СПОРТ
Даамчин Б.Мөнхжин, Б.Мишээл нар их мастер боллоо

Улирал тутам гардаг FMJD-ийн шинэчлэгдсэн чансаа 2019 оны 10 дугаар сарын 1-нд гарлаа. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт Дэлхийн даамын холбооноос их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгов.


Мөн Азийн АШТ-д амжилттай тоглосон Н.Лхагвадолгор, Б.Сэлэнгэ, У.Баяржаргал нар Дэлхийн даамын холбооны дэд мастер болж, олон улсын цолтнуудын тоог нэмлээ.
Түүнчлэн “US Open 2019” тэмцээнээс Б.Мишээл эрэгтэйчүүдийн ДДХМ цолны нэг балл, “Hingqui Cup” тэмцээнээс С.Мөнх-Оргил, Г.Хэрлэнмөрөн нар эрэгтэйчүүдийн ДДХМ цолны нэг баллыг тус тус биелүүлжээ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.