ОХУ-ын цэрэг татлагыг ноцтой болгож буй зүйлс: Тоо хэмжээ, зорилго, буриад иргэд...

Барууны улс орнууд Москва ирэх өвөл өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлж магадгүй хэмээн санаа зовниж байна. ОХУ-д яг одоо болж буй цэрэг татлага маш битүү хатуу, далайцын хувьд тодорхойгүй байдлаар явагдаж байгаа нь ийнхүү санаа зовниход хүргэжээ. Үнэндээ ч дайсагнагч талын хувьд санаа зовохгүй байхын аргагүй нөхцөл байдалд байгаа юм. Хэвлэлүүдэд гарч буй мэдээллээс үзвэл үүнд хэд, хэдэн шалтгаан байна.
ДАЙЧЛАХ ЦЭРГИЙН ТОО ТОДОРХОЙГҮЙ БОЛСОН НЬ ДАЙНЫ БАЙДАЛД ШИЛЖСЭНИЙГ ХАРУУЛНА
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 25-ны өдөр армийн нийт бие бүрэлдэхүүнийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 137 000-аар нэмж, 2 390 758-д хүргэх зарлиг гаргасан. Энэ сарын 21-нд дайчилгаа зарлахдаа тоо хэлээгүй ч араас нь гарч ярилцлага өгсөн БХЯ-ны сайд Сергей Шойгу “300 000” гэсэн тоо хэлсэн юм. Гэвч дайчилгаа эхэлсэн өдөр л “137 000”, “300 000” гэсэн тоо “алга” болсон юм. Дайчилгааны эхний өдөр "Цэргийн дайчилгаа явуулах удирдамжийг муж тус бүрийн цэрэг татлагын комисс руу илгээсэн бөгөөд тэд бүгд үүрэг даалгавраа авсан. Квот заагаагүй" гэж ЗХЖШ-ын Цэрэг татлагын ерөнхий комиссын дарга, контр-адмирал Владимир Цимлянский хэлсэн.

Өөрөөр хэлбэл, аль мужаас хэдэн цэрэг татах нь тодорхойгүй болчихсон. Үүнийг мэргэжилтнүүд дайны үед цэрэг, зэвсэг техник гэх мэт тоон үзүүлэлтүүд нууцын зэрэглэлд шилждэгтэй холбон тайлбарлаж байна. Бүр тодруулбал, ОХУ байдалд нухацтайгаар хандаж эхэлсний дохио гэжээ. Сирид амжилттай явуулсан ажиллагааны үеэр буюу 2017 онд В.Путин армийн бие бүрэлдэхүүнийг 13 698-аар л нэмж байв.
"МОСКВА, САНКТ ПЕТЕРБУРГЭЭС ИЛҮҮ ОЛОН ЦЭРЭГ ТАТНА" ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАТЛАГДАХГҮЙ БАЙНА
Мөн л цэрэг татлагын эхний өдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, Аюулгүй байдал хариуцсан хорооны тэргүүн Виктор Бондарев “Москва, Санкт Петербургээс хамгийн олон цэрэг дайчилна, учир нь тэнд хүн амын ихэнх нь төвлөрдөг” гэсэн мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Дайчлах цэргийн тоог тухайн муж, бүс нутгийн хүн амын тоотой уялдуулна. Чукоткын эрчүүдийг бүгдийг нь дайчлаад, Москваг хөндөлгүй орхино гэсэн юм байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч Москвад цэрэг дайчилгаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байгаа боловч баталгаажуулах зураг хөрөг үгүй байгаа нь анхаарал татаж байна.
“Москвад цэрэг татлага хэрхэн явагдаж байна вэ: Цэргийн комисст өнгөрүүлсэн нэг өдөр” нэртэй, дотроо ярилцлага, тодруулга, зураглалтай сурвалжилга дотор хүртэл нэг ч зураг үгүй байгаа юм /https://www.mk.ru/social/2022/09/22/kak-prokhodit-mobilizaciya-v-moskve-odin-den-v-voenkomate.html?fbclid=IwAR0JOa7b4hRRMjxMSk66VMGtNNTKphzm0l-ygjxUtddLUDaGB2uIZbFtaik/.
