ЯРИЛЦЛАГА

Д.Амартүвшин: Би “өвс” ярьсан болохоос хар тамхи сурталчлаагүй

Твиттер орчинд, “Өвс буюу марихуаныг хуулиар зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн утгатай жиргээ хийснээсээ үүдэн цагдаагийн байгууллагад дуудагдаад буй, комедиан дүр төрхөөр олонд танигдсан Д.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НАДААС НАЙМАН ТӨРЛИЙН ХАР ТАМХИНЫ БОДИСЫН ШИНЖИЛГЭЭ АВСАН-

-Таныг комеди шоу хийх үеэрээ хар тамхитай холбоотой сэдвийг хөндсөн гэдэг ойлголт нийгмийн сүлжээгээр түглээ?

-Комеди шоутай маань энэ бүхэн холбоогүй юм. Харин өөрийнхөө фэйсбүүк болон твиттер хуудсанд хар тамхитай холбоотой сэдвээр хувийн үзэл бодлыг нээлттэй илэрхийлсэн. Ерөнхийдөө олон улсад хар тамхитай тэмцэх ажиллагаа яагаад үргэлж бүтэлгүйтдэг, ямар зүй тогтол үйлчилдэг талаар бичсэн. Гэтэл “өвсийг нь зөвшөөрчихөөч ээ” гэх мэт жиргээг нь дангаар тастаж аваад, сошиал орчинд түгээсэн байна билээ. Үүний өмнөх пост, жиргээнүүдийг харалгүйгээр зөвхөн тэр хэсгийг нь хэсэгчилж авсан байсан. Үүнээс болж намайг цагдаагийн хэлтэс дээр дуудаж, мэдүүлэг авсан. Бас нэгжлэг хийснээс гадна, биологийн дээжийн шинжилгээ авсан.

-Цагдаагийн хэлтэс таныг дуудаж мэдүүлэг авсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ? Шинжилгээний хариу яаж гарав?

-Намайг шалгасан үндэслэл нь ерөөсөө хар тамхи, мансууруулах бодисыг олон нийтэд сурталчилсан явдал гэж тайлбарласан. Харин яагаад надаас биологийн дээж-шинжилгээ авсан, тэр бүү хэл нэгжлэг хийсэн тухайгаа хэлээгүй. Найман янзын хар тамхи болон сэтгэцэд нөлөөт химийн бодисын шинжилгээ авсан. Тэдний аль нь ч надаас илрээгүй.

Энэ бол ардчилсан тогтолцоотой нийгэмд маш ноцтой үзэгдэл л дээ. Хувь хүн хар тамхитай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой үзэл бодлоо фэйсбүүк болон твиттер орчинд илэрхийлсэнтэй нь холбогдуулж шууд шинжилгээ аван, нэгжлэг хийнэ гэдэг маш бүдүүлэг хэрэг гэж харж байгаа.

Сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэдэн хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шалгалаа, дуудлаа. Ингэж мэдүүлэг авдаг, хяхдаг хавчдаг үйлдэл газар авч байна. Энэ бол бидний ардчилал ямар эмзэг байгааг, цагдаагийн байгууллага хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд дураараа халдаж байгааг харуулсан үйлдэл гэж бодож байна.

-ТВИТТЕР ДЭЭР ӨӨР ҮЙЛ ЯВЦ ӨРНӨСӨН-

-Нэгжлэг хийж, шинжилгээ авсан үйлдэл нь хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж таныг хардсан мэт харагдсан. Та сошиал орчинд ийм хардлага төрүүлэхүйц утгатай зүйл бичиж байв уу?

-Би нэг ч удаа тийм агуулгатай зүйл бичиж байгаагүй.

