УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

ҮХЦ-ийн дүгнэлтийг хөдөлгөж, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын хүмүүсийг явуулна

Өнөөдөр /2022.08.15/ ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлыг хэлэлцэнэ. Тэд “Давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрөв гэж заасан нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн агуулгаар цэцэд хандсан. Ингэхдээ эрх баригч намын даалгавраар хөдөлсөн гэгддэг.

Намар, хаврын улс төрд яригдаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дургүйцсэн тул яасан нь тодорхойгүй болж, царцсан гэх эл маргаан одоо хөдлөх нь. Энэ намрын улс төрийн халуун сэдвүүдийн нэг яах аргагүй мөн.

Ерөнхийдөө ҮХЦ хуралдаанаараа “Зөрчсөн” гэх дүгнэлт гаргах төдийд сайд нараа солих процесс өрнөнө гэсэн таамаг давамгайлж байгаа билээ.

Ингэхдээ хэний сайд нарыг явуулж, хэнийх нь үлдэх вэ гэдэг анхаарал татсан гол асуудал. Засгийн газрын бүтцийг дараах дөрвөн ангиллаар харж болно. У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, Л.Оюун-Эрдэнийн, бусад амлалтын квот тэргүүтэй холимог баг.

-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХҮМҮҮСИЙГ ЯВУУЛНА-

МАН-ыг генсекийн сайд нараар Л.Оюун-Эрдэнийн танхимд А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Амарсайхан нар нэрлэгдэнэ.

Эднээс Л.Мөнхбаатар, А.Ариунзаяа нарыг явуулах нь нэн ойлгомжтой. Тэд дан дээлтэй, бяргүй сайд нарын тоонд толгой цохидог. Тиймээс тэд генсекийн хүмүүсээс нэн түрүүнд сугарах магадлалтай. Харин ХАА-н салбарын тухайд З.Мэндсайхан том бодлогоороо засагтаа харьцангуй сайн хүлээн зөвшөөрөгдсөн. Генсектэй ойрын харилцаатай зэрэг шалтгаанаар эерэг үзүүлэлттэй. С.Амарсайханы хувьд томоохон мөнгө, бизнесийн тохирооны том агуулгатай байж мэдэх тул явуулах нэрсэд шууд оруулахад хүндрэлтэй. Д.Амарбаясгалангийн хувьд албан тушаалын чихээсүүдийг маш сайн хийчихдэг. Хоёр нь явж, хоёрыг нь хамгаалах улайрал ч түүнээс гарах буй за.

-У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЖИЙГДЭХ ЭРСДЭЛТЭЙ-

У.Хүрэлсүхийн үед томилогдсон, түүний цэргийн сургууль, арван жилийн ангийнхны бүлэг Засгийн танхимд бий. Эл ангилалд Л.Халтар, Г.Ёндон, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг нар нэрлэгдэнэ.

Л.Оюун-Эрдэнийг засаг барих хугацаанд хамгийн их чихийг нь халууцуулж буй сайд нар бол уул уурхай, зам тээврийн салбар хариуцагсад. Тиймээс өөрчлөлтөөр тэднийг танхимаасаа явуулчих чин хүсэлтэй гэгдэж буй. Өнөөдөр нүүрсээ олигтой гаргаж чадахгүй, Дарханы замыг урагшлуулж чадахгүй, цэргүүдийн үхэлд хариу үйлдэлгүй зэрэг унхиагүйтэл эдгээр сайд нарыг доош татна.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТААЛЛААР ҮЛДЭГСЭД-

Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар “Овоо” гэх үнэлгээгээр үлдчихээр.

Энэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэд хамгийн их тус болж, элдэв лоббиг нь хийлцэж яваа хүн бол Х.Нямбаатар. Дараа нь Б.Жавхлан сайд. Хүнд үеүдэд Ерөнхий сайдын түшиж тулах хүнээр энэ хоёр нэрлэгдэж байв. Нохойд барьдаг мод нь болж хамаг нэр хүндээрээ ажлуудыг нь үүрч зүтгэлцсэн. Харин Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар поп аргаар, поп маркетингаар, сошиал аргаар ажлаа амжуулдаг дүрүүд. Олонд таалагдаж байхад болно доо гэх хандлагатай байхад болчихдог бололтой.

-АВРАЛГҮЙ САЙД НАР-

Жигтэйхэн ажилсаг ч, пи-ар муутай, муу ярьдаг С.Энхболд, Х.Баттулгын татаасаар орж ирсэн Ч.Номин нар ардаа авралгүй сайд нараар нэрлэгдэнэ.

