ДЭЛХИЙ

БНХАУ-ын байлдааны арван онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нэвтэрчээ

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн арав гаруй цэргийн нисэх онгоц Тайванийн арлын агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нэвтэрчээ. Энэ талаар өнөөдөр “Taiwannews” агентлаг мэдээлэв.

Онгоцуудыг жагсаавал, “J-16” сөнөөгч онгоц дөрөв, “J-10” сөнөөгч онгоц хоёр, “J-11” сөнөөгч онгоц хоёр, стартегийн бөмбөгдөгч онгоц “Н-6” нэг, ролын радар илрүүлэгч “KJ-500” онгоц нэгийг хөөргөсөн аж.

“Н-6” сөнөөгч онгоц баруун урд зүгээс Тайванийн арлын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрч, арлыг урд зүгээс зүүн эрэг хүртэл тойрч, мөн адил чиглэлд буцаад ниссэн хэмээн хэвлэлд дурджээ. Бусад сөнөөгч онгоцууд баруун урд зүгээс хамгаалах бүс рүү нэвтэрч, хэдэн зуун км нислэг үйлдсэнийхээ дараа буцаад ниссэн байна.

Үүний хариуд Тайванийн талаас өөрсдийн сөнөөгч онгоцуудыг хөөргөсөн байна. Тэд Хятадын агаарын цэргийн нисэх онгоцуудыг агаарын довтолгооноос хамгаалах системээр хянасан байна.

Хятадууд удаа дараа Тайванийн арал руу энэ мэтээр байлдааны сөнөөгч онгоцуудыг илгээсээр байгаа үйлдлийг Бээжин ОХУ Украин руу довтолсны нэгэн адил Тайваньд “цэргийн бус тусгай ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гарын үсэг зурж баталгаажуулсан “дайны бус цагт цэргийн үйл ажиллагаа” явуулах тухай тогтоолтой холбоотой гэгдэж байна. Үүний үр дүнд Хятадын Ардын Чөлөөлөх Арми ийм арга хэмжээ зохион байгуулах эрхтэй болж байгаа юм.

Эх сурвалж: Taiwannews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-20 16:53

ХЯТАДУУД ХОСОО ШУВТРУУЛАХ НЬ ДЭЭ ЗЭР ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР ЯМАР Ч УЛС ОРНЫГ БУЛААН АВЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ХЯТАДЫН КОММУНИСТУУД УЛААН ОРОСУУДААС СУРАЛЦАХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХДАА

Зочин
Зочин
2022-06-21 11:01

????зүв зүгээр байсан орон руу 10аад онгоц илгээгээд өдчих юм байна л даа

Холбоотой мэдээ

Back to top button