ДЭЛХИЙ

БНХАУ-ын дээгүүр өнгөрөх нислэгийн 60 хувь цуцлагдсанд тодорхой тайлбар алга

БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх нислэгүүдийн 60 хувь нь цуцлагдсан талаар The Epoch Times агентаг өчигдөр мэдээлжээ. Ингэхдээ тус улсын төв хэвлэлийг эх сурвалж болгосон байна.

China.com-д мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өдийн 22.23 цагийн орчимд 9,583 нислэг цуцлагджээ. Энэ талаар ямар нэг албан ёсны тайлбар байхгүй байгаа аж.

Харин Netease хэмээх БНХАУ-ын нэгэн хэвлэлд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал нь гол шалтгаан гэж бичсэнийг The Epoch Times дурдсан байгаа юм.

Мөн БНХАУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлч Жао өөрийн Твиттер хуудастаа "Их хэмжээний энэ нислэг цуцлалт батлан хамгаалах чиглэлийн л учир шалтгаантай байж таарна. Агаарын орон зайг ийн чөлөөлсөн нь цэрэг, армийн бэлтгэл ажилтай холбоотой болов уу" гэж жиргэсэн байна.

Жао нь БНХАУ-ын Жиансу мужид хүн хулгайлах гэмт хэргийг эрэн сурвалжилж, ил болгосон сэтгүүлч бөгөөд цагдаа нарын хараанд өртсөн нэгэн тул АНУ-д долдугаар сараас хойш амьдарч байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button