НийгмийнУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Бондуудын шалгалтын үзүүрт Л.Оюун-Эрдэнэ Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай тулна

Энэ намрын улс төрд гал авалцах нь. Тэр галыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асааж байна. Өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төмөр замын алдагдсан боломжийг шалгах үүрэг өгсөн. Ингэснээр Х.Баттулгатай дайн эхлүүлж байгаа хэмээгдэв.

Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бондуудын зарцуулалтыг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулчихлаа. Ингэснээр С.Батболд, Н.Алтанхуяг нартай дайн эхлүүлж байгаа гэж харагдахаар.

Ажлын хэсгийн шалгалтаар Засгийн газруудаас гаргасан нийт ДОЛООН бондыг шалгана гэж зарлав. Гэхдээ ДОЛООН бондын ДӨРӨВ нь өмнөх бондуудынхаа өрийг дарах замаар гаргасан. Тэгэхээр өмнөх ГУРВАН бондыг голчлон ухаж таарна гэсэн үг.

Бүр тодруулбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан Дим сам, Мазаалай, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гаргасан Хуралдай У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан Гэрэгэ, Номад зэрэг бондуудаар ӨР ТӨЛСӨН.

Харин 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын Евро бонд, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 1500 сая ам.долларын Чингис бонд, 2013 онд гаргасан Самурай бондууд ухаж төнхүүлнэ.

Бондоор бондын өр төлсөн байдлыг дор харуулъя.

Тэгвэл манай улс 2022 он хүртэл Чингис бонд, 2023 он хүртэл Самурай, Гэрэгэ бонд, 2024 он хүртэл Хуралдай бонд, 2025 он хүртэл Номад бондын өрийг төлнө.


Ингээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулахаар авсан эхний Евро, Чингис, Самурай бондуудыг голлон шалгахад Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай тулж таарах нь. Өнөөгийн Засгийн газрын тэргүүнтэй тэдэнтэй ямархуу харилцаатай, улс төрийн өрөг нүүдэлтэй хүмүүс вэ гэдэг нь гол асуудал.

Сү.Батболд-Л.Оюун-Эрдэнэ

М.Энхболдыг түлхэн унагаасан шинэ үеийн шазруун залуус гарч ирсэнд намын ах нар нарын шар үс боссон. Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэх үедээ М.Энхболд болон Сү.Батболдын фракцад сайдын хувь хүртээгээгүй нь шинэ болон хуучин үеийнхний хооронд ширүүн маргаан дэгдээсэн. Суудлын хуваарилалтаас эхлээд Сү.Батболдын эрх ашиг хангагдаагүйгээс муудалцах явдал бишгүй гарав.

Нөгөө талд Сү.Батболд, М.Энхболд нарын хувьд У.Хүрэлсүхийг ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч эрх мэдлийн тэргүүнд байлгах сонирхол анхнаасаа ч байгаагүй. Тиймээс улстөрийн хүрээнд тэд их бага хэмжээний зөрчилдөөнтэй.

Хоёр жил Ерөнхий сайдын алба хашсан Сү.Батболд сүүлийн жилүүдэд л хөшигний ард орсон болохоос Төрийн ордонд нэг үйлчлэгч солигдлоо ч Сү-тэй хамаатай гэх жаргон гарах хүртэл нь намдаа хийгээд ер улс төрд нөлөөллөө хадгалж байсан нэгэн. Хөшигний цаадах зэвүүн дүр хэвээр буй.

Булхай, нууц хөрөнгө ихтэй гэж үздэг ч залуу үеийнхэн шалгуудж зүрхэлдэггүй. Харин Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлж байж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийсэн. Энэ шалгалтад Сү.Батболд ч хамрагдаж байв. Чухам тэр цагаас Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, С.Батболд, Ерөнхийлөгч нарын дайн улам ширүүсч байлаа.

