ЭДИЙН ЗАСАГ

Г.Алтан: Би Ш.Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн, харин хамтарч бизнес хийж байгаагүй

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү гадаадын “Стандарт” банкинд тавьсан өрөө “Эрдэнэт” компанийн эрсдлийн сангаас төлж барагдуулсан нь ил болсон. Харин тус мөнгийг Ш.Батхүүгийн өөрийн хөрөнгийг битүүмжлэн худалдах замаар эгүүлэн төлөх боломжтой гэсэн байр суурийг Засгийн газрын зүгээс баримталсан юм.

Ингэмэгц Ш.Батхүүд хамаарах томоохон хөрөнгүүд хаачив гэдэг асуудал сөхөгдсөн бөгөөд түүний нэр дээр байсан “Жаст ойл”, “Мах маркет”, “Олон овоот”-ын уурхай зэрэг компаниуд бүгд өөр хүний мэдэлд шилжсэн байдаг. Энэ дундаас “Олон овоот”-ын уурхайг “Алтжин” группийн захирал Г.Алтан худалдаж авсан, ер Г.Алтан Ш.Батхүүтэй хамтарч бизнес хийдэг байсан гэдэг мэдээлэл бий. Харин энэ талаар Г.Алтан Өдрийн сонин-д өгсөн ярилцлагадаа,

“Олон овоот гоулд ХХК-г би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Тухайн үеийн ханшаар 60 сая ам.доллар болно. Харин Ц.Мянганбаяр, Ш.Батхүү нар хамтран Голомт банкнаас 120 тэрбум, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээл авснаа төлөөгүй учир дээрх банкууд бүх лицензийг барьцаалчихсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Олон овоот гоулд ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, ширхэг хадаас хүртэл бүгдийг битүүмжилсэн байдаг.

Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Ц.Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа тийм биш, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон. Ядахнаа 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан. Одоогийн байдлаар доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон.

Би Ш.Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн, тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо түүнтэй уулздаггүй” гэж ярьжээ.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close