СПОРТ
Хакүхо Бүх Японы аваргад 12 жилийн дараа дахин түрүүллээ

Сүмо бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн Токио хотын “Кокүгикан” ордонд өчигдөр болов. Тус тэмцээний дээд зиндаанд Хөдөлмөрийн баатар, их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүллээ.
Аварга иргэншлээ албан ёсоор сольж, Японы иргэн болсныхоо дараа өнгөрсөн сарын башёд зодоглосон ч бэртлийн улмаас дуусгаж чадаагүй.

Хакүхо энэ удаа бүх өрсөлдөгчөө ялж Бүх Японы аварга боллоо. Аварга маань тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ.

М.Даваажаргал тэмцээний үеэр гоёлын шинэ мавашигаа танилцуулжээ. Тэрбээр мавашиндаа чоно, 2020 оны олимпын тэмдгийг дүрслэн, Монгол, Японы далбааг оёулжээ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene hakuho chini avarga munhbat guain huu biluu eh oronoosoo urvasan geluu zaan dolgorsuren guai huuheduudee sain humuujuuljee hezee ch solij bolohgui yum etseg eh eh oron gej boddog mongolchuuddaa bitgii tsagaachlaachee gej urialmaar bna