УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

МАН-ын өмнөөс ҮХЦ нь сөрөг хүчнүүдтэйгээ хөдөлснөөр НАМРЫН УЛС ТӨР ЭХЭЛЛЭЭ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өглөө 09.30 цагаас эхэлж, орой 18.00 цагийн орчимд шийдвэрээ гаргалаа. "Давхар дээл"-ийн асуудлаар. Тодруулбал, 2019 оны ҮХНӨ-өөр "давхар дээл"-тэй сайд нарын тоог дөрвөөр хязгаарласныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Тайлбар: УИХ-ын гишүүн, сайдын албыг хавсран гүйцэтгэхийг "давхар дээл" хэмээж буй.

ҮХЦ-ийн шийдвэр яаж гарах нь олон нийтэд ойлгомжтой байсан гэхэд хилс болохгүй. Учир нь эрх баригчид ямар улс төр хийж, хууль өөрчилмөөр байна, тэр дагуух маргаанаа ҮХЦ-д үүсгэж, дараа нь нөлөөлдөг дүр зураг хэдий нь дасал болжээ. Энэ удаад ч цэцийн шийдвэр хэний захиалгаар, хэний нэр нүүрээр гарч буй нь ерөнхий дүр зургаараа тодорхой байв.

ХЭНИЙ ЗАХИАЛГААР:

Нэгт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр яам сайдгүй байгаа. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яам. Байгуулагдаад жил тойрч байгаа хоёр яамныхаа ажлыг урагшлуулъя гэвээс хэдийнэ шаардлага хангасан боловсон хүчнээ сайдаар томилчих боломж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байсан. Гэвч тэгээгүй. Учир нь УИХ-аас томилох сонирхолтой. Нөгөө талд С.Амарсайхан, Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар дөрвийн квотыг эзэлсэн. Ийм сонирхлын үүднээс МАН-ын залуу лидерүүдэд "давхар дээл"-ийн квотыг үгүй болгох чухал байгаа.

Хоёрт, улмаар ҮХНӨ-ийн асуудал хөндөгдөнө. Хэдийгээр 2019 онд Үндсэн хуулийг өөрчилсөн ч дахин өөрчлөх, эсвэл шинээр бичих нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хамгийн том амбиц. Үүний тулд ҮХНӨ-ийг хийх гогцоо, түшиц хэрэгтэй. Энэ ч утгаар, "давхар дээл"-ийн асуудлыг хөндөх замаар ҮХНӨ хийх асуудал өрнөсөн. Намрын улс төр ерөөс ҮХНӨ байх дүр зурагтай. Иймд ҮХЦ-ийн шийдвэр ингэж гарсан нь сайд нарыг хөдөлгөхөөс гадна ҮХНӨ хийх процессын эхлэлийг тавьж буй.

ХЭНИЙ НЭР, НҮҮРЭЭР:

МАН-д ашигтай маргааныг ҮХЦ-д үүсгэж, гарсан шийдвэрийг нь тайлбарладаг нэг УИХ-ын гишүүн бий болсон. Тэр бол Т.Доржханд. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болгох маргааныг тэр гардан удирдсан. Үүнийхээ хариуд МАН-аас багагүй шан харамж авсан нь мэдээлэгдэж байв. Өдгөө ч ҮХНӨ-ийн асуудлыг хамгийн хөхиүлэн дэмжиж, гарын үсэг цуглуулж буй нь тэр. Өнөөдрийн ҮХЦ-ийн шийдвэрийг тэр мөн хэвлэлийн хурал хийн, задлан тайлбарлаж байгаа нь сонирхолтой дүр зураг. Энэ үеэрээ "давхар дээл"-ийн маргааныг анх Т.Доржханд, Д.Үүрцайх нар гаргасан гэж тодотгоод амжив.