Ер нь яагаад хааж хорих тусам хар тамхи гэдэг зүйл улам газар аваад байдаг юм бэ, яаж үүнийг зогсоох вэ гэдэг үүднээс логик үндэслэлтэй, факт дээр тулгуурлаж жиргэдэг. Үзтэл, 2011 оноос хойш ийм байдлаар үзэл бодлоо илэрхийлж ирсэн байна лээ. “Энэ хэвээр үргэлжилбэл хар тамхитай холбоотой хэрэг улам гаарна” гэсэн утгатай зүйл тухайн үед бичиж байж. “Хар тамхи” гэсэн ерөнхий үгийг хэрэглэхээ больж, дотор нь ангилж салгах хэрэгтэй гэх мэтээр жиргэж байсан.

-Олон нийтийн зарим хэсэг таныг хар тамхи хэрэглэх явдлыг улам өөхшүүллээ гэж харж байгаа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ? Та хар тамхи хэрэглэхийг уриалсан уу?

-Мэдээж олон нийт хэрэг явдлыг сургаар л дуулж байгаа. Би яг юу бичсэн, ямар үндэслэл гаргасныг мэдэхгүйгээр цагдаагийн байгууллагын гаргасан мэдээлэлд итгэсэн нь олонтаа байх. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухай гэж эмэгтэй намайг хар тамхи хэрэглэхийг сурталчилсан гэж ярьсныг Zaluu.com сайт нийтэлсэн байсан. Үүн дээр би маш их харамссан. Хар тамхи сурталчилсан утгатай зүйл ганцыг ч бичээгүй байхад албаны хүн ийм зүйл ярьж байгааг хараад гайхсан. Хуулиар яривал гүтгэлгийн шинж чанартай үйлдэл явлаа.

Харин твиттер дээр шал өөр үйл явц өрнөсөн. Тэнд намайг яг юу бичдэгийг мэддэг, тогтмол хардаг хүмүүс байдаг. “Хар тамхитай тэмцэх газар”-ын үйл ажиллагаанд ихэвчлэн шүүмжлэлт өнцгөөс хандаж байгаа, тэд. Жишээ нь Б.Болдсайхан эмч марихуаны хэрэгцээт нөлөөллүүдийг шинжлэх ухаанаар баталсан учир эрүүл мэндийн салбарт зөвшөөрөх хэрэгтэй гэсэн утгатай жиргээ хийсэн байсан. Маш олон хүмүүс миний жиргээг зөв өнцгөөс нь харж буй.

-БИ ОХИНОО ТИЙМ НИЙГЭМД АМЬДРУУЛМААРГҮЙ БАЙНА-

-Марихуан, хар тамхи хоёрыг ялгаатай гэх өнцгөөс нь жиргэсэн байсан. Дэлхийн бусад орнуудад марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн гэх мэт?

-Монголоос өөр хар тамхи гэж ярьдаг улс байдаг эсэхийг мэдэхгүй юм. Дотор нь маш олон төрөл хамаардаг. Миний жиргээ бол “өвс буюу марихуаныг зөвшөөрчихөөч ээ” гэсэн утгатай байсан. Марихуаныг зөвшөөрсөн орон маш олон. Биедээ авч явж болдог, эмчийн заавраар худалдан авахыг нь зөвшөөрдөг орнуудын тоо улам нэмэгдсээр байгаа. Португаль хар тамхитай тэмцэх хамгийн сайн стратегитэй орны жишээ болж яригдаж байна. 2001 онд сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргүүдийг гэмт хэргийн зүйл ангиас хассан, ингэснээр хэрэглээ нь асар өндөр хувиар буурсан байдаг.

-Яагаад энэ сэдвээр жиргэж эхлэх болсон юм бэ?

-Би эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай. Энэ сэдвийн номууд уншиж судлахдаа, хар тамхины бизнес эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэн асар томордог гэдгийг олж мэдсэн. Хар тамхины эрэлт ихсэх тусам үнэ нь өндөр болно, ингээд бизнесийн ашиг сонирхол бий болно. Ийм ч учраас хуулиар хориглосон орнуудад энэ бизнес улам харлан томорч, мафижиж цэцэглэдэг. Яваандаа хууль хүчний байгууллагаа төдийгүй, улс төрийн системээ залгих хэмжээнд очдог тухай уншиж байсан.