ОХУ 300 ГЭСЭН Ч 1.2 САЯ ЦЭРЭГ ДАЙЧИЛНА ГЭДЭГ ҮНЭН ҮҮ
Барууны хэвлэлүүдэд ОХУ 300 000 биш, 1.2 сая цэрэг дайчилна хэмээн бичиж байгаа нь үнэн эсэхийг шалгахыг оролдлоо. Энэ талын мэдээлэл бүрэн зургаараа нууцын зэрэгт шилжсэн ч Приморийн хязгаараас 7.7 мянган хүн дайчилна гэсэн мэдээлэл олдсон юм.
Приморье муж нь 1 863 011 хүн амтай /2022 оны байдлаар/, хүн амынхаа тоогоор ОХУ-ын 85 засаг захиргааны нэгж дотроо 28 дугаарт ордог. Цэргийн эрхтнүүд нь “Дайчлах цэргийн тоог тухайн муж, бүс нутгийн хүн амын тоотой уялдуулна. Чукоткын эрчүүдийг бүгдийг нь дайчлаад, Москваг хөндөлгүй орхино гэсэн юм байхгүй” гэж мэдэгдсэн талаар дээр дурдсан.
Энэ мэдэгдэл үнэн гэж үзвэл Примориос илүү хүн амтай 27 муж тус бүрээс 7.7 мянгаас илүү олон цэрэг дайчлагдах учиртай. Ингэж бодоход “Юун 1.2 сая” гэмээр илүү олон тоо гарч байх юм.
БАРУУНЫ ОРНУУД СӨРӨГ ДАВШИЛТ ЭХЛҮҮЛЭХ ХУВИЛБАР
ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, Аюулгүй байдал хариуцсан хорооны тэргүүн Виктор Бондаревын мэдэгдэлд нэг анхаарал татсан зүйл байсан нь “Вашингтон, Брюссель, Лондон байлдааны ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэх сонирхолтой байгаа” тухай.
Түүний хэлснээр, Украины ажиллагаанд УАЦЭ татагдан орох маягаар байлдааны ажиллагаа илүү өргөжиж, ОХУ-ын нутаг руу цөмрөх аюул үнэхээр нэмэгдсэн байж болно. Өвлөөс өмнө эрч хүчтэй байгаа дээрээ сөрөг давшилт эхлүүлье гэж бодож болно, эсрэгээрээ ОХУ дайснуудаа өвөл даарч бээрч байхад нь давшилтаа эхлүүлье гэж бодож болно.
Ямартай ч дайчилгааны тухай В.Путины мэдэгдлийг Алс Дорнод, Сибирь зэрэг хүйтэн цаг агаартай мужуудын иргэдэд "зориулан" хойшлуулсан нь ОХУ тэдгээр мужуудаас ирэх цэргүүдэд ач холбогдол өгч байгааг харуулсан.
БУРИАДУУДЫН АСУУДАЛД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ
Манай элэг нэгтүүд олноор оршин суудаг Буриадын БНУ-д цэрэг татлагатай холбоотой нугалаа гарч байгаа талаар хэвлэлүүд их мэдээлж байгаа. Хүмүүнлэгийн виз олгохыг АНУ-д суугаа ЭСЯ-ны гадаа очиж хүссэн ч байна. Элгээ бодвол бид нааштай хандах учиртай. Гэхдээ бодох асуудал бий.
