УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэвЭДИЙН ЗАСАГ

ТАВАН сайдын босгосон ДОЛООН бонд ЗАРЦУУЛАЛТ

Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй гэсэн үг.

Гадаад өрийн жинг бондуудын өр дарж буй. Гэтэл бондуудаар бид юу хийж бүтээж хэрхэн, үр өгөөжтэй ашиглав гэдэг асуулттай. Хариуд нь өрийг өрөөр дарах замаар орсон гэдэг хариулт.

Өчигдөр /2022.08.03/ Засгийн газрын хуралдаанаар Засгийн газруудын гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулсан нь анхаарал татав.

Өнөөдрийг хүртэл нийт ДОЛООН удаа бонд гаргаж, арилжаалсан байна. Эдгээр нь мөнгөн дүнгээрээ нийт 5.2 тэрбум ам.доллар.

Бондуудын талаар доор дэлгэрэнгүй өгүүлье.

-"ЧИНГИС" БОНДЫН ДУУЛИАНД ДАРАГДААД ӨНГӨРДӨГ СҮ.БАТБОЛДЫН ҮЕД ГАРГАСАН "ЕВРО" БОНД-

Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан бондыг хэн ч сөхдөггүй. Тухайн үед Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкинд баталгаа гаргаж, нийт 600 сая ам.долларын бонд босгох зөвшөөрөл өгсөн байдаг. Гэтэл “Самурай”, “Чингис” бондын сүрэнд дарагдаад өнгөрчихдөг. Хэн ч шахуу дурсдаггүй. Эл 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар зүдэрсэн.

Уг бондын зарцуулалтыг ажиглахад тэр үедээ "Шинэ яармаг" орон сууцны хороололд 50 сая ам.долларыг оруулсан байдаг бол бүтэн хоёр жилийн дараа 12 төслийг санхүүжүүлсэн тухай бүдэг бадаг баримт бий. Сү.Батболдын Засгийн газраас нэг их наядын өртэй хоцорсон байдаг.

-Н.АЛТАНХУЯГИЙН ҮЕД ГАРГАСАН "ЧИНГИС", "САМУРАЙ" БОНД-

Олон нийтийн дунд “Чингис”, “Самурай” гэх айхтар өндөр тоотой бондыг Н.Алтанхуягийн Засгийн газар тооцоогүй зарж үрсэн гэх сөрөг мэдээлэл илүү дагадаг. Монголын эдийн засгийн хямралын эхлэл нь дөрвөн их наядын энэ хоёр бондыг буруу зарцуулснаас үүдэлтэй хэмээн шууд дайрагчид олон. Гэтэл уг бондын мөнгийг аймгуудын зам, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан гэдгээ Н.Алтанхуяг огцрох үедээ хэлж байсан.

“ЧИНГИС БОНД”: Чингис бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлсэн гэдэг тоо бий.

  • Авто зам, бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто зам хийгдсэн. Уг төсөлд 570 тэрбум төгрөг хуваарилж, нийтдээ 1.800 км зам баригдсан байна.
  • Эрдэнэс Таван толгой,
  • Шинэ төмөр зам,
  • ТОСК-ийн төсөл,
  • Иргэний нисэх,
  • Амгалангийн дулааны станц,
  • ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.
  • Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж, Туул голын даланг дагуулан барих хурдны замын ажилд 1.9 сая доллар олгожээ.
  • “Чингис хаан”  БОИНГ-767 онгоцтой болжээ. Монгол Улс анх удаа Боинг-767 онгоц худалдаж авсан. Үүнд зориулж Чингис бондоос санхүүжилт хийсэн байна. Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая доллар бол эргэн төлөлтийн дүн 81.3 сая доллар болжээ.
  • Буянт ухаа хороолол баригдаж 260 мянга иргэн орон сууцтай болжээ. Үр дүнд нь 260 мянга орчим иргэн орон сууцтай болжээ.
  • Үйлдвэр хөдөө аж ахуйн 5 салбарыг дэмжиж 64 хөтөлбөр санхүүжүүлжээ. ҮХААЯ, Голомт банктай хамтраад таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, таван салбарт төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 64 зээлдэгчид зээл олгожээ. 

