АТГ: АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халсан гэдэг худал мэдээлэл

АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болохыг АТГ-аас мэдэгдлээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Г.Мөнхтунгалаг цахим хуудсандаа “АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн худал мэдээлэл амралтын өдрөөр таржээ.
Авлигын гэмт хэрэг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг сэлгэн ажиллуулж байгаа. Аливаа байгууллагын удирдлагаас ажилтнуудаа томилж, сэлгэж ажиллуулах нь түүний хуульд заасан бүрэн эрх хэмжээний асуудал юм. Энэ бол эмзэглээд байх зүйл биш.
Мэдээлэл бодитой байх ёстой. Олж сонссон мэдээллээ тал бүрээс нь нягталж байхыг сэтгүүлчдээс хүсье” гэжээ.
Б.БУЯНДАЛАЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.