Иргэд дайчилгаанаас зугтаж байгаа гэх мэдээллийг ер нь барууны хэвлэлүүд л сэвж буй. Монгол бол хоёр их гүрний дунд стратегийн маш чухал байршилтай. ОХУ, БНХАУ-ын хоёулангийнх нь эмзэг цэг. Тиймээс АНУ-ын зүгээс Монголыг эмх замбараагүй болгох замаар Москва, Бээжинтэй хийж буй тэмцэлдээ ашиг олох санаархал байж болно.
Хэрвээ ийм зүйл болбол хоёр хөрш тэнцүү тооны цэрэг оруулж ирээд энхийг сахиулагч нэрээр суулгачих ч магадлал бий. Давших ч бай, хамгаалах ч бай, ер нь дайн хийх магадлал өндөртэй улс ар талаа найдвартай болгохыг л хүсдэг.
ОХУ-ын иргэд БНХАУ-ын зарим муж, хот руу л визгүй зорчдог юм билээ. Тэгэхээр "Ногоон гарц"-ыг зөвшөөрөхийн тулд БНХАУ-тай ярих нь тодорхой. Асуудал ганц манайхаас шалтгаалахгүй гэсэн үг.
БНХАУ-тай тохирохгүй бол орж ирэгсэд манайд үлдэнэ. Манай улсын хувьд, тодорхой нэг цаг хугацаанд оршин суух гадны иргэдийн тоо нийт хүн амын 1 хувиас хэтэрч болдоггүй хуультай. Хэтэрвэл эрсдэлтэй гэж үздэг, аюулгүй байдал талаасаа болдоггүй. Тэр 1 хувь нь дан нэг улсын иргэд байж бас болохгүй, дотор нь "солонгоруулах" учиртай. Тэгэхээр манай улсын нийт багтаамж нь л 33 000 орчим гэсэн үг. Бүтээн байгуулалт их явуулж байгаа учир энэ тооны тодорхой хувь нь бүрдчихээд байгаа. Тиймээс тодорхой хугацааны дараа ОХУ-аас авахаа зогсоох, эс бол хуулиа өөрчлөх, иргэн болгож авах гэх мэт хувилбаруудтай нүүр тулна.
Нэг ёсондоо, буриад цустай ч ОХУ-ын иргэншилтэй хүмүүсийн визгүй зорчих хугацаа нь дуусахаар манай улс хэрхэн хандах вэ гэдэг асуудал олон улсын анхаарах сэдэв болж хувирч байна.
Баруун тийшээ Латви, Польш, Финланд бол үндсэндээ айж болгоомжлоод виз олголтоо зогсоосон юм билээ. Ихэвчлэн цэргийн насны, залуус орж ирж байгаа тул тусгай бэлтгэгдсэн хүмүүс байж мэднэ гэж айж байна. Европын холбоо одоо хүмүүнлэгийн виз олгох асуудал ярьж байгаа ч энэ тал дээр гойд анхаарч байгаа юм.
Хамгийн гол нь ОХУ тэдгээр иргэдийг зөвшөөрөөд, гаргаж явуулаад байгаа нь өөрөө асуудал гэж үзэж байгаа юм билээ.
ДАЙН БОДИТ БАЙДЛААС ГАДНА МЭДЭЭЛЛИЙН ТАЛБАРТ ӨРНӨЖ БУЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
В.Путины мэдэгдэлд “Манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлбэл ямар ч аргаар хамаагүй зогсооно” гэсэн өгүүлбэр байсныг барууныхан “Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэлээ” гэж “орчуулсан”-аас үзвэл барууныхан давшина, ОХУ зөрж цөмийн зэвсэг хэрэглээд сөрөг давшилтад орох ч магад.
