УЛС ТӨР

Ц.Нямдорж: Г.Занданшатар аа, УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү

Ц.НЯМДОРЖ: АРД ТҮМЭН МИНИЙ ҮГИЙГ СОНСДОГ ЮМ ШҮҮ

Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах асуудлаар эрх баригч намынхан гарын үсэг цуглуулсан. Гэвч Ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хугацаанаасаа өмнө тарах нь хэт эрсдэлтэй талаарх шүүмжлэл хөвөрч эхэлсэн билээ. Үүнээс үүдэн, гарын үсэг зурсан гишүүд “буцаж”, албан бус байдлаар цагаан цаасан дээр зурж үзсэн гэж “гөвцгөөж” буй.

Эрх баригч намынхан энэ эргэж буцсан байдалдаа шийдэл олохоор өчигдөр бүлгийн хурал зарлав. Өмнөх өдөр нь 40 орчим гишүүн бүлгийн хуралдаа ирэх боломжтой гэж мэдэгдсэн ч 2-3 цаг хүлээлгэж байж, 20 гишүүн л цуглаж чадсан юм.

Бүлгийн хуралд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцож, “Намын удирдлага болоод генсекийн зүгээс ээлжит бус сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа” гэж мэдэгджээ.

Гэвч түүний улс төрийн асуудлаарх ерөнхий танилцуулгыг гишүүд төдийлөн хүлээж аваагүй байна. Улмаар Ц.Нямдорж гишүүн “Г.Занданшатар аа, энэ УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно. Чи хэт хүний үгээр явж, энэ парламентыг самарч гүйцлээ”  гэхчлэн тачигнасан байна.

Тэрбээр “ Чи 20 гишүүн суулгачихаад ямар бүлгийн хурал хийлгэдэг юм. Энэ хүмүүсээ тараа. УИХ тараана гэдэг байж болохгүй асуудал. Би их тэвчиж байгаа шүү” гэж бухимдлаа илэрхийлсэн аж.  Мөн Л.Элдэв-Очир гишүүн “Манай удирдлагууд хэт бусдын үгэнд автаж байна. Ийм олуулаа парламентад суучихаад ганц хүний улс төрд ороод сөхрөөд байж болохгүй” гэх санааг ч илэрхийлээд амжжээ.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД БУЦАЖ, АСУУДЛААС АЙЖ ЭХЭЛЖЭЭ

Харин УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах асуудлаар цуглуулсан гарын үсгийн тухайд “51 хүрэх боломжгүй юм байна. Албан бус байдлаар зуруулж үзэхэд 30 гаруй гишүүн нэгдсэн” гэх мэдээллийг хэргийн эзэд нь өгчээ. Олон нийтийн сүлжээгээр гарын үсэг зурсан гишүүд рүү нэлээд довтолгоо ирсэн. Энэ үйл явцаас жийрхсэн  гишүүд “Бид зүгээр л цагаан цаасан дээр зурж үзэцгээсэн юм” гэхчлэн бултсан хариулт өгч байна.

Тэр ч байтугай гарын үсэг зурсан гишүүд  яг хэний бланкин дээр зурснаа ч мэдэхгүй байна гэхчлэн бөөрөнхийлж буй юм.  “Бид бараг л тоглоод зурж үзсэн юм” гэж хэлэх нь холгүй байгаа учраас ээлжит бус сонгууль явуулах тэдний төлөвлөгөө худлаа болж байгаа бололтой. Гарын үсэг зуруулах асуудлаар идэвхтэй ажилласан МАН-ын генсекД.Амарбаясгалан өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд нэлээд удаан саатсан гэх.

Уг нь тэд “Ирэх хавар болтол МАН-ын нэр хүнд улам унана. Эдийн засгийн байдал ч хүндрэх эрсдэлтэй. Тиймээс ээлжит бус сонгууль зохион байгуулвалМАН-аас арай олон суудал авах боломж нэмэгдэнэ” гэж анхлан дотооддоо ярилцсан гэх. Гэвч гишүүд нь олон нийтийн уур амьсгалаас айж, нөгөө талаар У.Хүрэлсүхийн танхимаас Ц.Нямдорж нам зөрсөн тул буулт хийх нөхцөл байдал үүсэв.