Монгол орон маань яг үүний араас алхаж байсан. Найм, есөн жилийн өмнө хар тамхины хэрэг ийм ойр давтамжтай гардаггүй байсан санагддаг. Хар тамхи дотроо мөс гэдэг аймшигтай зүйлийн аюул Монгол улсыг маань нөмөрч байна. Би өөрөө хүүхэдтэй, охин маань жаахан байна. Охиноо тийм нийгэмд амьдруулмааргүй байна. Мексик, Колумб шиг хар тамхины мафи цэцэглэсэн аймаар орон битгий болоосой гэж санаа зовнисондоо бичиж эхэлсэн.

Өвсийг зөвшөөрчих гэсэн болохоос хар тамхины тухай огт яриагүй гэж ойлголоо?

-Тийм. Өвсийг зөвшөөрөхдөө ч биш. Ер нь энэ асуудал дээр зөв бодлогоор хандаасай, хааж хорих нь буруу тактик юм шүү гэсэн санааг л илэрхийлэхийг зорьсон. Өөрөө татмаар байгаадаа, хүмүүсийг татуулмаар байгаадаа биш.

-БИ ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЭГҮЙ-

-Та марихуаныг зөвшөөрдөг гадаад оронд сурч, амьдарч байсан уу?

-Би гадаадад сурч байгаагүй. Монголдоо л олон янзын ном уншиж, судалж ирсэн. Анх нэгэн улстөрийн сэдэвтэй номноос хар тамхины бизнес цэцэглэдэг зүй тогтлын талаар уншиж байсан.

-Шуудхан асуухад, та хувь хүнийхээ хувьд ямар нэгэн хар тамхины төрлийн бодис хэрэглэж байв уу?

-Манайхан “Насанд хүрээгүй охидын биеэ үнэлэхийг хориглоод, ерөнхий биеэ үнэлэх явдлыг зөвшөөрье” гэхээр “Чи янхан авдаг юм байна” гэж ойлгодог. Дандаа ийм маягаар алив асуудлыг хувь хүнд нь наадаг болсон.

Би тамхи татдаггүй хүн. Тамхи татдаггүй хүн марихуан татах ямар ч боломжгүй, үүнийг уушгилах чадваргүй гэсэн үг. Ийм учраас би амьдралдаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж үзэж байгаагүй.

-Сүүлчийн асуултаа танд үлдээе.

-“Заримдаа хүмүүс үнэнийг сонсох дургүй байдаг, учир нь тэд хуурмаг ойлголтоо үгүй хийхийг хүсдэггүй” гэсэн Фридрих Ничегийн үг бий. Энэ үг их үнэн санагддаг. Манайхан уншиж судлалгүйгээр, хөнгөн хийсвэрээр аливаа асуудалд ханддаг. Интернэт хөгжчихсөн, олон улсын мэдлэг мэдээлэлтэй шууд танилцах боломжтой болсон цаг. Ийм учраас аливаа зүйлд эрэл хайгуулч маягаар хандсаны эцэст дүгнэлтээ хийж байгаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Таг

Холбоотой мэдээ

44 Сэтгэгдэл

  1. 1. Өвс татах нь хар тамхины дээд ангид орох бэлтгэл шат.
    2. Өвс татаад байх санхүүгийн чадвартай нь хүн амын 1% ч хүрэхгүй. Чадваргүй залуус мөнгөө дээрэм, хулгайгаар л олно. Гэмт хэрэг нэмэгдэнэ.
    3. Манайд чөлөөтэй болчихвол урд хойд хөршийнхөн цувна. Тэр ачааллыг бид даахгүй.

