ДЭЛХИЙ

В.Путиний "газар нутгаа өргөжүүлэх" талаарх мэдэгдлийг манай цагаар 14.00 цагт цацна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэл олон улсын анхаарлын төвд байна. Түүнийг Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ, сүүлд цэргийн ажиллагаагаар хяналтад авсан Херсон, Запорожье зэрэг мужийг бүх нийтийн санал асуулга явуулах замаар ОХУ-д нэгтгэх асуудлыг хөндөнө гэх мэдээлэл ийнхүү олны анхаарлыг татах шалтгаан болоод буй юм.

Мэдэгдлийг өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны орой 20.00 цагт /Улаанбаатарын цагаар 21-ний 01.00 цаг/ шууд хийнэ гэж байсан ч дараа нь мэдэгдлийг хийдгээрээ хийх ч “Алс Дорнодын ард иргэд сэрсний дараа” буюу 21-ний өдөр видео бичлэгээр олон нийтэд хүргэхээр болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мэдэгдлийг өнөөдөр 09.00-10.00 цагийн хооронд дамжуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатарын цагаар 14.00 цаг юм.

ХААНААС ҮЗЭХ ВЭ

“Россия 24”, ”Нэгдүгээр суваг” телевизээр цацагдана.

ЮУ ЯРИХ ВЭ

Мэдэгдлээрээ яг юуны тухай ярих талаар баттай мэдээлэл одоогоор нээлттэй эх сурвалжид алга. Гэхдээ өмнөтгөлд бичсэнчлэн, Донецк, Луганскийн БНУ, Запорожье, Херсон мужуудад явуулсан бүх нийтийн санал асуулгын товыг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт байна.

Хэвлэлүүд бол энэ сарын 23-27-ыг явуулж магадгүй гэсэн мэдээлж буй.

Дээрх субъектүүдээс Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин ОХУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 10:19

Оросууд чинь ийм л амьтад ш дээ буутай цэргээр мануулж байгаад санлыг нь авдаг ёстой ямарч ёс суртахуунгүй жинхэнэ барбарууд шүү

Зочин
Зочин
2022-09-21 10:19

лэн түрэмгийлж байгаад урвагч этгээдүүдээриргэд ард түмнийг айлган сүрдүүлж сан�##� асуулга гэж тоглоомын үйл ажиллагаа явуулсан нь хэнд ч ойлгомжтой!!!!Ёстой фашист гэдэг чинь энэ шүү дээ!!!!!

Зочин
Зочин
2022-09-21 10:19

Юу ?? Сайн ёр лав биш.

Зочин
Зочин
2022-09-21 10:20

Түүх давтагддаг гэж үнэн юмдаа, өмнө нь Орос мөн л иймэрхүү аргаар буриад, туваг Монголоос с�##�гаж авсан байхаа.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:32
Reply to  Зочин

МОНГОЛООС БОЛ БУЛААЖ АВЧ ЧАДНА УКРАЙНААС БОЛ ЧАДАХГҮЙ

Зочин
Зочин
2022-09-21 11:40

Орос маш том газар нутагтай , Тосгодын иргэд н дэндүү ядуу шүү. Москва болон түүний ойролцоох н гайгүй . Бид Хиагтаас
Улан удэ рүү Иркутск рүү явахад ямар хөгжилтэйг мэднэ ш дээ . Бүдүүлэг ... . За тэгээд Украйн гараа �##�длаад бууж өгөх байсан уу ? Ямар ч улс зүгээр улсаа өгнө гэж байх уу ???? Орос хэдий том ч дэлхийгээс тусгаарлагдаж , Энгийн иргэдээ гадаадад гадуурхагдаж бна . Энэ зөв үү ? Урьдах тосгодоо хөгжүүлж чадаагүй байж дахиад дээр н нэмнэ гэнээ . Путины эморол . Түүнээс оросын иргэдийг хэн ч буруутгаагүй . Дайн буруу шүүүүү

Зочин
Зочин
2022-09-21 12:01

дэлхийн бүх улс оронд дайн шиг хэрэггүй юм байхгүй. Иймээс цэрэг арми шиг хэрэггүй юм байхгүй. Хүн дайтаж байгаад үхсэнд орвол мөрөөрөө мөөмөө унжуулж яваад үхсэн нь дээр. Мөнх настай мөнгөн шүдтэй хүн хаана ч байхгүй.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:33
Reply to  Зочин

ЭНЭ САЙХАН ЦАГТ НЭГ СОЛИОТНЫ ҮГЭЭР ДАЙНД ЯВААД ҮХВЭЛ ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ ЗАЯА ГОМДОНО

ҮНЭН
ҮНЭН
2022-09-22 00:31

ПУТИНЫ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХГҮЙ ӨГӨР ОРОСУУД КРЫМЫГ Ч ГЭСЭН УКРАЙНД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button