УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Х.Баттулгад ивээгдсэн А.Ганбатыг У.Хүрэлсүх дахин албан тушаалд томилов

Цэргийн тагнуулын газрын даргаар Хошууч генерал А.Ганбат томилогджээ. Эл томилгоо олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.

УИХ-ын хаврын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тагнуулын ерөнхий газрын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний бүтцэд шилжүүлсэн. Энэ утгаараа түүнийг ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг тушаал гарган томилжээ.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад ивээлд нь багтаж явсан түүнийг У.Хүрэлсүх дахин албан тушаалд хүргэж байгаа нь энэ.

Тодруулбал, тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад түүний зарлигаар 2019 онд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон ч, төд удалгүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан билээ. Ингэхдээ урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх шалтгаан хэлж байв.

Х.Баттулгатай дөрөө нийлсэн цэг нь "цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах". Учир нь Х.Баттулга цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцох ёстой гэх санаачилга гаргаад удаагүй байхад А.Ганбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо түүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Үүний дараа Х.Баттулга хошууч генерал А.Ганбатыг зэвсэгт хүчний салбарт нь буцааж авч ирэхээр шийдэж, ЗХЖШ-т авч ирж байв.

Улмаар А.Ганбат Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг удирдаж байгаад ажлаа өгсөн байдаг. Харин түүнийг энэ удаад У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Цэргийн тагнуулын газрын даргаар авч ирж байгаа нь энэ юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-12 15:32

Ганбат ямар учиртай хүн юм бол

Хүрэл
Хүрэл
2022-09-12 19:52

Гадаадад сурдаг 2 хүүхдээ монголд цэргийн �##�ба хааж байгаа гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө црхиж байсан луйварчин. Ө.х Хүүкийн өрөөсөн дугуй.

Зочиэ
Зочиэ
2022-09-12 23:02

МАКын туршуул тэжээвэр гээд МУын эрх ашгийг хойш тавьж Нямтайшираас да�##�гавар авч баыгаад Женко Баттулгад амбаардуулсан генер�##� тагнуулын дарга ????????????????????????????

Зочин
Зочин
2022-09-12 23:16

Gen Ganbat shydarga, zarchimch, tsergiin hund bh buh zan chanar, chadvar burdsen toriin general daa. Tsaashid ajild ni amjilt, sain shaniig husie.

Зочин
Зочин
2022-10-06 17:57

Манайхан бие биенээ муу хэлэхээ хэзээ болих юм бэ? Энэ хүн бол цэргийн эрдмийн хувьд хэнийг ч дагуулахгүй боловсролтой хүн. тусгай бэлтгэгдсэн хүн. Ерөнхийлөгч хэзээ хаана хэнийг тавихаа хийрхэгчид, атаархагчид, боловсролгүй эрүүл согтуу хүмүүсээр за�##�гах юмуу, үгүй байлгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд мэдэх юмаа мэдэх байлгүй. жаахан заг�##�гаатай байж үз.

Зочин
Зочин
2022-10-07 10:16

Yalgaagui l buruu gariin hun

Холбоотой мэдээ

Back to top button