ДЭЛХИЙ

БНАСАУ хоёр пуужин харваж, нэг нь Япон улсын эдийн засгийн чухал бүсэд унажээ

Өнөөдөр /2019.10.02/ үүрээр БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд хоёр балластик пуужин харваж нэг нь Япон улсын эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүсэд унасан байна. Тодруулбал, Японы эргээс зүүн хойд зүгт унасан бөгөөд одоогоор ямар нэгэн хор хохирол учраагүй талаар эх сурвалж мэдээлжээ.

Уг үйл явдлын дараа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Уг пуужин харвасан явдал нь НҮБ-ын шийдвэрийг зөрчиж байна. Бид үргэлжлүүлэн АНУ-тай харилцаагаа дээшлүүлж, мөн гадаадын бусад орнуудтай харилцаж, өөрсдийн иргэдийн аюулгүй байдлын төлөө чадах бүхнээ хийж, өндөржүүлсэн бэлэн байдалтай байна гэжээ.   

Хамгийн сүүлд уг эдийн засаг чухал бүсэд 2017 онд мөн балластик пуужин унаж байсан бөгөөд БНАСАУ-ын цөмийн маргаан дээд цэгтээ хүрсэн үе байлаа. Энэ удаагийн харвасан пуужинг тооцвол тус улс ес дэх пуужингаа харвасан тухай мөн эх сурвалж дурджээ.

Эргэн сануулахад, 10 сарын 05-ны өдөр БНАСАУ АНУ-тай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой байсан бөгөөд есдүгээр сарын 10-ны өдөр БНАСАУ-ын зүгээс АНУ-руу хэлэлцээр хийх хүсэлтээ илгээгээд байсан юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button