ЭДИЙН ЗАСАГ

ТОЙМ: Азийн улс орнуудаас хамгийн хүнд байдалд байгаа нь Лаос, Монгол

ОУВС-гаас Азийн улс орнуудын өр өсөн нэмэгдэж, эргүүлэн төлөх боломж хумигдаж байгаад санаа зовсон байр суурь илэрхийлжээ. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг улс орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв.

Тодруулбал, Лаос улс ирэх дөрвөн жилд буюу 2022-2026 онд өрийн дампуурал зарлана, араас нь дагах хамгийн магадлалтай нь Монгол гэсэн байна. Энэхүү мэдэгдэлд үндэслэсэн эдийн засгийн нэвтрүүлэг Тайванийн телевизээр бас цацагджээ. Өмнө нь сөрөг хүчний зүгээс дотоодод яг ийм агуулгатай мэдэгдлүүд хийж, энэ нь иргэдийн сэтгэлзүйд дарамт болж, бухимдаж байгаа дээрээ улам бухимдуулж буй. Үнэхээр ч иргэдийн худалдан авах чадвар муудаж, ААН-үүд үүдээ барихад хүрч байгаа нь үнэн юм.

Eguur.mn эдийн засгийн сэдэвтэй ээлжит мэдээллээ хүргэж байна.   

МОНГОЛБАНКНЫ АЛБАН НӨӨЦ ХАГАС ЖИЛД 30 ХУВИАР БУУРЧЭЭ

Улс орноо юу юугүй дампуурах гэж байгаа мэт сүржигнэх нь одоо зохимжгүй ч ОУВС-гийн зовинол огт ор үндэсгүй биш гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой. Манай улс БНХАУ-аас своп хэлцлээр авч буй юанийн зээлийнхээ төлөлтийг нэг жилээр хойшлуулж, гадаад өрөөсөө хасаж тооцуулсныхаа ачаар л зээлжих зэрэглэлээ авч үлдсэн. Олон улсын зээлээ төлөх, өөрөөр хэлбэл дампуурахгүй гэдгийн гол баталгаа болсон Монголбанкны гадаад валютын албан нөөц оны эхэнд 4.366 тэрбум ам.доллар байсан бол зургаан сарын дотор 3.097 тэрбум ам.доллар болж оны эхэн үетэй харьцуулахад 29.06 хувиар буурчээ.

Бензин шатахууны үнэ ханш өсч, гадагшаа урсгал тэр хэмжээгээр нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна. Цаашдаа энэ янзаараа явбал оны эцэс гэхэд дахиад нөөцийнхөө 20-30 хувийг алдах ч эрсдэл байгааг зургаас харж болно.  

Нөөцийг нөхөх боломж нь экспорт байдаг. Экспортын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ боломжийн ч цар тахал, гол худалдан авагчийн цар тахлын үеийн бодлогооос экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх графикаар яваа.

Тэгэхээр манай улсын хувьд, дампуурах эсэх нь хэдэн Чингис бондтой тэнцэхүйц гэж яригддаг юанийн зээлээ хэрхэн шийдэхээс хамаарах нь тодорхой байна. Манайх хэлцлээ 2023 он дуустал сунгасан тул төлөлтийн тухай асуудал 2024 он хүртэл сөхөгдөхгүй. Харин шатахууны үнэ ханш буюу хэрэглээнээсээ болоод валютын нөөцөө барж дампуурах эрсдэл илүү ойрхон байгаа харагдана.

Тиймээс жирийн иргэд шатахууны хэрэглээгээ багасгах нь импортыг багасгаж, нөөцөө авч үлдэх нэг арга байж болно. Үүнийг хүчээр хийх боломжгүй ч тодорхой механизмуудыг ажилуулж болно. Иргэдийн ухамсар ч их зүйлийг шийднэ.

Гадаад валютын нөөцгүй болж ОУВС-гаас зээл хүсэж байгаа Пакистан улс сар гаруйхны өмнө иргэдэдээ цай бага уухыг уриалж байсан жишээ бий. 221 сая гаруй хүн амтай тус улс дэлхийн цайны  хамгийн том экспортлогч мөртлөө жилд 600 сая ам.долларын цай хэрэглэж валютын нөөцөө хомсдуулсан байдаг. Харин 3.5 сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс жилд тэрбум ам.доллараар автомашин, тэрбум ам.доллараар шатахуун авч валютын нөөцөө хомсдуулж байна.

Машин бол ихэнх улсад тансаг хэрэглээнд л тооцогддог. Манайхан тансаг хэрэглээгээ хадгалж үлдэх гээд улс орноо илүү хүнд байдалд оруулаад байна уу даа гэж.