Үнэхээр ч Ц.Нямдорж УИХ-ыг тараахын эсрэг  эл дуугарч эхэлвэл МАН-ын нэр хүндэд халгаатай. Томоохон лидерүүдээ ч давхар ниргэчих үндэслэлтэй  тул тэд буулт хийхээр нөхцөл байдал үүсэв.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2019-09-27 09:37

ene Nyamha ednii hamag muuhaig meddeg bolohoor unenshantaajlah yum aa

Бузаруудад
Бузаруудад
2019-09-27 10:55

Үнэлгээ өгдөг эмож дээрээ баасны зураг нэмчих тэгвэл тулт�##� өгмөөр байна энэ засгийн газарт

Цагдаа
Цагдаа
2019-09-27 12:04

энэ Нямдорж гэж хятадын тусгай �##�банд элсэгдсэн хөлсний улс төрч Монголын хуулийг үнэхээр гутаан доромжилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоригдлуудаар ордон бариулна 570 авахуулж унана, цагдаагийн байгууллагаар булхайтай ажлаа нуун д�##�длуулна, орондоо хууль засна, авилгачдад ял завшуулна өөрийн хүүхдээрээ дамжуулж шахаа хийлгэнэ, элчин сайдаар томилуулна гээд энэ хүний б�##�аг дуусашгүй шун�##� цадаж ханашгүй юм. Дараагийн сонгуулиар тэтгэвэрт гарга эсхүл Жагаагийн хэлдгээр Хойд Солонгос явуулж амьдр�##� үзүүлэх нь зүйтэй

Irgen
Irgen
2019-09-29 22:26
Reply to  Цагдаа

Odoo bolno bugdeeree z##l. Nyamdorj odoo hen yum be

Зочин
Зочин
2019-09-27 12:18

Нямдоржгүй УИХ ыг үзчих юмсан Хар хэрүүлийн �##�им хорны хутгуур

unen
unen
2019-09-27 14:13

ene muu zuntsun uvgun esreg ajillad yadiin uuriiguu mundag geed bodtson yvj bn tanai enhbold ingej bodood yalaa odoo Nymdorjoo chinii eelj erh medeltwi bga deeree shorongoo sain zasch av chinii amidrah gazar oron gergui guilgachin hytadiin tsagaach mini

Иргэн
Иргэн
2019-09-27 15:06

Нямдорж гуайн зөв.

Зочин
Зочин
2019-09-27 15:58

Энэ ням одоо хүрэлсүх оюун зандан+ батзандан болд аюур гэх мэт өөрсдөө л попорч нямка шиг хумсаа нуусан ноход их болох нь ард түмэнд их гай удна шүү. Гучаад жил боллоо өөрсдөө хөрөнгөжлөө + одоо энхийн цагаан тагтаа мэт дууграх нь их муухай д�##�д санаа нь төрийн ташуураар түмнээ нухчих гэсэн санаа шүү.Жёнко ч ялгаагүй түний ноход ч ялгаагүй.

.
.
2019-09-27 16:28

ЭНЭ МУУ ХУЖААГИЙН ТАГНУУЛ МИ ОВОГТ ХУЖААДАА ДАВХАР ҮЙЛЧЛЭЭД Л ЯВАА Л ДАА. ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ ГЭДЭГ Ч ОРТОЙГООР БАРАХ УУ ЮМ ДАА!

Зочин
Зочин
2019-09-27 18:46

Чадамжгүй УИХ тарах нь зөв

хараал идэг
хараал идэг
2019-09-27 22:01

буудчих

Зочин
Зочин
2019-09-28 16:50

Энэ нямдорж eр нь хятадын тагнуул нь үнэн шүү яаж ийм олон жил төрд тогтоод бна.

Бодол
Бодол
2019-09-28 22:01

Намын дарга Хүрэлсүхийн нөлөө их бага байгаа юм байна

Бодол
Бодол
2019-09-28 22:04

Намын дарга Хүрэлсүхийн нөлөө их бага байгаа юм байна. Хаврын сонгууль хүнд болох бий дэ

MatFuse
MatFuse
2020-01-27 08:36

Buy Cialis Soft Tabs Online [url=http://viacialisns.com]Buy Cialis[/url] Cialis 5 Mg Price Cialis Acheter Baclofene En France

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 05:19

Cymbalta From India [url=http://abuycialisb.com]canadian pharmacy cialis[/url] Propecia Progesterona Buy Cialis Finasteride Delivered

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 15:33

How To Buy Fucidin Cream http://buycialisuss.com - Cialis Synthroid 75 Mcg No Prescription cialis 40 mg Cialis Barata Espana

StevSlarie
StevSlarie
2020-02-11 05:37

Vegra Pills http://buyciallisonline.com/# - cialis price Amoxicillin Cyp2d6 Cialis buy accutane in usa

Холбоотой мэдээ

Back to top button