Тэднийг авч үлдэхгүй. Дан дээлтэй, бяр муутай сайд нарын эгнээнийх. Харин олон жил парламентад, Засгийн газарт зангаж байгаад шигдчихдэг Ц.Нямдоржийг ч хүчирдэг бол явуулчих магадлалтай.

Ямартай Үндсэн хуульдаа ӨӨРЧЛӨЛТ хийнэ үү, ШИНЭЭР бичнэ үү ялгаагүй сайд нараа хамгийн түрүүнд сэлгэнэ. 2024.01.01-нээс бусад өөрчлөлтүүд хэрэгжих агуулга өндөр. Гэтэл одоогийн сул сайд нар “Ядаж 2023.01.01-ний өдөр хүргэж ажлаа өгмөөр байна” гэж гуйцгаасан гэх. Нөгөө талд ҮХНӨ-ийг дэмжиж, кноп дарцгаахаар яарч, сайд болохын мөрөөдөлд автсан хүмүүсийх нойр нь хүрэхгүй яваа билээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлцэхээр орж ирж буй Н.Энхбаяр нэг сайдын суудалд хамгийн түрүүнд орж ирэх хүсэлтэй. Энэ ч үүднээс МАН-ынхан ҮХНӨ биш шинээр бичүүлэх ажилд өмнөө барив бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 08:16

мөнхбаатарыг явуулахгүйээ!оюук чинь авгайгийнх нь дэлхийн зөнд орж анх дээшээ татагдаж байсан юм.ач санах байлгүй дээ

Зочин
Зочин
2022-08-15 08:25

Худлаа попрох тийм хэрэгтэй м байх даа

Зочин
Зочин
2022-08-15 08:38

Улсаа хөгжүүлэх сэтгэлийг тархиндаа суулгаж, Ах дүүс амраг саднааа х�##�аглах сэтгэлтэй байхсан

Зочин
Зочин
2022-08-15 08:39

ZOW2

Зочин
Зочин
2022-08-15 08:42

Ерөнхийлөгч дахин сонгогдох ч үлгэр болов

Үнэн
Үнэн
2022-08-15 08:54

Нямбаатар Оюукийн үеэл, Жавхлан Хүк ийн үеэл, Номин Энхболд нар нээрээ л сайн ажиллаж бгаа ПИАР муутай. Бат эрдэнэ гэж дэндүү поп бна, энэ явахгүй ээ. Соши�##�аар бүдүүн Нара энэ 2 адил үнэлэгдэнэ ккк гэтэл энэ нөхөр төрийн хүн нөгөөх нь толгойгоороо хөл хийсэн хүүхэн

irgenIrgen
irgenIrgen
2022-08-15 09:04

ҮХЦ gj bugs Odbayraas ehleed ULS turiin utsan huuheldeinuud.7 minutad huul8 zasaad Huukiig EK bolgodog t1 humuus.Uls orni huvi zayag bodohgui .medleg chadvargui.tsunk barij.doloodog n deeshee gardag tiim l uls bollo JDU.KONTSEES.TERBUMaar munge idsen n deeshee daanch hereggui humuus.

Зочин
Зочин
2022-08-15 09:07

Амарбаясг�##�ан төвийг сахисан хүн дээ

Зочин
Зочин
2022-08-15 09:17

Тэр б�##�ай соши�##� поп ариунзаяа гэж хүүхнээ �######�уул

Sarandavaa
Sarandavaa
2022-08-15 09:19

Ариунзаяа чадлаараа ажиллаж байгаа. Харин эрүүл мэнд хөдөлмөрийн с�##�барынхны хамаг хэцүүг үүрээд явж байгаа. Амарбаясг�##�ангийн баг сайн2

Оооо
Оооо
2022-08-15 09:42

Амарсайхан Амарбаясг�##�ан мэтийн хулгайчид засагт нөлөөтэй байдлыг эцэслэх болсоон. Хүүгийн хүмүүсээр оролдвол Данкаан өөрөө Нямбаатараа чирээд өшиглүүлж магад... Сайханбаяр, Батцэцэг нарын нэгийг нь ерөнхий сайд болгочмоор юм. Арай л боловсролтой эрүүл ухаантай. Ямар эрүүл хүн 50 саяар тамхичдыг торгоно гэх вэ

Зочин
Зочин
2022-08-15 18:42
Reply to  Оооо

Шаадаг банди вэ

Оооо
Оооо
2022-08-15 09:45

Х.Болорчулуун ХХААХҮ-ИЙН сайд М.Оюунчимэг Соёлын сайдад Б.Саранчимэг ХНХ-ын сайдад яригдаад байна гэхийн.

