ДЭЛХИЙ

Ши Жиньпин дайны бус цагаар цэргийн ажиллагаа явуулахыг ЗӨВШӨӨРӨВ

БНХАУ-ын дарга, Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өчигдөр /2022.06.14/ өглөө “Дайны бус цагийн хуулиар цэргийн тусгай ажиллагаа явуулах дүрэм”-д гарын үсэг зурж, тогтоолыг баталсан байна. Энэ талаар “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Үүнийг тодруулбал, хилийн чанадад Хятад улс зэвсэгт хүчнээ илгээх болон тухайн талбар дээр цэрэг дайны тусгай ажиллагаа явуулж болно гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үйл явдал юм. Ши Жиньпин дарга ийнхүү эл дүрэмд гарын үсэг зурснаар өнөөдөр /2022.06.15/-өөс үйл явц хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

“Дайны бус цагийн хуулиар цэргийн тусгай ажиллагаа явуулах дүрэм”-д зааснаар, ард иргэдийн амь нас, эд хөрөнгө, улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн үндсэн заалтууд багтжээ.

Эл дүрэм нь нийт зургаан бүлэг, 59 зүйлээс бүрдсэн багц заалтуудтай ба цэргийн бус шинж чанартай цэргийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж, 2022 оны зургаадугаар  сарын 15-наас хүчин төгөлдөр болно хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Ши Жиньпин дарга ийм шийдвэр гаргах болсон нь Бээжин Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа болж байгаагаараа онцлогтой, Хятад улс хилийн чанадад Хятадын цэрэг армийн үүрэг оролцоог өргөжүүлэн бататгах эрх зүйн үндсийг албан ёсоор тавьж буй үйлдэл хэмээн шинжээчид үзэж байна.

Ийм шийдвэр гаргаснаараа БНХАУ “Хятадын цэргүүд бүс нутгийн тогтворгүй байдлын Хятадад үзүүлэх нөлөөллөөс сэргийлж, газрын тос зэрэг стратегийн түүхий эдийг тээвэрлэх чухал замуудыг баталгаажуулж, Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт, төсөл, боловсон хүчнээ хамгаалж чадна” хэмээн “The Global Times” бичжээ.

Дүрмийг баталснаар, гамшгийн үед авран туслах, тусламж үзүүлэх, энхийг сахиулах зэрэг аль хэдийн хэрэгжиж буй үйл ажиллагаанд цэргийн үүрэг оролцоог тодорхойлох боломж бүрдэх аж.

Ши Жиньпин дарга цэргийн бус “цэргийн ажиллагаа”-г сурталчилж, хуульчлах шийдвэр гаргасан нь гэнэтийн хэрэг болов. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор Украин руу халдан довтолсоноос хэдхэн сарын дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь анхаарал татаж байгааг шинжээчид мөн онцолжээ.

Цус урсгасан дайн одоо хэр нь Украинд өрнөж байгааг үл харгалзан Ерөнхийлөгч В.Путин “цэргийн тусгай ажиллагаа”-гаа албан ёсоор “дайн” гэж зарлаагүй хэвээр байгаа ба өчигдрийн Ши Жиньпин дарга “Дайны бус цагийн хуулиар цэргийн тусгай ажиллагаа явуулах дүрэм”-д гарын үсэг зурснаар дэлхий нийтийг Хятад улсын мэдэлд байдаг Тайванийн арал руу ажиглагчдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж эхэллээ.

Тайванийн Үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Куо Южэн: “Ши Жиньпиний гаргасан шийдвэр бол В.Путиний Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны хуулбар нь гэж бодож байна”.

ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсон үйл явдлын дараа Тайвань, Япон болон Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойрны улс орнуудад маш их заналхийлсэн дохио өгч байгааг  шинжээчид сануулж байгаа юм.

Улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдахаасаа өмнө Хятадын шилдэг их сургуулиудын нэг “Чинхуа” /Tsinghua/ Их Сургуульд багшилж байсан бие даасан шинжээч Ү Цян ярихдаа, Ши Жиньпиний шийдвэрийг В.Путиний хэл яриа, хийж буй үйлдэлтэй тун төстэй байгаа гэлээ. Мөн тэрбээр, “Бээжингийн үүднээс авч үзвэл, Тайванийн арлыг Хятадтай нэгтгэх ирээдүйн эрхэм зорилго нь 1949 онд дуусаагүй иргэний дайны үргэлжлэл байх болно” хэмээн “ABC” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдав. Түүнчлэн, Ши Жиньпиний үйлдлийг Хятадын Соломоны арлуудтай саяхан байгуулсан аюулгүй байдлын гэрээ болон Гадаад Хэргийн сайд Ван Игийн Номхон далайн өмнөд хэсгийн бусад улс орнуудтай мөн Соломоныхтой байгуулсан гэрээг байгуулахыг ятгаж чадаагүйт бүтэлгүйтэлтэй ч холбоотой байж магад гэсэн юм.

