Ерөнхийлөгчийн "зарлиг"-аар сайдаас буцаагдсан гишүүн
Засгийн газар шинээр эмхлэн байгуулах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сайд болно гэх хүлээлт байв.
Тэрбээр өнгөрсөн парламентын үед эрх баригчид 32/33-ын бүлгээрээ хуваагдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг байгуулсны бүлгийн даргаар томилогдсон. Парламентад үнэмлэхүй олонх болсон нам дотроо хагарч, хоёр талаасаа сайд нараа томилох хүртэл хүндэрсэн үед Д.Тогтохсүрэн 65-ын бүлгээ удирдсан түүхтэй.
Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, бүлгээ Д.Тогтохсүрэн улиран удирдсан юм. Д.Тогтохсүрэнгийн нөлөөгөөр парламентад аймгийн засаг дарга нарын шинэ маягийн фракц үүссэн гэхэд ч болно.
Тиймээс энэ удаа Д.Тогтохсүрэнд сайд өгөх асуудал яригдсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чи сайд болохгүй, бүлгээ удирдаад яв" гэсэн чиглэл өгч, нэрийг нь татуулсан гэх мэдээлэл бий. Уг нь Ерөнхийлөгчид эдүгээ Өвөрхангайгаас улс төрд орж ирсэн Я.Содбаатар хамгийн ойр буй.
Тийн атал Д.Тогтохсүрэнгийн сайд болох томилгоог Ерөнхийлөгч буцаасан нь анхаарал татаж байгаа юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Содбаатарын хийсэн ажил байх. Содбаатар ч хөгийн гар шүү. Хүмүүс мэднэ
ян үнэнг хэлж, хусагдаад хэд хоногийн дараа дээшээ дэвшдэг
chuulganas asuudliig Turiin baiguulaltiin baingiin horoond etssiin heleltsuulegt shiljuullee. odoo baingiin khoroo huraldana gsn chin odoo huraldah hereg bnuu ta nar baijii bi yawj yanzalchihaad irye gej helsen shd. ard tumniig uneheer teneg mangar gej boddiin bailee zawaan amitad
Содбаатарын явуулга хөгийн гар шүү
Яг тэгсэн
Өвөрхангайнхан шуналтай
ЯНГУГ ЭНЭ НЭР ЮУГ САНАГДУУЛЖ БАЙНАА МОНГОЛНУУДАА ЯАЛТ ҮГҮЙ МАНАЙ НУТГИЙН ХҮН ДЭЭ
хятад нэр юм уу
Дараагийн намын дарга
Ардын х намын том лидер дээ