    1. 1. Tegej yaridag gevch zovshoorson ornuudiin turshlagaas harahad buh zuil esregeeree bolj buursan uzuulelttei bdag shu, gemt hereg ch buursan uzuulelttei garsan. Chinii helj bga logic oor bol champaign buuduulah ni arhichin boloh ehlel shat gesentei adil.
      2. Ovsnii uniin huvid shil arhitai adilhan l unetei bolno. 1gr ovs delhiin dundjaar 10$ toi tentsuu bga, tuunees ch hyamdrah tolovtoi uchir ni delhiin olon uls zovshoorch, yavandaa har tamhinii conventsoos garah tolovtoi bga, harin horih tusam gemt hergiin shinjtei bolj une ni har zah deer osno. harin neg shil arhitai ovsiig haritsuulbal, hor noloo ni asar ih zoruutei. arhi hunii biyed muugiin zeregtesee agsam sogtuu taviulj ooriin uhaangui bolgodog mon dontuuldag gemt hereg hiih nohtsliig burduuldeg delhiin nomer 1 uhliin shaltgaan bol ovsond dontuulagch bodis bdaggui, uilchilgee ni 1 tsagiin dara garna, shartalt gej bhgui, hunii biyed uzuuleh hor noloo bhguin deer em boldog, hereglesen hun arhi uusan adil ooriin uhaanaa aldahgui taivshirch, eldviig eregtsuulen bodoh, umiig oor ontsgoos harahad tusaldag ertnees boo shashniihan heregledeg bsan byasalgaliin urgamal. Mongold oldson ertnii boogiin sharilnaas hataasan ovs oldoj bsan. ovsoor delhiid 1 ch hun uhej bgagui statistic bdag bol huuliar zovshoorson arhi tamhinaas bolj delhiid saya sayaaraa uhdegiig hun bur medne. huuli bus bolgoson ni 60 70 onii uyiin uls toriin bdal, tom corporatsuudiin uls tord hiisen lobbytoi holbootoi buyu mongotoi holbootoi um. ene talaar sudlaagui yu ch medehgui humuus comment bichmeergui bn.
      3. Horshuud tsuvah asuudliig zohitsuulj hiliin hyanalt tavij chadahgui bol uls gej bgad yahavde, deer ni uugeer aylal juulchlalaa hogjuulsen ulsuudiin jishee bna, ovsiig zovshoorsnoor ediin zasgiin nemelt ergeltuud garj irj bna. hiirhej bsnaas sudalgaa facttai yaridag bolmoor bna mongolchuud

        1. za haana tegej bna, saihan facttai yariad yavtsgaaya. sudalgaa tailan bval gargaad tavichih, hii demii hunees sonsson dam yariagaar yarihaa bolii, zovhon fact. tgej yarival sogtuuruulah undaa, tamhi gateway drug shuu. google is marijuana gateway drug geed haigaad uz olon um garch irne bugdiig ni unshij uzeed dugneltee hiigeesee gej husej bna. quora.com deerees expert uud u gej uzdeg iig ch unshih heregtei

        1. coca leaf buyu coca modnii navch ni olon myangan jil omnod americiin uuguul ard irgediin hergeldeg urgamal baijee, ted coca nii navchiig tsaind hiih bolon zajil olsolt, tsangalt. ovdolt, yadraltiin esreg hongon sergeesh maygaar ashigladag bsan bogood odoo ch nutgiin ard irged hergeldeg um bn. coca nii navch ni dangaar ni hereglehed ymar negen sorog noloo ayul honool bhgui bogood. Coca-Cola 1885-1903 onuudiin hoorond coca cola g uildverlehdee coca nii navchiig ashigladag bsan barimt bdag. coca nii navchnaas cocaine gargaj avahad olon torliin himiin bodis ordog bogood “acid-base extraction” buyu huchliig ni yalgaruulj avah himiin process yavagddag. tovchhondoo coca navch baigal deer baigaa helbereeree ayulgui ch himiin argaar coca navchnaas gargaj avsan cocaine ni ayultai har tamhinii torliin bodis um.