Уг асуудлын хүрээнд түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын нэр хэлэгдэнэ. Хавар тэд яг энэ маргааныг ҮХЦ-д эхэлж үүсгэсэн хүмүүс. Ингэхдээ сөрөг хүчин байж эрх баригчдын захиалгаар хөдөллөө хэмээн шүүмжлүүлж, өөрсдөө мэлзээд өнгөрсөн. Өнөөдрийн процесст анхлан гомдол гаргаснаараа тэд холбоотой. Харин сурснаараа Т.Доржханд урдаа гарч, мэдээлэл хийв.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Харамсалтай нь Т.Доржханд ч, Н.Ганибал, Ш.Адьшаа нар ч УИХ дахь сөрөг хүчний төлөөллүүд юм. Атал эрх баригч намын улс төрд гар хөл болж, процесс дунд тоглогчийн үүрэг гүйцэтгэж буй нь харамсалтай. Нэг талдаа ирээдүйн ардчилал, сонгодог парламентын тогтолцоонд хор хийж буй хэрэг.

Харин МАН сурсан, дадсанаараа ҮХЦ-ээр хүссэн шийдвэрээ гаргууллаа. Их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг шууд мөрддөг. Ингэснээр Засгийн газрын бүрэлдэхүүнд шууд өөрчлөлт оруулах, хэдийг л бол хэдийг нь УИХ-аас томилох боломж бүрдээд байна. Улмаар өнөөдрөөс эхлэн сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүд сандал, суудлын мөрөөсөлд жинхэнэ утгаараа автана, МАН дотор улс төр бужигнана. Нөгөө талаар тэд намрын улс төрөө нэгэнт эхлүүлж, ҮХНӨ-ийг "галт тэрэг"-нд нь суулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 20:33

2024 оны сонгуулиар МАН жинхэнэ гудамжинд гарахаар болллоо доо �######�уул яана даа хөөрхий

zochin
zochin
2022-08-16 11:41
Reply to  Зочин

xaragdaach AH garch irne gex gee yu ter AH nam chin sexeend orson galzuu soliotoi xumuuseer duursen 80l bidon baisanch nemergui .. bid nart ev negdel ajil uragshlax xeregtei bolxoos xeruulch shantaachlagch nar xereggui... yoronxiilogchiig ix xurlaas tomildog bolchuul tegeell boloo... omno jonxuu chin xergee zasaad molig umxuulj bgaall buullaa ... Erdene chin xelsen biz yal avax geed bnaa .. neg arag bn tuslaach geed guij orj irsen geed .. xudlaa gex baix gexdee deelee nomrox deere tulj bsan unen bolxoor unen baij taarna. tegeed gol ajilaa xiigeed buusan... udaxgui shang n ogno biz de

Зочин
Зочин
2022-08-15 20:37

Ингэж байгаад Үндсэн хуулийн хямр�##� болчихвий дээ. Үндсэн хуулийн нэг за�##�т нь үндсэн хуулийнхаа за�##�тыг зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж байгаа үндсэн хуулийн цэцийн гишүүд нь сэтгэцийн өвчтэй юм бишүү!!!!

Зочин
Зочин
2022-08-15 20:40

Монголын мэргэшсэн хуульчид энэ т�##�аар юу бодож байгаа болдоо. Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь үндсэн хуулийн манаачийн үүргээ 100 хувь онцмуу гүйцэтгэдэг нөхөд юм даа �######�уул

Muugii
Muugii
2022-08-15 20:50

Bolioch dee

2 uur ajil uurgiin huviartai
2 uur chig uuregtei
2 uur albiig 1 hun hashih ni buruu gedgiig MAN gudmand bhdaa davhar deel umsuud jagsaad bsan sanagdahiin.

Mungu idehgui bol songuuliin sharhaa nuhuj chadahgui gishuudee hoolloh heregtei boloogui l yum bol urdah ajiluudaa l hiigee ch.

Tegeed ch 4 gishuun davhar bj bolno gedgiig nemelt uurchlultuur hiicheed undsen huuli ni undsen huulia zurchuud bna gedeg chine Yu we?

Zuirlevel eej ni huuhdee turuuleh esgui baij odoo hooroochii gej bgaa yum uu!!!!
M#l ni m#laaraa duus#ag horvoo yum daa novsh zugeer l novsh

Зочин
Зочин
2022-08-25 11:35

Цаашдаа сураг нь тасрах АН, мандаж магадгүй ХҮН л гэх юм

Холбоотой мэдээ

Back to top button