ДЭЛХИЙ

БНХАУ, БНСУ, Японы хамтын ажиллагааны олон улсын чуулга уулзалт боллоо

“БНХАУ, БНСУ, Японы хамтын ажиллагааны олон улсын чуулга уулзалт-2022” өчигдөр буюу зургаадугаар сарын 14-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтын сэдэв нь “Ирээдүй рүү чиглэсэн гурван орны хамтын ажиллагаа-Өнө батын энх тайван, хамтын хөгжил ба соёл” гэх уриан дор болов.  

БНХАУ-ын талаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцож, чуулга уулзалтад үг хэлэхдээ, БНХАУ, Япон, БНСУ гурван улс бол ойрын хөршүүд агаад бүс нутаг, тэрчлэн дэлхий нийтэд чухал нөлөө үзүүлэх улс орнуудад тооцогдоно.

Ирээдүй рүү чиглэсэн гурван орны хамтын ажиллагаа “бүс нутгийн өнө батын энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг биелүүлэх, зүүн Азийн улс орнуудын хамтын соёлыг бүтээн байгуулах” чиглэлд хөгжих ёстой гэв.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ван И тус чуулга уулзалтад биечлэн оролцоогүй, баярын захидал илгээсэн байна.

Эх сурвалж: Xinhuanews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button