    2. Zugeer l haa saigui urgaj baidag zuil shd tatlaa geeed dontuuldagui manaihand hergeldegch bai heregldeguich bai uhamdariin darahlaaaa gedeg zuil ni baihgui bolhoor

    3. Badrals Таны гаргаж байгаа аргументууд үнэхээр хүчингүй юм аа. Таны асуудал танд өөрт чинь байнаа. Танд өөрт чинь энэ эрсдэлүүд байна уу? “Та өвс татаж болно татахгүй байж ч болно, архи ууж ч болно уухгүй байж ч болно” гэдэг ухагдахуун агуулаад байгаа. Хэрвээ танд өвс хэрэглэх боломж байвал та өөрөө дараа нь хар тамхи хэрэглэхийг хүсэх юм байх нь. Та дээрэм хулгай хийж хүслээ тэтгэх юм байна. Хөршийн хүмүүс цуваад байвал та дийлэхгүй юм байна гэж ойлгож болох уу? Харин би бол тань шиг биш. Би пиво уудаг, архи уудаггүй болоод л байна. Хулгай дээрэм хийж донтолтоо тэтгэдэг гэвэл архи ч ялгааг алга. Эрүүл мэндийн журмаар өвсийг боловсруулж, хяналт, менежменттэйгээр хэрэглэдэг бол хоёр хөршийн цувралтыг эдийн засгийн ашигтайгаар харж ч болж байна.
      Хэрвээ та өөрөө энэ эрсдэлд дурдсан хүн биш бол бусдыг бүү тэгэж хар л даа.
      Та бусад хүмүүсийг өөрөөсөө тэнэг дор гэж үзэхээ боливол яасан юм бэ. Жишээ нь миний төлөө таны санаа зовнил надад хэрэггүй шүү дээ. Үнэхээр санал бодлоо илэрхийлмээр байгаа бол суддалгаа хий, өөрийгөө жаахан ч болтугай боловсруулдаа гэж санал болгож байна.

    4. 5н төрлийн хар тамхины түргэвчилсэн тест(шээсний) зарна. хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсэнээс хойш 7 хоног хүртэл хугацаанд илрүүлнэ 95020003

    5. Yag zub tailbarlallaa … gadnii ulsuud uvsiig emiin zoriulalttai zuvshursun gej yarij bna hed heden uls zuvshursun gehde hen uvchtei negen ni ochod avdag um bol bish emchin bicheg bolood shardlagatai hun emchin bichgerl avdag gehde yamarch emch ene beldmelig hund yurni uguh ni tsuun bdg shd ee … iim neg zuilig sonschood terige neh emnelegin argar heregledeg enig zuvshurchuh gedeg bol endurel shuu… ene shine uyiin tuluulul ged heden zuragtar gardag alia salbadai nar zaluchudig arail denduu uruu tataj bna jishee ni ter emegteichud bna shaldan nutsgen shahuu yavahin terig ni harj uzej bga suragch ohiduud ih duuraihinm … zaluchuda nom unsh hichelee hii tarhia medleger duurge amidrald chin surch olson medleg mergejil chin ta narig hoolond chin hurgene !!!!!

    6. Өвс чинь олон улсад эмчилгээнд хэрэглээнд удаж байна. Өвсыг хаа хамаагүй тат гээгүй зөвхөн эмчилгээнд ашиглах зорилгоор нэвтрүүлэх хэрэгтэй.

  2. #Gandiimaa: Зөв шүү! Ялангуяа хүүхэд залуучууд минь ээ! Түрхэн зуурын жаргал гэж андуурч үүрдийн зовлонд унаж Үндэс угсаагаа бүү бохирдуулаачээ! 21 зууны хамгийн аймшигт тахал бол хар тамхи гэдэг мангаа шүү! Тэрний талаарх бүх сайн гсн бүгд худлаа шүү!!!

  3. #EnkhbatDavaasuren: Өвсийг зөвшөөрөх тухай яриа бол хар тамхины хэргүүдийг цайруулах Пи-Арийн үйл ажиллагаа гэж харагдаж бна. Үнэндээ хар тамхийг зөвшөөрөх шаардлага манай нийгэмд бодитоор үүсээгүй. Харин гэмт хэргийн имижийг зөөлрүүлэх ажиллагаа болтой. Удахгүй хар тамхины бүх хэрэг замхрах байх.

