Нийгмийн
“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг баривчлагджээ

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг өчигдөр /2019.09.25/ Увс аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Тодруулбал, түүнийг трансжендер иргэдтэй холбоотой асуудлын талаар сошиалд бичиж, тэдний эрхэнд халдсан гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм байна. Энэ дагуу ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Г.Ганхуягийг баривчилсан нь үнэн” гэсэн мэдээллийг өгчээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү 2019 оны есдүгээр сарын 9-ны өдрийн мэдээлэлдээ "Босоо хөх монгол” бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зургийн талаар мэдээлж байв.
Б.АМАР





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харийн бодлогоор хойч үеийн маань оюун санааг буртаглан гаж үзлийг дэлгэрүүлэгч трансжендэрүүдийн эрхэнд халдлаа гэж баривчилж байгаа нь тоогүй хэрэг боловч ил далдаар олон иргэнийг хохироосон хүндээ. Эх оронч гэж олон ч иргэд итгэл найдвараа өгсөн боловч ягтаа тулвал буруу үйлийг таслан зогсоохын төлөө биш түүгээр шалтаглан шантажлаж мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг нь ажиглагдсан. Жишээлбэл ....нэрийн доор биеэ үнэлэлт явагдаж байгаа газар очоод шантажлаж мөнгө салгадаг. Түүнээс бус таслан зогсоохыг хүсдэггүй нь батлагдсан. Тухайн газар өөр байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлхэд шантажлах зүйл өө сэв олдохгүй болмогц гар гэж хөөсөн. Зөрөөд биеэ үнэлэх газрыг оруулсан! Энэ мэт бусармаг үйлдүүдийг нь илчилж олон хүн дугарана гэж найдаж байна.
Угаасаа дээрэлхүү нөхөр