-Ч.САЙХАНБИЛЭГИЙН ҮЕД ГАРГАСАН "ДИМ САМ", "МАЗААЛАЙ" БОНД-

Ч.Сайханбилэгийн үед гаргасан “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Димсам” бондын 161 сая ам.доллар.

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ДИМ САМ БОНД. Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба энэ нь гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй юм. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх явдал байв.

ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ МАЗААЛАЙ БОНД. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гаргасан "Мазаалай" бондын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сард бүрэн төлж барагдуулсан. 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргаж байж. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог. Тухайн үед төсвийн алдагдал их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба алдагдлыг нөхөх зорилгоор Мазаалайг гаргажээ. Мазаалайгийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 131 тэрбум 805 сая, өдөрт 72 сая 221 мянга, цагт нэг сая 203 мянга, секундэд 20.061 төгрөг төлж байв.

“Мазаалай” бондын 70 орчим сая долларыг “сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжүүлж, үлдсэн дийлэнх нь 2016 оны сонгуулийн дараагийн Засгийн газарт шилжсэн гэдэг.

Ж.ЭРДЭНЭБАТЫН ҮЕД ГАРГАСАН "ХУРАЛДАЙ" БОНД-

Сү.Батболдын Засгийн газрын гаргасан Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлдөг. Манай улс уг бондын хүүд хагас жил тутамд 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлөх ёстой.

Бид өмнө нь байсан өндөр хүүтэй өрөө бага хүүтэй өрөөр өөрчилж, хугацааг нь сунгаж, хүүг нь бууруулсан гэсэн үг гэж тухайн үед Засгийн газраас тайлбарлаж байв. “Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэх мэдээлэл байдаг.

У.ХҮРЭЛСҮХИЙН ҮЕД ГАРГАСАН "ГЭРЭГЭ БОНД"- 

Чингис болон Дим Сам нарын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 2017 оны 10 сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын Гэрэгэ бондыг арилжаалсан байна. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийх учиртай.

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын босгосон “Гэрэгэ” бондын хүчээр Монгол Улс дефольтын эрсдэлээс гарлаа гэж сүржин даржнаар мэдэгдэж байв.

Өмнөх бондоо шинээр санхүүжүүлж, өрийн менежмент хийсэн. “Мазаалай”, “Хуралдай” бондтой харьцуулахад “Гэрэгэ” бондын хүү буурсан. Үүнд Засгийн газрын ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь голчилж нөлөөлсөн. Мөн олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан зэрэг эерэг мэдээлэл ч нөлөөлсөн гэдэг.

-"НОМАД" БОНД-

Олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд гаргасан. Номад бонд 5.1 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай. Бондын төлөлтийг 2025 онд хийнэ.

Тэгвэл манай улс 2022 он хүртэл Чингис бонд, 2023 он хүртэл Самурай, Гэрэгэ бонд, 2024 он хүртэл Хуралдай бонд, 2025 он хүртэл Номад бондын өрийг төлнө.

Хамгийн анхны Чингис бонд л төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016-2020 онд гарсан дөрвөн бонд дандаа өмнөх өрнүүдээ төлсөн зээлийн зохицуулалттайгаар гарсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-04 08:50

Bid nar tegeed tuluh yostoi bolj baina uu arai l davarysan neeree

Зочин
Зочин
2022-08-04 08:51

Ed nariig bid nar yahaara ingej davraah yostoi yum be

Зочин
Зочин
2022-08-04 08:51

Unheer butehgui ee ta nar ugaaasaa dugardaggui ard tumen muhdug yum

Зочин
Зочин
2022-08-04 08:51

Gomdmoor yumaa neeree

Зочин
Зочин
2022-08-04 08:54

Bosoh tsag irseen ed nar odoo huuhduudeereee iduuleh geed beldeed eheltsen baigaa shde

Зочин
Зочин
2022-08-04 09:03

чингис бондыг ашиг олохгүй баахан гудам замд нааж хаяад түүнийгээ төлөх гэж бонд авсаар яваа юм бишүү �##�танхуягийн л б�##�аг байна мэдээж өөрсдөө тодорхой хэмжээгээр идэж л таарна АН ЫХНЫГ Л ДАХИН БҮҮ СОНГОЦГОО

Зочин
Зочин
2022-08-05 06:44
Reply to  Зочин

Хэрэглээрэй ЧИНГЭС БОНДЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСАН БОЛ МОНГОЛ ХӨГЖИХ ҮНДЭС СУУРЬ БОЛОХ БАЙСАН ХАРАМСАЛТАЙ НЬ МАНгарууд ЯГ ЖДҮХС шиг ХУВААГААД ИДЧИХЭВ.БОЛОМЖ БҮРДҮҮЛСЭН ХҮНИЙГ БИШ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ХШМҮҮС БУРУУТАЙ .

