малыг нь сонгуулаад захиалгын дагуу бэлтгэдэг. Мөн намартаа нөөцөлнө. Яг газар дээр нь малыг төхөөрч шинжилгээгээ аваад битүүмжилдэг гэсэн үг.

-Танай мах махан бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлж байгаа иргэд, ААН хэр олон байна?

-Дотоодын ресторан, ААН-үүдэд манайх жаахан үнэтэй болчихдог. Мэдээж ресторан зах зээлийн үнээс 1000 төгрөгөөр илүү махыг сонгохгүй. Тухайн газрууд Эмээлт, Хүчит шонхороос л авдаг. Гэхдээ чанартай гэдгийг нь ойлгоод манайхаас сонголтоо хийдэг газрууд ч байгаа.

Түүхий эдийн хувьд шинжилгээтэй, бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийдэг учраас яалт ч үгүй л бага зэргийн үнэтэй. Муу чанаргүй зүйл хийдэг газруудтайгаа өрсөлдөх гээд тухайн технологиор хийж, бэлтгэвэл болно. Гэхдээ тэр зүйл хол явахгүй. Хугацаа уртасгадаг, хадгалалт даадаг бодис хийж ард түмнээ төрөл төрөгсдөө хуураад яах юм. Тийм биз дээ. Монгол малын мах дэлхийн зах зээлд гаргахын тулд тэгж нэр хүндийг нь унагааж болохгүй. Миний гол зарчим л тэр.

-Ойрын хэдэн өдөр мах боловсруулахтай холбоотой асуудал их сөхөгдөж байна?

-Цахимаар хараад л сууж байна. Энэ бол үнэхээр болохгүй муухай зүйл. Хүнд чинь эх орон, ээжий, ааваа хайрлах сэтгэл гэж байх хэрэгтэй шүү дээ. Энэ гарч ирээд байгаа асуудлаас өөр ч бий. Төр засаг ч бодох ёстой асуудал. Учир юу вэ гэвэл нөөцийн мах гэдэг асуудал байна. Арав, арваннэгдүгээр сард мах бэлддэг. Гэтэл түүнийгээ хадгалдаг үйлдвэрлэлийн технологи нь буруу. Гулуузаар нь зооринд аваачаад л хураачихдаг. Нөгөөх нь хавар борц шиг л юм гарч ирнэ. Нян бактери тэнд л үрждэг. ЗГ, ХХААХҮЯ мэдэж л байгаа. Бодис холиогүй ч гэсэн мөн л асуудал. Гэтэл манайх шинэ дээр нь шууд битүүмжлээд савладаг юм.

Дээрээс нь эрүүл аюулгүй тал дээр ёстой асуудалтай. Жишээ нь, манайх 100 хонь нядлахдаа хонь тус бүрээс шинжилгээ авдаг. Гэтэл бусад нь 100 хонь нядалсан бол нэгээс нь шинжилгээ авдаг. Дээжийн систем гэдэг нь тэр. Тухайн нэг хонь нь эрүүл байвал бусад 99 дээрээ хувилдаг. Экспортлохдоо ч мөн адил тэгдэг юм билээ. Манай малын махны нэр хүндийг унагаад байгаа шалгаан нь ердөө л энэ. Харин нэг бүрчлэн шинжилгээ авдаг юм шүү гэдгийг таниулах гээд гурван жил болж байна. Нэг гарал үүслийн бичиг бариад л орж ирж байгаа хүмүүс чинь хулгайн мах биш гэдгээ л нотолж байгаа болохоос яг эрүүл ахуйгаа нотлуулаад байгаа хэрэг биш.

-ХЭЗЭЭ Ч МАХНЫ КВОТ АВАХ ГЭЖ ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ-

-Үйлдвэрлэл явуулахад тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Яг чанартай бэлдэж боловсруулсан махаа экспортод гаргах гэхээр квот, зөвшөөрлийн асуудал хэцүү. Гадаадын улсууд нь шинжилгээ, сав баглаа боодлыг хараад сонирхож санал тавихаар нь бид ийм бүтээгдэхүүнээ энэ газар руу гаргамаар байна гэхээр төрийн албан хаагчид нь үүдэн дээрээсээ буцаадаг юм билээ. Шударгаар бичиг баримтаа бариад явбал гурван жил лав болох байх. Дандаа л мөнгө төлдөг ар өврийн хаалгаддагууд нь өмнүүр гүйгээд орчихдог асуудал бий. Би бол хэзээ ч тэгж мөнгө төлөхгүй. Албан ёсоор нь явсаар байгаад л дуусна. Төр засаг манай үйлдвэр бүтээгдэхүүнтэй танилцаад зорилгыг маань нэг удаа харсан удаа байхгүй.