Зочин
Зочин
2022-08-15 13:41

Оюун-Эрдэнэ өөрийн хамаатан Энхболдоо явуулна гэж үү. Энхболд ярьж чаддаггүй нь үнэн. Ажлаа мэдэхгүй оюутны хэмжээний мэдлэгтэй хүн ярьж чадахгүй

Зочин
Зочин
2022-08-15 15:15

Хамгийн түрүүнд �######�уулах хүн мэнгэт шүү

Зочин
Зочин
2022-08-15 15:16

Бүр нэг �##�бан туша�##�лын хэнээрэлд орчихсон хулгайчид.!!!

Зочин
Зочин
2022-08-15 15:18

Зөв шдэээ хамаатан садангуудыг х�##�ж боловсролтой нэгнийг нь тавих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-15 15:19

demjij baina

Зочин
Зочин
2022-08-15 15:54

Амарбаясг�##�ангийн сайд, мэргэжлийн бус сургууль, цэцэрлэгийн захир�##�, эрхлэгч нарыг солих хэрэгтэй. Худлаа Ардчилсан намын даргатай Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн дарга хүртэл болгоно. Эд нар их б�##�иар. Дээгүүрээ нам харг�##�захгүй Бүгд хуйв�##�дсан. Хүрэлсүхийн чадваргүй сайд, найз нарыг бүгдийг нь солих хэрэгтэй ! Ер нь нам мам хэнч бай чадваргүй хууль бус шахааний сайд дарга нарыг засагт оруулж болохгүй өөрийн толгойгор ажиллах хэрэгтэй! Ерөнхий сайдын бүрэн эрх биздээ! Ард түмэн шударга ёс, шинэчлэлт өөрчлөлтийг хүсэн хүлээж байна.

Зочин
Зочин
2022-08-15 15:57

Оюун Эрдэнэ Ерөнхий сайд, Ман намын дарга шударга, үнэнч, өөрчлөлт хийхчадвартай хүмүүсээ өөрөө томилох нь зөв шүү.

Зочин
Зочин
2022-08-15 16:00

Ene zasgiin hamgiin hogiin said bol Mendsaikhan gedeg n todorhoi, medleg bolovsroltoi salbaraa meddeg mergejliin ajiltanguudaa ajlaas n uzemjeerei haldag no ene yaam tsaashdaa mash tom hundreltei nuur tulah n tsag hugatsaanii asuudal yum. Yamar yumniih n strategy bh ve? Umnuh ulsuud suuriig sain beldsendee inertseeree yavj bna. Ene hulduu horching hamgiin turuund z##luulah n hamgiin zuv alkham bolno.

Зочин
Зочин
2022-08-15 16:51

Энхболд жигтэйхэн ажилсаг, пиар муутай муу ярьдаг гэнээ. Хүн толгойныхоо хэмжээгээр л ярина. Мэргэжилдээ гавихгүй байж хулгай хийхийг сурчихсан. Баянгол эмнэлэг дээр хувийнхаа томограф тавьчихаад ядарсан иргэдийн мөнгийг сааж ээжийнхээ данс руу шилжүүлээд идэж байдаг сайд ш дээ. Хэдэн эмнэлэгийн дарга нарыг сольж, эмнэлэгүүдийн ТУЗ-д өөрийн хүмүүсээ шахаж оруулснаас өөр ажил хийгээгүй. ҮХНӨ хүлээснээс өргөдлөө өгөөд зайгаа тавиад өгвөл эрүүл мэндийн с�##�барт хийж байгаа буян болно

Зочин
Зочин
2022-08-15 18:19

За ер нь яг мэдлэг чадвар харицлага ярьв�##� үлдэх хүн байхгүй дээ. Энэ ЗГ-т ЕС-аасаа эхлээд бүгд.

Зочин
Зочин
2022-08-15 19:50

За Мөнхбаатарыг явуулах л хэрэгтэй шдээ ... Харин ч мэргэжлийн хувьд Ёндон , Х�##�тар хоёр сайн шдээ.. Хамгийн гол нь урд засгын гайг үүрч байгаа биздээ ... Нямбаатар хов хорондоо л сайн болохоос чадвар түй ч байхгүй шүү ...

Зочин
Зочин
2022-08-16 07:28

Bandiig uuriig ni z##luul

Холбоотой мэдээ

Back to top button