Зочин
Зочин
2022-08-04 09:15

Ed nart hariutslaga tootsoh heregtei

mongol
mongol
2022-08-04 10:23

chingis bondoos busad ni yamarch hereg alga,MANiinhan chingis bondiig tuluh gej bn gej baahan shoudaad uursduu huvaagaad tsohichihson boltoi yam

Зочин
Зочин
2022-08-04 10:26

зээл аваад ямар ч ашиг гараагүй юм биш үү болимоор юмаа

Зочин
Зочин
2022-08-04 11:09

Эдгээр нөхдүүд ш�##�гагдаж дээ. Ер сайд нь ш�##�ган гэсэн одоо харах үлдэж

Зочин
Зочин
2022-08-04 11:18

Дарханы зам барих гэж элэг доог болж байна. Ингэж ажил хийдэггүй юм. Тэрний оронд Алтанхуяг сайд зам барьсан шүү. Бүтээсэнд нь хорсож нураасанд нь баярладаг хүмүүс их болжээ.

Иргэн
Иргэн
2022-08-04 14:20

Чингис бондоос бусад нь үрэн таран болсон гээд байна шүү. Өрөө төлөөд байхад нэмэгдээд байдаг нь сонин шүү. Хүн ойлгохоор юм бичихгүй юм.

Зочин
Зочин
2022-08-04 15:15

Бондыг гаргасан ЕС нараар өрийг төлүүлэх хэрэгтэй. Алтанхуяг бондын бүх мөнгийг өөрийн хамсаатан, гэр быүл амрагууддаа өгсөн. Түүнийг Монголын ард түмэн төлөх ёсгүй. Хаан жимст, Содон хорооллыг нь хурааж аваад өрөө төлүүл.

Зочин
Зочин
2022-08-04 16:19

Өр тавигчид нь тодорхой л бнашдээ одоо нэг урвагчаас бусад нь хулгайч царайлаад уих д сууж л бна рариуцлага гэж байхгүйн ил тод жишээ

зочин..
зочин..
2022-08-04 19:59

Муу ажилласан ер.сайд,сангийн сайд нараар нь төлүүлбэл зохино

Зочин
Зочин
2022-08-05 06:38

ӨР ЗЭЭЛ АВААД ӨӨРСДИЙН БОЛОМЖООР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЖ БОЛНО ДОО.ХАРАМСМААР ЮМ ЮУ ГЭХЭЭР ӨРИЙГ ӨРӨӨР ДАРААД ДАХИАД НЭМЭЭД ӨР ТАВИАД БАЙГАА ЮМ УУЛ УУРХАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙГАА ОДОО ҮЕД ӨРӨӨ ТӨЛЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ.ГЭТЭЛ ӨРИЙГ ӨРӨӨР .

Зочин
Зочин
2022-08-09 08:40

Бондоор дамжуулж мөнгө угаасан, төсвийн мөнгийг идсэн, сан байгуулж хамаар�##� бүхий компанид өгсөн, банкаар дамжуулж иргэдээ 24% хүүгээр өрийн дарамтанд оруулсан, э/з үр ашиггүй төсөл хэрэгжүүлсэн ........ гэээд олон гэмт хэрэг уул овоо шиг болсон доо. Энэ гэмт хэргийг чинь Монгол улс ард түмэн мартахгүй... үр хойшдоорчинь төлүүлж ялын үүрлнэ гэдгийг өглөө бүр сэрэхдээ бодож бай... Мөнх хөх тэнгэрийн гэсгээл 7 үеийг тань бүү амрааг

Зочин
Зочин
2022-08-09 08:45

Tagged unruh bondoo tull bsan yum bol unit zeeliin yldegdel buurahgyi bgaa yum. Zasgiin ur 8terbym $

Холбоотой мэдээ

Back to top button