"Эзэн", Т.Доржханд хоёр

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын даргаар томилогдоод буй Д.Амарбаясгалан, Т.Доржханд гишүүн нарын "ярилцаж" байгаа агшин гэрэл зурагт бууж үлджээ.
Зургийн өгүүлэмж: Т.Доржханд тун дуулгавартай бөхийж, Д.Амарбаясгалан чихэнд нь үг хэлнэ. Яагаад ч юм, тэд өөд өөдөөсөө хараад энгийн ярилцаж болсонгүй.
Намрын улс төрийг эхлүүлсэн ҮХНӨ-ийн өрнөлийг Т.Доржханд тавьсан. Тэр л Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч, Үндсэн хуулийн "давхар дээл"-тэй холбоотой заалт хасагдахад гол үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ эрх баригчдын захиалгаар хөдөлсөн гэгдсэн. Өмнө нь ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох маргааныг ҮХЦ-д анхлан гаргаж байв.
Тэр "давхар дээл"-ийн дараа сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх агуулгаар дахин Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Өдгөө "давхар дээл" эцэслэгдэн өрнөсний дараа ҮХНӨ-ийг зөвхөн энэ хүрээнд хийгээд үл зогсох уриалгыг идэвхтэй хийж эхэлсэн.
Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр 2016 оноос хойш ажиллахдаа "далдаас" засаглаж, бодлого зангидаж ирсэн нэгэн. Өнөө цагт Л.Оюун-Эрдэнийн ахалж буй МАН-ын бодлого бүрд түүний стратеги бий.
Энэ ч үүднээс эл гэрэл зурагт "Эзэн" ба Т.Доржханд гэж нэр өгмөөр.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөлөг
Доржханд МАН-ын гар хөл шүү дээ. ХҮН намыг МАН байгуулж, АН-ыг орлох зорилготой юм. Манай негр даргын даалгавраа сайн биелүүлж байгаа.
Оносон нэр өгч. Ийм төрийн хог шааруудыг дахин бүү сонгог.
Сэтгүүлч яг оноод хэлчихлээ.
2 гөлөг
Ёстой супер зураг байна. Дараагийн даалгавраа сонсож байгаа юм байна. Одоо дахин самрах ажилдаа орлоо.
Даргаасаа даалгавараа дуулгавартай авч байна хөөрхий.