      1. Зөвхөн эмчилгээнд хэрэглэх гээд заалт л оруулаад өгөх хэрэгтэй. Зохисгүй хэрэглээг дэмжсэн юм байхгүй. Ер нь гаднаас орж ирж байгаа ихэнх эмнүүд өвсний бага зэрэг агууламжтай тэрийг нь найрлага дээр нь бичдэггүй. Хэрвээ бичих юм бол манай оронд нэвтрүүлэхгүй. Бидний хэрэглэдэг парацетримон хүртэл бага хэмжээгээр агуулдаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Гэхдээ монгол эмийн үйлдвэрүүд хийдэггүй. Тиймдээ ч үйлчилгээ нь сул үр дүн муутай байдаг. Ер нь монголчууд facebook-ын гарчигаар л бүхнийг дүгнэдэг болсон. Цаад утга учрыг мэдэхгүй байж мэддэг юм шиг ярина.

  4. #ЛХүрэлбаатар: Орос Хятдад их эртнээс хүнд байгаа. Олон хүнтэй, том улсдаа л нэг юм болдог байх. Монголчууд маань овоо тэссэн юмсан. Бид цөөхүүлээ. Яасан ч зөвшөөрч болохгүй . Мэргэжлийн хүний үг шүү…!

    1. Manaihan arail uma… ter ch uls delhiin tiimch olon uls zuvshursun gej yarihin … yarihasa umnu umaa sudal bitgi hudla hunusin amnasa sonsson umaa uurinhee heden ugiig nemed hudal yarij bai !!!! Jishee ni Amerikt zuvshuursun gehiin ene uls ter dayaraa zuvshursun bol bish amerik 50 mujtai 50 muj dotroo muj mujin huuli duremtei bdg jishee zarim muj zuvshursun bol zarim ni huuliaraa zuvshurugui bdg … jishe ni California muj bol zuvshursun gehde enig emin beldmel argar zuvshursun yagad zuvshursun gedegig sudalj uzbel California muj hun am ni busad mujasa hed dahin ih bas ene mujad emin zoriulalttai heregledeg mash olon uvchtei hunii too busad mujasa ih geh met argar zuvshurugddug !!!! Umaa unshaj sudalchad tailbar hiimer um !!! Gadnii uls tgsn manai uls teg inge ardchilsan uls gej yarihin Mongol uls bol Mongol uls uurin gesen uzel bodoltoi huuli duremtei uls shuu .. gadnihig duuraimar bga bol orchind ni ochood duurai !!!!! Ta nar shig umar Mongol uls dutahguie !!!!

      1. za ta ooroo ih dutuu sudaljee:

        In 1973, Oregon became the first state to decriminalize cannabis, and in 2012 Colorado and Washington became the first states to legalize recreational use.[43] As of June 2019, eleven states (Alaska, California, Colorado, Illinois, Maine, Massachusetts, Michigan, Nevada, Oregon, Vermont, and Washington), the District of Columbia, the Northern Mariana Islands, and Guam have legalized recreational use of cannabis, with all but Vermont and D.C. permitting its commercial sale.[44] Another 15 states (plus the U.S. Virgin Islands) are considered to have decriminalized cannabis.[44]

        In 1996, California became the first state to legalize the medical use of cannabis when voters approved Proposition 215.[43] As of January 2019, thirty-three states, four (out of five) permanently inhabited U.S. territories, and the District of Columbia have legalized medical cannabis.[9] Fourteen other states have more restrictive laws limiting THC content, for the purpose of allowing access to products that are rich in cannabidiol (CBD), a non-psychoactive component of cannabis.[9]

        gesen bna tovchhon orchuulbal 50 mujtai, 11 mujid huviin heregleend zovshoorson, 33, 15 mujid legal bolgoogui ch gemt heregt tootshoo bolison, 33 mujid emiin zoriulaltaar zovshoorson, ymar ch bdlaar ni zovshooroogui 3 muj bna. gsen bn da source:WIKIPEDIA

  5. Ийм пацаануудыг хорьж байгаад Амгаланбаатараар эрүүдүүлээд. Ахиж хар тамхи өвсний талаар ам ангайх эрхгүй болгох хэрэгтэй. Мэддэг юм шиг л шаахымаа.

