Нийгмийн

Б.Амгаланбаатар: Өвс ачсан машин дээр цэргүүдийг суулгаж явсны улмаас нэг алба хаагч нас барсан

Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр 2019 оны есдүгээр сарын 18-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын Өлзийт гэдэг газар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатараас тодруулахад “Энэ хэрэг одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариунууд гараагүй. Тухайн үед хадлан дээр ажиллаж байсан цэргүүдийг дэд ахлагч н.Баяртулга ахалж явсан юм билээ. Хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж тухайн цэрэг чиргүүлтэй машин дээрээс унаж нас барсан. Машин дээр сууж явахдаа замын донсолгооны үед унасан байх магадлалтай.

Тухайн үед өвс ачсан машин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн. Тиймээс тэр үед хариуцаж ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилж дүгнэж байгаа. Жанжин штабын даргын тушаалаар, Хуурай замын цэргийн командлалын тушаалаар 327 дугаар ангийн захирагч дэд хурандаа Т.Тогмиддүүмий бид хоёрыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс үүдэлтэй ийм осол болсон гэдгээр сахилгын арга хэмжээ авсан.

Энэ хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа тухайн үед ахалж байсан Баяртулгад хариуцлага тооцно. Амиа алдсан алба хаагчийн оршуулгын тэтгэмж мөн “Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хууль”-д заасны дагуу ахлагчийн цалинг 5 жилийн дунджаар тооцож ар гэрийнхэнд олгосон” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

цэрэгүүд айлын өвс хадаж өгөх ёстой юм уу захирагч нь хэдэн төгрөгнөөс болж л цэргүүдээ ийш тийш ажиллуулж байгаа ш дээ тогмиддүүдийд хариуцлага тооц хууль хяналтын байгууллагууд шалгавал таарна.

Back to top button