-Танай үйлдвэр ер нь мах бэлтгээд хэрэглэгчдийн гар дээр очтол хэдэн шат дамжлага дамждаг юм бэ?

-Хөвсгөл аймагт нэг үйлдвэр байгаа. Тэнд нядлаад савлаад гаргана. Яг эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа үйлдвэр нь Улаанбаатар хотын "Сity tower"-т байрлаж байгаа энэ үйлдвэр. Ер нь эцсийн эцэст манайх 10 шат дамжлага дамжуулж мах бэлдэж байхад төр засаг төхөөрөөд зооринд аваачиж хаячхаад л үйлдвэрүүдээ дарладаг. Мөн нэмж дурдахад манайх ганцхан мах бэлтгэх биш аялал зугаалгаараа авч яваад идэж болох, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, шар тос зэргийг үйлдвэрлэж байна.

-Танайхаас 25 кг-тай мах худалдаж авъя гэж бодъё л доо. Яг хэдэн төгрөгт бэлтгээд өгөх вэ?

-300 гаруй мянган төгрөгт эрүүл аюулгүй мах авна. Бэлэн болсон бүтээгдэхүүний хувьд гадуур худалдаалагддаг бүтээгдэхүүнтэй адил. Харин стейкны мах 12 мянган төгрөгөөр худалдаалагддаг.

-Хаанаас худалдан авч болох вэ?

-Бүх л сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.

-ТЭДНИЙ ҮЙЛДВЭРЛЭСЭН ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ХООЛЫГ ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛ СОНИРХОЖ БАЙНА-

-Ярилцлага эхлэхэд нохой, муурын хоол үйлдвэрлэдэг гэж ярьсан шүү дээ. Энэ талаараа ярьж өгөөч?

-Гэрийн тэжээвэр амьтад хүнээс дутахааргүй хоол тэжээл хэрэглэдэг болсон. Гэхдээ манай улсын зах зээл жаахан муу. Гэтэл Солонгос, Хятад, Япон, Оросын зах зээлүүд манай бүтээгдэхүүнийг авъя гэж байна. Коронавирустай холбоотойгоор тухайн улсуудад амьтан тэжээх нь нэмэгдсэн юм билээ. Тэр зах зээлийн хэдэн хувьд нь хүрч ажиллах вэ гэдэг судалгаа ч байна. Дотооддоо хэд л бол хэдийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ малын дайвар бүтээгдэхүүнийг ашигладаг.

-Дайвар бүтээгдэхүүн гэдгээ тодруулаач?

-Малын уушиг, элэг, зүрх, адууны туруу, судас шөрмөсөөр хүртэл үйлдвэрлэл явуулна. Нойтон болон хуурай хоол гэж хоёр ялгана. Хуурайд нь тэр хатуу бүтээгдэхүүнийг боловсруулж хийж байгаа юм. Ямааны эврээр ч гэсэн боловсруулаад амьтны хоол хийж болж байна. Хатаасан хоолыг сонирхож байгаа явдал нь нохой муурыг саатуулах, шүдэнд нь ямар нэг гэмтэл учруулахгүйгээр шийдчихнэ.

-Гаднын улсууд танай бүтээгдэхүүний юуг нь онцолж сонирхож байна?

-Монгол малын витаминлаг чанар их байгаа учраас л сонирхоод байгаа нь тэр шүү дээ. Зөвхөн муур нохойн хоол гэлтгүй адууны дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад экспортлоод өгөөч гэдэг санал ч ирж байгаа.

-Үнийн хувьд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс ямар байна?

