ДЭЛХИЙ

Иранд интернэт хаасан ч Илон Маск “Starlink”-ээ асаажээ

Иргэдийн бослого тэмцэлд тэвдэж буй Ираны эрх баригчид байдлыг намжаах найдлага өвөртлөн улс дотроо интернэт сүлжээгээ хаажээ. Гэвч тэрбумтан Илон Маск хиймэл дагуулын интернэт сүлжээний компани “Starlink”-ээ идэвхжүүлж, иранчуудыг боломжоор хангажээ. Цагаан ордны эх сурвалж энэ талаар мэдээллээ.   

Илон Маск болон АНУ-ын Сангийн яам харилцан зөвшилцсөнөөр дээрх шийдвэр гарчээ. Энэ юу гэхээр, Иранд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарагдуулахгүй, болж өгвөл эрх баригчдыг нь унагахын тулд АНУ Илон Маскт холбогдох зөвшөөрлийг олгож, төлбөрийг нь төлсөн гэсэн үг юм.

“Өнөөдөр бид Ираны ард түмэнд интернэт ашиглах боломж олгохын тулд “Starlink”-д хэрэгтэй байсан зөвшөөрлийг нь олголоо” гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь мэдэгдсэн байна.

Ираны асуудлаас болж Илон Маск хэрэгтэй байсан зөвшөөрлөө олж авсан бол АНУ шаардлагатай үед интернэтийг хэрэгтэй улсдаа асаах боломжтой болж байгаа бололтой.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 12:33

старлинк хэрэггүй гэдгийг тод жишээ

Холбоотой мэдээ

Back to top button