Хятадын эрх баригчид Соломоны арлуудтай байгуулсан гэрээний бүрэн эхийг хэзээ ч нийтлэхгүй ч гэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслийн нарийн ширийнийг дэлгэсэн ба Хятадын эрх ашгийг хамгаалах зүйл заалтууд түлхүү байгаа гэдгийг Куо Южэн онцлов.

Бүс нутгийн хэмжээнд хэлэлцээр хийх оролдлого бүтэлгүйтсэн ч Ван И сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, Хятад улс Номхон далайн өмнөд бүс нутгийн орнуудтай илүү ойр дотно харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэсэн юм.

Соломоны арлуудтай байгуулсан гэрээ нь эцсийн дүндээ ирээдүйд найдваргүй нөхцөл байдал, эсхүл төрийн эргэлт, аюулгүй байдлын асуудал үүссэн тохиолдолд Хятадын цэргэ арми энэ бүхэнд хөндлөнгөөс оролцох боломжийг олгох юм. Тиймээс, дүрмээр бол Хятад улс хөндлөнгөөс оролцох эрх зүйн үндэс албан ёсоор бүрдэж байгаа гэсэн үг. Мөн, Бээжингийн хидийн чанадад өсөн нэмэгдэж буй ашиг сонирхолд заналхийлсэн тохиолдолд Хятадын цэргийн хүчийг хөндлөнгөөс оролцохыг хуульчиллаа.

Ши Жиньпингийн дэвшүүлсэн “Нэг бүс-Нэг зам” төсөл санаачилгаар Бээжин дэд бүтцээ бий болгохын тулд бусад улс орнуудад хэдэн арван тэрбум ам.долларын зээл олгосон байгаа нь бодит зүйл ба зарим тохиолдолд тэдгээр улс орнууд Хятадад өр төлбөрөө төлж барагдуулах төлбөрийн чадамжгүйн улмаас өмч хөрөнгөө Хятадын тал руу шилжүүлж эхэлсэн.

Зарим нэг жишээг дурдвал, Хятадын Төрийн Өмчит Компани стратегийн өндөр ач холбогдолтой Номхон далайн өмнөд хэсэгт орших Кирибати үндэстний нисэх онгоцны буудлыг шинэчлэхээр хөөцөлдөж эхэлсэн байгаа бол Австралид Хятадын “Landbridge” гэх хувийн компани стратегийн ач холбогдолтой “Darwin” боомтыг 99 жилийн хугацаатай түрээслэн аваад байгаа юм.

Нөгөөтэйгүүр, энэ мэт томоохон төслүүдэд Хятадыг оролцуулах аюул заналхийлэл байгаа эсэхийг шинэ хууль эрх зүйн хүрээнд тусгасан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Ши Жиньпин дарга “Дайны бус цагийн хуулиар цэргийн тусгай ажиллагаа явуулах дүрэм”-д гарын үсэг зурснаар Тайванийн асуудлаарх БНХАУ, АНУ-ын хооронд үүссэн байсан асуудлыг улам л хурцатгах эрсдлийг бий болгох юм.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 12:44

Хятадууд аюултай ард түмэн шүү

Зочин
Зочин
2022-06-15 13:41

Хятадын үсрэнгүй хөгжилдхордоод маш их өдөж байна шүү дээ.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 07:27
Reply to  Зочин

ХАХА ЯМАР ҮХЭР ЮМ БЭЭ ХАХАА

ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 07:28

ХЯТАДУУД ХАРИУГАА АМСАНА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-06-16 20:12

За ингээд ирээдүйд Хятад маягийн концелагерьт дахин хүмүүжих Хятад боловсролын үр шимийг үр хүүхдүүд минь хүртэх нь дээ. Нэмж зээл авахгүй байх, яар�##�тай авсан зээлийн гэрээнүүдийг ш�##�гаж, хариуцлага тооцож, зээлийн тооцоогоо дуусгах арга хэмжээ авахгүй бол ч аюул бодитой асууд�##� болох нь дээ

Зочин
Зочин
2022-06-16 20:12

NO, "the world" is NOT watching this inconsequential idiot.
Only you people whose governments suck up to him.

Холбоотой мэдээ

Back to top button