УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Ажлын хэсэг ахалж, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг шалгана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар төрийн бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Тэр дундаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ярилцлаа. Энэ хуулийн хүрээнд 2022 ондоо 5.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан. Дэд, тэргүүн дэд сайд, орлогч дарга, зөвлөхүүдийн орон тоог бууруулах хүрээнд 159 хүн чөлөөлөгдсөн. Үүнд 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн. Мөн төрийн байгууллагуу өөрсдийн эзэмшилд байсан 589 машины Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Үүгээр 568.4 сая төгрөг хэмнэсэн.

Зөвхөн эдгээрээс гадна төрийн албаны ёс зүйд төвлөрсөн хуулийн бусад заалтууд бий. Үүнд хэрэгжилт хангалтгүй байна гэж үзлээ. Иймд ЗГХЭГ-ын даргаар ахалсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтийг судалъя, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулъя гэж шийдлээ.

Дан ганц яам, төрийн байгууллагад биш хувийн байгууллагуудын цахим хөгжил, боломж нөхцөлүүдэд бодлогын дэмжлэгийг үзүүлж ажиллана. Дахин хэлэхэд, иргэнтэйгээ ойр, саад бэрхшээлийг бүх түвшинд нь арилгадаг болно. Ойрын хоёр сар дотор Монгол орны бүх өнцөг, булан бүрд байгаа иргэний мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх үүргийг шат шатны албан хаагчдад өгдөг болоход анхаарна. Иргэдээс ирж буй олон төрлийн шүүмжлэлийг соргогоор мэдэрч, богино хугацаанд залруулдаг байхад анхаарч ажиллана” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button