ДЭЛХИЙ

БНХАУ-д сөнөөгч онгоц орон сууц мөргөсний улмаас нэг хүн газар дээрээ нас баржээ

БНХАУ-ын Хубэй мужид Хятадын Агаарын цэргийн хүчний “J-7” олон үйлдэлт  сөнөөгч онгоц сургуулилтынхаа үеэр орон сууцны хороололд осолджээ. Ослын улмаас хэд хэдэн байшин нурж, нэг хүн нас барсан гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Мөн орон нутгийн хоёр иргэн бэртэж гэмтсэн аж. Харин онгоцны нисгэгч хөнгөн бэртэж, газар мөргөн унахаасаа өмнө онгоцноосоо катапультаар амь гарч чаджээ. Одоогийн байдлаар нисгэгч бусад хохирогчдын хамт эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сөнөөгч онгоцны оёлын шалтгаан, нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button