УЛС ТӨР

"Банкны салбарт тоон гарын үсэг нэвтрүүлж, орон зай хамаарахгүй үйлчлүүлдэг болно"

Өнөөдрийн /2022.08.31/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрүүдийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогод зургаан сэргэлт туссан байдаг. Түүний нэг болох "Төрийн бүтээмжийн сэргэлт"-ийг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн хэмнэлтийн хууль болон "Цахим Монгол Үндэстэн" хэрэгжилтийн талаар танилцуулга хийгдлээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд мэдээлэл технологийн салбарын хурдыг ашиглах.

Цаашлаад авлигын индексийг бууруулахад мэдээллийн салбар, тэр дундаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам голлох үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын хууль зэргийг хэлэлцүүлэн баталсан. Нийтийн мэдээллийн хуулиар зарим мэдээллийг хуульчилсан.

Энэ мэдээллүүдийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлнэ. Тухайлахад, Дархан цаазат газар хэн ямар газар эзэмшиж байгаа, орон сууцанд орохдоо улсын комиссын шийдвэртэй танилцаж хүртэл болдог болсон. Ингэснээр иргэд мэдэх эрхээ хангах боломжтой болно.

Мөн тоон гарын үсгийг иргэн болгоны хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарна. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, таван боомтод шилэн кабель тавих ажил явагдаж байна. Энэ онд дуусна. Үүгээрээ дамжуулан тоон гарын үсэг нэвтрүүлэх бололцоотой болох юм. Тоон гарын үсгийг банк санхүүгийн салбарт нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд банкны үйлчилгээг орон зай хамаарахгүй хаанаас ч авах боломжтой болох юм. Энэ нь хүнд суртлыг бууруулах нэг хэлбэр болно" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button