-Орж ирж байгаа бүтээгдэхүүн үнийн хувьд хямд байна. Манай гаргаж байгаа муур нохойн хоол хугацаа уртасгагч бодисгүй. Харин импортоор орж ирж байгаа хоолнууд хугацааг нь уртасгах гээд бодис хийдэг. Тэгсэн хэдий ч үнэ нь арай хямд орж ирдэг. Манайх үхрийн булчин мах броклитой ч байдаг юм уу органикаараа гардаг гэх юм уу.

-ШААРДЛАГА ХАНГАСАН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ҮЙЛДВЭРЛЭДЭГ УЧИР ИМПОРТЫН БАРААНААС ҮНЭТЭЙ БАЙХ ТОХИОЛДОЛ БИЙ-

-Яагаад дотооддоо үйлдвэрлэж байж импортын бараа бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг юм гэдэг асуудал гарч ирдэг шүү дээ?

-Нэмүү өртгийн л асуудал. Амьтны хоолонд гээд хог дээрээс түүж, хамгийн муу юмаар хийдэггүй. Хамгийн мууг нь түүж авч ирээд хийдэг бол яг үнэндээ үйлдвэрлэл явуулаад яах юм бэ. Гол нь шинжилгээнд тэнцсэн малынхаа түүхий эдийг олон шат дамжлагаар боловсруулж байж бэлэн болгоно. Үнийн хувьд өрсөлдөж чадахгүй хэрнээ чанрын хувьд өрсөлдөхөөр барах уу л байдаг. Хоёр төрлийн нойтон хоол 5800-6200 төгрөгийн хооронд борлуулж байна. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулахад хугацаа орно шүү дээ.

-Өдөрт нохой муурын хоол хэдийг үйлдвэрлэх боломжтой вэ?

-1500-г үйлдвэрлэх боломжтой. Ерөнхийдөө борлуулалтдаа тааруулж л үйлдвэрлэж байна гэж хэлж болно.

-Цаашдаа ямар зорилго тавин ажиллах вэ?

-Мэдээж иргэдээ эрүүл аюулгүй, баталгаатай мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилготой. Хоёрдугаарт амьтны хоолоо дэлхийн зах зээлд гаргах шүү дээ. Одоо манайх жилдээ 50 сая давсан татвар төлж байна. 20 гаруй хүн цалинжуулдаг. Мэдээж ирээдүйд илүү олон ажлын байр бий болгох, улс орныхоо нэрийг гаргахаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх л зорилго байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-03 08:34

Ямар хөөрхөн үйлдвэрлэгч вэ

Зочин
Зочин
2022-06-03 08:35

Үүнийг хаанаас авах вэ

Зочин
Зочин
2022-06-03 08:43
Reply to  Зочин

бүх сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа гэж ээ

Зочин
Зочин
2022-06-03 08:40

Эдний юмнууд уг нь амттай шүү, махны асууд�##� яриндаж байхад м�##�чны хотноос нь бэлдэж өгдөг эднийх шиг газар хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2022-06-03 08:42

Эдний юмнууд уг нь амттай шүү, махны асууд�##� яриндаж байхад м�##�чны хотноос нь бэлдэж өгдөг эднийх шиг газар хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2022-06-03 08:45

Шар тосыг нь авч хэрэглэж үзсэн сайн санагдсан

Зочин
Зочин
2022-06-03 09:08

Үнэхэээр их та�##�агдав м�##�чны хотхоноос бэлтгэгдэж байгаа нь

Зочин
Зочин
2022-06-03 09:59

Үнэхэээр их та�##�агдав м�##�чны хотхоноос бэлтгэгдэж байгаа нь

Зочин
Зочин
2022-06-03 10:00

Үнэхэээр бахархмааар сайхан үйлдвэрлэгч байна. Шууд м�##�чны хотноос ийм сайхан эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааад гялайлааа

Зочин
Зочин
2022-06-03 10:00

Ийм үйлдвэрлэгч нар олшрох болтугай Илүү их амжилт хүсий????

Зочин
Зочин
2022-06-03 10:00

бараануудыг нь хаанаас авах вэ, дэлгүүрүүдэд байдаг болов уу

Зочин
Зочин
2022-06-03 10:01

Эдний юмнууд уг нь амттай шүү, махны асууд�##� яриндаж байхад м�##�чны хотноос нь бэлдэж өгдөг эднийх шиг газар хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button