    1. Чамайг бодвол уншиж судлаад, дүгнэлтээ жиргэсэн хүн байна. Чи бол зүгээр хүний амнаас л үг харж явдаг, сонингийн мэдээгээр үг хийдэг л үхэр монгол болой.

  6. uzel bodloo ilerhiilsenii toloo ingej bolohguie, ydaj yunii talaar yarisniig ni sudalj uzcheed hutsaj bai l gemeer bna. arhi, busad har tamhinaas gargah dontoltiin esreg emchilgeend ovsiig ashiglaj bn busad uls, ovsond dontuulagch bodis aguulagddaggui talaar bi haij uzeed l hedhen minutin dotor olon zuun eh survaljaas medeed avchihaj bna. 200 garui ovchind emchilgeend ashiglagddag, dontuuldaggui, hetruulj hereglene gej baidaggui, huniig taivan amaglan bolgodog, gaj noloo, hunii biyed permanent damage uzuuldeggui geh met shinj chanaruudaas bolj olon uls huleen zovshoorch ehneesee har tamhinaas hasaj ehlej bna. mongolchuud l geheeree um medehgui hotsrogdson iim haranhui bh yostoi umu? odoo chin 21 r zuun bolhoor medmeer bga umnuda medeed avchihaj boldog bolson uye, jhon um unshij sudlaad daraa ni hun luu dairaa. um medehgui, medehguigee ch medehgui bga bolhoor uls oron ayul nuurleed bna ovsnoos bish. anh, uls toriin zorilgotoigoor, vietnamiin dainii uyed enh taivniig urialj bsan hippie zaluus ovs tataj bsan bolhoor americiin yeronhiilogch tedniig gemt heregt hamruulj amiig ni barih zorilgoor ovsnii esreg campaign ehluulsen neriig ni harluulsan gedeg, mon aris ongonii uzel ch noloolson. Tom arhinii bolon emiin companiudiin uls tord hiisen lobby ch noloolson gedeg. ali terteeh 61, 71 onuudad shu de? odoo 50 60n jiliin daraa humuus ovsiig oroor harj bodit dur zurgiig meddeg bolson bolhoor delhii oorchlogdoj bh hoorond mongold orkuud ni ovs tatsan huuhdiig al tsaazal gedgee yarisaar jalgandaa munharsaar l bna.

  7. manj qing britain gurnii har tamhinii dainii talaar jishee avdag humuust helehed. Qing guren giin huvid shal oor asuudal, cannabis bish, opium bsan um. tuuhend ch “opium war” gej alban yosoor nerledeg. Opiod iin torold ordog em bolon bodisnuudiig durdval fentanyl, tramadol, morphine, heroin geh met oshoo olon bodisuud bna. edgeer ni huchtei medee alduulagch bodisuud bogood, dontolt ogdog, hunii biyed emiin bus zorilgoor ashiglahad huchtei nolootoi. Har tamhinii 1 bolon 2r daind cannabis yerdoo ch hamragdaagui um shu. medlegt chin dusal nemer geed bichlee. cannabis ni CBD bolon THC gesen 2 idevhtei bodis aguuldag bogood ali ni ch dontolt uusgedeg bodis bish. hort havdar, crohn ii ovchin, alzheimer, nuruu nugasnii bertel, unaj tatah buh torliin ovchin bolon medreliin garaltai buh torliin ovchin ter dundaa multiple sclerosis, shurmes tatah, bulchin changarah ovchin, dotor muuhai orgih, hunii oldmol dahlaliin homsdol buyu doh, noirguidel, ovchnoos bolj hoolnii durshil muudah esvel yeronhii durshil sergeeh geh met 200 aad ovchnii emchilgeend ashiglagdaj bna. hetruulen heregleh tuunees bolj hun uhne gsen oilgolt baidaggui tul tun joriig hetruulne gsen zuil baidaggui. hunii biyed uldeh sergeegdeshgui gaj noloo gej mon bdaggui. Odoo delhiin hogjiltoi olon ulsuud emchilgeenii zoriulaltaar bolon zugaa tsengeliin zoriulaltaar zovchoorch ehelsen bogood, negdsen undesnii baiguullagin har tamhinii esreg conventsiinhan marijuanag jagsaaltaas hasah talaar yarigdaad udaj bna. ene bolon oshoo delgerengui medeelluudiig angli hel gadarladag google hailt hiij chaddag buhen olon myangan eh surval sudalgaan deerees unshaad medej boloh tsag irsen shu. Dashramd durdahad mongold ovs tuuj bsan humuusiig bariad bna, mongold urgadag rudaralis torliin zerleg cannabis THC 1% ch hurdeggui buyu ene ni hund noloolj boloh hemjee bish um, sonirhuulahad delhiid hereglej bga ovsnii THC nii dundaj % ni 30% tai bdag shu. Mon zerlegeer urgaj bga urgamal er em urgamluud holildson bdag bolhoor tatdag bultsruitai heseg ni “ur” bolj huvirsan bdag bolhoor tatah bolomjgui. hereglee bolon emchilgeend ashiglah gej bga urgamliig em iig erees ni salgaj bultsruig ur bolgoj huvirgahgui bailgaj huraaj avdag um. Iimees mongold ovs tuuj bga huniig barih ni ymar ch utgagui hiidel gej haragdaj bna. Niigmiig ailgan tsochrooj aidast avtuulj um medehgui ard irgedee medeelleer bish surtal uhuulgaar tarhiig ni ugaaj bga ni haramsaltai