Н.Алтанхуяг-Л.Оюун-Эрдэнэ:

Хамгийн их буруутгагддаг хэрнээ хамгийн их бүтээн байгуулалтад зарцуулсан бонд бол Н.Алтанхуягийн Засгийн газрын Чингис бонд. Зам, барилга, гудамж, дулааны цахилгаан станц зэрэг урт хугацааны, өргөн хүрээний хөрөнгө оруулалтууд хийгдэж байсан гэхэд хилсдэхгүй л дээ.

Хөгжлийн банкны зээл хэлбэрээр тодорхой хувийг нь тавиад туучихсан л болохоос. Зээл өгч, авсан нь ерөнхийдөө МАН-ынхны өөрсдөд нь хамаарах бий. Хэд хэдэн УИХ-ын гишүүн зээл авчихсан байдаг. Улмаар өнгөрсөн хавар МАН-ын гурван гишүүний хамт, Н.Алтанхуягийн бүрэн эрхийнх нь асуудлыг ч хөндөв. Гэхдээ Хөгжлийн банкаар тараагдсан Чингис бондтой шууд холбож чадахгүй, хэдэн жилийн өмнөх Засгийн газрын хуралдаантай холбоотойгоор буруутгасан байсан нь гайхаш төрүүлсэн. Ерөнхийдөө агнах тактик ч гэж хэлэгдэж байв, улс төрийн хүрээнийхэн дундаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эцэст нь бүтээн байгуулалтад ашигласан бондуудынхаа араас орох, шалгах нь зүйн хэрэг. Залуу Ерөнхий сайдын зоримог зан хэрэг болж о байна. Өрөөр өр дарж байгаа энэ их утга учиргүй гинжин холбоог таслахгүй бол утга учраа алдчхаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-05 18:05

За,ш�##�гаж өрөө дуусгаж, ядарсан ард иргэд нэг сэтгэл амар болох нь Өр хурдан дуусах нь хэрэгтэй Ямар зүйл яаж хийсэн нь иргэд харж байна Чанартай бүтээн байгуул�##�т хиймээр юм шиг.

Зочин
Зочин
2022-08-05 20:58

Үхлийн гогцоо үзүүр МАН д байгаа .

Зочин
Зочин
2022-08-05 21:06

МАН үхлийн ногооныхоо үүдээ өөрсдөө нээв.

ҮНЭН
ҮНЭН
2022-08-05 22:20

БҮГДИЙГ МАН-ЫН ХУЛГАЙЧ НАР АВЧ ҮРСЭН БҮГДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ОЮУНЭРДЭНЭ Ч ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

иргэн
иргэн
2022-08-06 22:10
Reply to  ҮНЭН

ха ха өөртөө өчнөөн дайсан бий болгож байж өөрийгөө ш�##�гах уу

Irgen
Irgen
2022-08-06 08:40

Demjij bn zov zov ard irgedteigee niil bolohgui bol, eronhii saidaa

Зочин
Зочин
2022-08-06 10:52

Aлтанхуяг, Сү хоёыг шоронд хийж байж өрөө төлүүлнэ. Мөн Элбэгдорж үүнд маш нөлөөлсөн, Х.Баттулга гар хөлөөрөө зээл авсан учраас тэднийг бас шоронд хийх хэрэгтэй.

Ариунаа
Ариунаа
2022-08-07 00:04

Үнэхээр тэгж тулж ш�##�гаж чадв�##� сайн л бна.Тэр ажлын хэсги йхэн нөхдүүд үр дүн гаргаж ч�##�ах боловуудаа.хий лэмий ерөнхий сайдаараа туг тахих вий дээ

Зочин
Зочин
2022-08-08 00:07

АН намын Бүхэл бүтэн 2 хот байгуулах бондын мөнгийг самарсан . Тэр хулгайчуудын өрийг МАН нь төлсөн нь үнэн. Одоо өөрсдөөр нь төлүүл

Галч
Галч
2022-08-08 07:20

Женког барьж хорь.Тэгвэл улс хөгжинө

Иссс
Иссс
2022-08-08 14:04

Дээрх нөхдүүд бүгд бүлгээрээ идэж уусан их юм гарна.ш�##�гах нь маш зөв . баяр хүргэе. Амжилт хүсье. Энэ ЗГт.

Холбоотой мэдээ

Back to top button