Нэг ухаантай хүн “Замын түгжрэл, баялгийн хуваарилалт гээд монголчуудын ярьдаг зовлон бол юмтайн зовлон. Ухаалгаар шийдэж болно. Юмгүйн зөвлөн л хамгийн хэцүү” гэж хэлж байсан санаанд орж байх юм. Шалтгаанаа буруу оношлоод юмтайн зовлонгоос юмгүйн зовлонд шилжчих вий дээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуц
Хуц
2022-07-29 08:31

Иргэдийн ухамсар гэж иргэдрүү нялүахаасаа өмнө идэж ууж ханаж цаддаггүй МАНы дарга нарыг буудан �##�ж гэр бүлээр нь устгав�##� улс дампуурлаас 200хувь гарна

Зочин
Зочин
2022-07-29 08:58

Дампуурах эрсдэлээс урьдчилан сэргийлж хуучин машин оруулж ирэхээ түр хориглох хэрэгтэй юм бишүү . Бензинийг нэг машинд хязгаарл�##�т тогтоож олгож эхлэх хэрэгтэй юм бна даа

Зочин
Зочин
2022-07-29 10:06

Aлтанхуяг ЕС байхдаа бонд гаргаж өр тавьж эхэлсэн. Тиймээс Aлтанхуягаас аваад АН, МАН-ын ЕС, ерөнхийлөгч, УИХ гишүүд энэ 34 тэрбум долларын өрөнд буруутай. Тэднийг устгах ёстой.

Зочин
Зочин
2022-07-29 17:45
Reply to  Зочин

Тэнэг м�##� аа АН 2.5 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ .ХАРИН ТАНАЙ МАНнарууд 6 тэрбум доллар авсан байна �##�ь их �##�ь нь багыг мэдэх үү

Зочин
Зочин
2022-07-29 10:16

Төрөөс төрсөн тэрбумтан оффшорчидын хөрөнгийг хурааж өрөө төлүүл өгөхгүй олгиархуудыг буудаж хороох хэрэгтэй 2 намын эх орноо цөлмөсөн новшнууд бүгд хамаатай

Зочин
Зочин
2022-07-29 12:01

дээр дооргүй шоудаад бай энэ ихх сайн

иргэн
иргэн
2022-07-29 12:13

Иргэд хөл з�##�гуулах Приустай болох нь яахаараа улсын зовлон болдог юм бэ? Учиртайхан бичих хэрэгтэй сэтгүүлчээ.
Унаа машин, шатахуун бол ердийн хэрэглээ. Бидэнд улсаас зүгээр өгдөг, үнэгүй хангадаг байсан бол ийм юм ярьж болох байх.
Улсын мөнгийг иргэд идээд, хэрэглээд өрөнд оруулаад байгаа юм огт байхгүй. Бид мөнгийг нь төлөөд идэх т�##�хаа авдаг. Манай улсын хэрэглээ Хятадын нэг тосгоны л хэрэглээ шүү дээ.

Зочин
Зочин
2022-07-29 13:08

Иргэдийн бензиний хэрэглээ улс дампуурахад нэг их нөлөөлөхгүй л болов уу. Харин дарга нарын улайран зээл авч хийж байгаа өртөг өндөртэй, ашиг багатай төслүүд, хулгай луйвар л улсыг дампуурахад хүргэж байна.

Зочин
Зочин
2022-07-29 19:33

Улс орон нь хүнд байд�##�д байна гээд байхад л тэргүүнээсээ эхлээд баяр наадам зугаа цэнгэл

Зочин
Зочин
2022-07-29 20:09

3 сая хүнээ аятайхан ч амьдруулж чадахгүй арчаагүй

Сугаа
Сугаа
2022-07-30 09:15

Зээлсэн мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой биш.

Югра
Югра
2022-07-30 11:36

2024 онд МАН-д 22 сууд�##� ханг�##�ттай. Данх �######�аарай

Зочин
Зочин
2022-07-30 12:03

Энэ ОУВСанг хөөж гарга! Энэ чинь монголын хөгжлөөс хойш татаад байгаа буруу мэдээлэгч Хөрш оронтой мууд�##�цуулах ажил энэ газраас эхэлдэг

Д Баярсайха
Д Баярсайха
2022-07-31 06:44

Уучлааоай,ха,ха машин нэртэй_бензин з�##�гидаг ,мах идэж ,унтдаг унтаахай хүмүүстэй,хөдөө хот хольхиж ,наадам хэссэн өндөр туша�##�тан,хүмүүс боллоо!? Одоо юу хийж,яаж амьдрахын бол бас биднийг элдвээр шүүмжлэгч "ОУВБ"_гэж. их мэдэгч , туслагч ,бидэнд өөрсдөө сэтгэж хийх юу байна аа,Ёстой дургүй хүрчлээТэгээд одоо яахын хүмүүсээ ! Бид тэгээд баян хүмүүс (машинтай) ,баян Монголч юм уу. Төр засаг,байна уу,!? Ойлгох ч сонирхол �##�га.Мөнгөнд дургүй хүн байна уу!?Чингис Бонд ч билүү _гээд хөөрөөд байсан хэн ,юу хиййсэн гээд хэрэлдээд л хорвоо дуусах шинжгүй, одоо яриад ч юу хийхийн,,,хүмүүсээ!?Хэлэх,ярих үг олдохгүй байна даа.Иргэдээ !Буух эзэн буцах хаяг баймаар л юм. "Ёстой хээцс" байна даа !

Холбоотой мэдээ

Back to top button