ДЭЛХИЙ

ОХУ: Дайчилгаанд хамрагдагсдыг хилээр гарахыг хориглолоо

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас дайчилгааны хүрээнд хамарч буй иргэдээ хилээр гарахыг нь хоригложээ. Meduza.io цахим хуудаст энэ талаар мэдээлэв. Мэдээллээ Курган, Саратовоор дамжин Казахстан руу гарах гэсэн хоёр тохиолдолд бичгээр татгалзсан хариу өгсөн гэрэл зургуудаар баталгаажуулжээ.

Хоёр бичигт хоёуланд нь Цэргийн комиссариатын шийдвэрээр хил нэвтрүүлэхээс татгалзсан гэдгийг тодорхой бичсэн байна.

Энэ сарын 21-нд, цэргийн дайчилгаа зарласан даруйд ОХУ-ын хил дээр дараалал үүсч, иргэд гадагшилж эхэлсэн байдаг. Үүний дараа “ОХУ-Гүрж, ОХУ-Казахстаны хил дээр дайчилгаанд хамрагдах хүмүүсийг хилээр гарахыг хориглож байна” гэсэн мэдээлэл гарсан ч батлагдаагүй байжээ.

Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс /IX.21/ хойш л засаг захиргааны нэгж тус бүрийн Цэргийн комиссриатаас дайчилгаанд хамрагдах эрчүүдийг оршин суугаа хот, хаягаа орхиж явахыг хориглосон байсан. Харин 23-наас хойш цар хүрээг илүү томруулж, улсын хил давахыг хориглосон юм байна.  

ДАЙЧИЛГААНД ХАМРАГДАХ, ХИЛ ГАРАХ БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮСИЙН ТОДОРХОЙЛОЛТ

В.Путины зарлигт заасан дараах хүмүүс хилийн хоригт орж байна. Үүнд:

  • -Цэргийн алба хаасан, цэрэг дайны боловсрол тодорхой хэмжээнд эзэмшсэн цэргийн үүрэгтнүүд
  • -Дотроо байлдагч, түрүүч бол 35 нас хүртэл, бага тушаалын офицерууд 50 хүртэлх нас, ахлах тушаалын офицерууд 55 хүртэлх насныхан

Ташрамд, хэвлэлүүд "Энэ удаагийн дайчилгаагаар сая хүртэлх тооны цэрэг татна" гэж бичиж буй ч Кремлиэс энэ мэдээллийг үгүйсгэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 09:40

зөв2

Зочин
Зочин
2022-09-26 09:40

demjij bna

Зочин
Зочин
2022-09-26 09:41

zuw zuw

Зочин
Зочин
2022-09-26 10:54

тэр нь дээр ээ. Тэхгүй бол хил гарч хэрэг зөрчил хийгээд байна

Зочин
Зочин
2022-09-26 11:14

Улс орон ту�####�а хил хязгаартай. Яс үндэс бас өөр асууд�##�. Иргэншил гэж бгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button