  8. Ийм худлаа бацаануудыг хаданд гаргаад од болгоод байх юмаа. Ийм хөдөлмөрлөж чадахгүй гараа хөдөлгөж үзээгүй хүүхдийг битгий оодруулаад байлдаа. Шууд хар тамхи сурталчилсан гээл хорих хэрэгтэй. Тэгвэл юм ойлгоно

  9. 5н төрлийн хар тамхины түргэвчилсэн тест(шээсний) зарна. хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэсэнээс хойш 7 хоног хүртэл хугацаанд илрүүлнэ 95020003

    1. Худлаа мэдэхгүй байж битгий шаагаад бай. Өвдөж байгаа мэдрэлтийг 10 дахин хүчтэй мэдрүүлнэ. Хэрэглэж ч үзээгүй байж худлаа шаагаад. Өвсийг сэтгэцийн өвчинд илүү сайн үр дүнтэй гэж эрдэмтэд нотолсон. Яагаад вэ гэвэл сэтгэл зүйн эмчилгээ хийхэд өвс хэрэглэснээр илүү үр дүнтэй байдаг юм. Тэрнээс хорт хавдар эдгэнэ гэж бол худлаа шаахгүй.

      1. yu ch medehgui alnuud unshij ch sudalch uzeegui bj har barimjaa baragtsaagaaraa um bichiheer ineed hureed bh uma. marijuana g ovchin namdaah zorilgoor humuus ertnees hereglej irsen, chi bolij uz. zugeer neg engiin hailt hiigeed och tochnoon sudalgaa article uud garj irne. hort havdriig buren idgeehgui urgaltiig ni bagasgaj agshaaj ovdoltiig ni namdaaj ogdog. iimerhu har hel usgui shal hudlaa sanaanaasaa shaadag garuudad ymar durgui geech *****. chaddim bol ehnii hailtaar garj irsen ene sudalgaag unschih ***** min https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK224384/

  10. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чинь бусад хүний эрхээр бас хязгаарлагдана аа гэдгийг яагаад ойлгодоггүй мангуу вээ

  11. Үлгэрийн баатар судлах юм аа олж дээ…чиний үзэл бодлоо илэрхийлэх айхтар ардчилсан эрхийн чинь гайгаар миний хүүхэд буруугаар ойлгоод уншвал бидний ирээдүй үр хойч маань эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх нь байна шүү дээ мангуу минь үгээ бодож мөөрөөрэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close