
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ.
Өнгөрсөн баасан гарагт ЗХЖШ-ын дарга А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ажлаа хүлээн аваад зургаан сар болж буй А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар, төрийн ажлын цалгардуулахгүйн тулд өргөдлөө өгч байна хэмээн тайлбарлаад байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад дэмжигдээд буй бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжлийн эрдэмд суралцсан бөгөөд
- 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч,
- 1997- 2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш,
- 2002 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг Сахиулах ажиллагааны Үндэсний сургалтын Төвийн орлогч дарга, төлөвлөгч офицер,
- 2003-2008 онд ЗХЖШ-ын Энхийг Сахиулах Ажиллагааны газрын удирдлага, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн,
- 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга,
- 2010-2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд референт,
- 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч, бодлогын хэлтсийн дарга,
- 2014 оны 11 дүгээр сараас ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга албан тушаалд ажиллаж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.