Хамгийн харамсалтай нь, үнэхээр ийм зүйл боллоо гэхэд үнэхээр барууныхан ОХУ-д халдсан уу, ОХУ өөрсдөө хохирогчийн дүр эсгээд сөрөг давшилт эхлүүлэх шалтаг болгох уу гэдгийг та бид ялгаж салгаж чадахгүй. Мэдээллийн дайн ийм боломж өгөхгүй. Мэдээллийн технологийн нэг сул тал нь энэ, хүчтэй улсууд дураараа дургих боломжийг олгодогт байгаа юм. Барууны хэвлэлүүдэд оросууд массаараа дайныг эсэргүүцэж, хүчнийхэн олноор нь баривчлаад байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байгаа ч үнэндээ хэвлэлийнхэн нь ажилгүй холхисон тайван жагсаал болж өнгөрснийг цахим орчинд тавигдсан бичлэгүүдээс харж болж байна /
/.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оро с дайнч улс думын гишүүд сайн дураараа явж бна манайд босоо ганба�##� өбайх
Бодит амьдр�##� дээр босоо Ганбаагаас өөр эх орноо хамга�##�ах хүн монгол улсад байхгүй. Бүгдээрээ хар амиа хоохойлсон бэртэгчин шун�##�ын бузар болсон өлөн бөөснүүд.
Тайван жагса�##� болсон ч гэх шиг.Чиний хэлээд байгаа цахим орчинд тавигдсан бичлэгүүд дээр оросын хүчнийхэн хүмүүсийг яаж бороохойдож чирч гулдарч баривчилж байгаа бичлэгүүд байна.Оросын хүчнийхэн өөрсдөө 1000 гаруй хүн баривчилсан гэж байгаач түүнээс хэд дахин олон хүн баривчилж саатуулсан гэдгийг оросын жирийн иргэд олон орны сэтгүүлчид бичиж байна.Ганц монгол биш орстой хиллэдэг олон орны хил дээр хил давах гэсэн оросууд урт дара�##��##� үүсгэсэн байна.
ӨГӨР ОРОСУУДАД ӨРСӨЖ ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Ene dain bol yvj yvj amerkuudiin uduun hatgaj tednii shurguugaar ehelsen dain manai uls elbegdorj AN taigaa baisan bol manaih ch hiree medehgui 2 hurshruugee ulin hutsaj medeh baisiin burhanii avarlaar ard tumen 2020 ond mash zuv mergen songolt hiij ene dain tulaan uduun hatgaltaas salj chadsiin gevch 2 hursh manai ulsiin ardchilal yrij hunii erhiig tunhgaldag hulgaichuud tseregt buu yv daind buu or eh oronoo buu hamgaal gesen uvaigui surtalchilgaagaa hiiseer l bna oros tuldaa bolood bna manai mongold iim baidald hurvel tseregt yvah buu hel uls eh orondoo ulden ni ch oldohgui heden m#lchid gudamnii bubuuchid 60-70 -80 d onii 2-3 jiliin tsereg dotuur bair surguuli tseregt deg diagram uzej hal uzej hatan zorig suusan bus#ad gusuulj gusaj zodoj zodoldoj ussun hov zuudgui honzon sandaggui heden uvugchuul iderchuud yaltgui tsusand ni eh oronch uzel shingesen borchuuliin hedheen huuhduud l alaltsah baih busd ni hunii erh ardchilal ta nariin tuluu bi uhehgui Yun yasan eh oron Yun t1 yum yriad baigaan geel tsus nulimstai munguu avaal haana jargal bna tiisheegee z##lna biz
Boldog bol orosiin 1ch slav hun uldeehgui gazriin hursnuus archih yumsan.delhii deer 1ch oros hun uldeehgui huuhed hugshidgui shoroond bulahsan.
Монгол оросоо дагах байхдоо төрдөө шург�##�сан хужаа нарын хүүхдүүд монголын тусгаар тогтнолыг сөнөөхөөр завдаж байсныг мэдсэн байн�##�ээ.Элбэнпорж М.Энхболд гээд хятөд бүлэг
ХЭДЭН ОРКУУД Л ДАГАХ БАЙХДАА
Цэрэг татлага оросоо татахгүй буриадуудыг татаад г�##�ын шугамд мэргэн буучын бай болгож байгаад би дургүй байна.