НИЙГЭМ

М.Мягмар Аялал жуулчлалын элч дуучин боллоо

"Guys" хамтлагийн дуучин М.Мягмар Аялал жуулчлалын элч дуучин боллоо. Тодруулбал, өчигдөр болсон Аялал, жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн арга хэмжээний үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат дуучин М.Мягмарт “Аялал жуулчлалын элч дуучин” өргөмжлөлийг гардуулан өгчээ.

“Өргөмжлөл”-д “Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мультимедиа тэмцээнд аялал жуулчлалын видео төрөлд “Welcome to Mongolia” дуугаар амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн Монгол орны байгаль, түүх соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсныг тань үнэлж, “Аялал жуулчлалын элч дуучин”-өөр өргөмжлөв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат” гэжээ.

Дуучин М.Мягмар бие даасан "Save" цомгийнхоо анхны уран бүтээл болох "Welcome to Mongolia" дууны клипээ 2019 оны эхний өдөр үзэгчдэдээ дэлгэсэн. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох мянга мянган жуулчдад хүргэхээр "Цолмон трейвэл"  компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.

Монгол улсаа гадаадад сурталчлах нэрийн хуудас болсон дуучин М.Мягмарын "Welcome to Mongolia" дууны клипийг тэрээр "Cross animation" студийн уран бүтээлчидтэй хамтран бүтэн нэг жилийн турш дөрвөн улирал дамнасан зураг авалтаар хийсэн юм. Уг дууны аяыг Ж.Түвшинжаргал зохион үгийг "Цолмон трэйвел" компанийн захирал М.Навчаа бичин англи хэл дээрх үгийг "Mаgnоliаn" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн бичжээ.

Б.ГАНСҮЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Viagra Junge http://buyciallisonline.com/# - Cialis Cymbalta Cialis Cheap 25 Mg Viagra Price

Back to top button