Олимпын наадамд 20 тэрбум, сонгуульд 43 тэрбум төгрөг төсөвлөжээ
Өнөөдөр /2019.09.26/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан.
Энэ үеэрээ тэрбээр “2020 он олимпын жил учир шигшээ багийнханд болон олимпод оролцох зардалд нийт 20 тэрбум төгрөг төсөвлөж тавьсан. Мөн Хүүхдийн спортын наадамд 9.6 тэрбум, кино урлагийг дэмжих санд эх оронч сэтгэлгээг бий болгох, ард иргэдийг соён гэгээрүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн 2020 он нь сонгуулийн жил учир УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум, орон нутагт 16.6 тэрбум төгрөг болон байгууллагуудын зардал нэмэгдээд нийт 43 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн энэ оны төсөвт улс төрийн хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгож бүх асуудлыг нь шийдэх зардлыг тусгаж өгсөн. Учир нь олон жил үргэлжилж буй хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох асуудлыг байнга үргэлжлээд яваад байхгүйгээр, энэ жилдээ бүгдийг нь шийдэж, хэрэгжүүлэхээр болж нийт 54 тэрбум төгрөгийг 963 хүнд өгөхөөр болсон” гэлээ.
Т.САНТ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.