СПОРТ

Шатарчин Ү.Агьбилэг, Б.Алтантуяа нар УАШТ-д анх удаа түрүүллээ

Шатрын спортын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шигшээ тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 20-29-нд болов.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор зохион байгуулсан тэмцээнд их мастер цолтой шатарчин дөрөв, олон улсын мастер зургаа, Дэлхийн шатрын холбооны мастер долоо, ДШХ-ны дэд мастер гурав, спортын мастер хоёр, дэд мастер нэг, цолгүй тамирчин нэг оюунаа сорилоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд “Хан-Алтай” клубийн тамирчин, спортын мастер Үүрцайхын Агьбилэг түрүүллээ. Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний төрсөн эгч нь их мастер, улсын аварга Ү.Үүрийнтуяа юм. Ү.Агьбилэг өсвөрийн УАШТ-ий таван түрүүтэй.

Эл ангилалд “Оюунлаг” сургуулийн тамирчин, спортын мастер Сугарын Ган-Эрдэнэ мөнгө, “Шунхлай” групп, “Гэгээн арвай” клубийн шатарчин, их мастер Баярсайханы Гүндаваа хүрэл медаль хүртсэн бол Баянхонгор аймгийн харьяат, “Чингис” клуб, “Алдар” спорт хорооны шатарчин, Гавьяат тамирчин, их мастер Цэгмидийн Батчулуун IV, “Сүлд” спорт хороо, “Чингис” клубийн тамирчин, Олон улсын мастер Сумъяагийн Билгүүн V байрт шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд “Дагшаахүү” клубийн тамирчин, ДШХ-ны мастер Болдбаатарын Алтантуяа түрүүллээ. Тэрбээр УАШТ-д анх удаа оролцоод улсын аварга болж байгаа юм.

Тус ангилалд Завхан аймгийн харьяат, “Алдар” спорт хороо, “Сакура” олон улсын сургуулийн тамирчин, Гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул мөнгө, Сэлэнгэ аймгийн харьяат, ДЦ-ийн 805-р анги, “Монгол чех металл” ХХК, “Элит Брайн” клубийн шатарчин, их мастер Алтан-Өлзийн Энхтуул хүрэл медаль авлаа.

 
Өвөрхангай аймгийн харьяат, ХЦ-ийн 0131-р анги, МУБИС-ийн тамирчин, ДШХ-ны тамирчин Энхсайханы Хулан IV, Сүхбаатар аймгийн тамирчин, ДШХ-ны эмэгтэйчүүдийн дэд мастер Наранбаатарын Наран-Эрдэнэ V байр эзлэв.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nasaa
Nasaa

Enhtuul ooroo tvrvvleh ymaa aldaad hairan ymaa

Холбоотой мэдээ

Back to top button