НийгмийнУЛС ТӨР

Монголын имижид ашигтай ч эрх ашигт хортой байж мэдэх Ц.Элбэгдоржийн мэдэгдэл

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ, Украины Ерөнхийлөгчдөд хандаж мэдэгдэл гаргасан билээ. Тэрбээр мэдэгдэлдээ ОХУ цэрэг дайчилгаандаа бага буурай үндэстнийг түлхүү хамруулж байгааг шүүмжилж, буриад монгол, халимаг монгол, тува монголчууд Украины дайнд олноороо амь насаа алдаж байгааг буруушаасан юм.

Түүний энэхүү мэдэгдэл мэдээжийн хэрэг, барууны хэвлэлүүдэд эшлэгдэж, манай улсын олон тулгуурт бодлогыг тодорхой хэмжээнд сурталчилсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үг дотор анхаарал татахуйц ноцтой агуулгууд байна.

“ҮГЭН ДОТОРХ ҮГ” БУЮУ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МЭДЭГДЭЛД НУУГДСАН НОЦТОЙ АГУУЛГА

Түүний мэдэгдэлд “Одоо эх орноосоо дүрвэж хилээр гарч буй ОХУ-ын иргэд дараа нь буцаж очоод улс орноо дарангуйллаас чөлөөлнө” гэх утга гарсан. Манай улсын албан ёсны байр сууринаас яг эсрэг агуулга.

Нарийн яривал, одоо  Монгол Улсад орж ирж байгаа буриад, халимаг, тувачууд засаг захиргааны харъяаллаараа ОХУ-ын иргэд. Ерөнхийлөгч асан дээрх агуулгыг хэлэхдээ өөрийн улсын тухайд ялгамж тайлбар хийлгүй орхисноороо Монголд орж ирсэн халимаг, тува, буриадуудад ч эргэж очоод В.Путиныг унагахыг уриалсан мэт болсон байна.

Ер нь бол ОХУ-аас В.Путиныг үзэн ядагчид, ардчиллал, хүний эрхээр түрий барин амин хувиа хичээгсэд /Ардчиллыг дэмжигчдийн дотор дураараа байх эрх мэт ойлгож төөрөлдсөн, хүний эрх гэдгийг өөрийнх нь эрх гэж ойлгодог нөхөд олон бий/ л эх орноо хаян зугтаж байгаа. Өчигдөр Иркутскт нэг нөхөр цэрэг ттлагын зомиссын даргыг буудсан.

Тэдгээрээс Монголд ч орж ирж байгаа. Монголд нэг этгээд бараг ирсэн өдрөө хүний дагз руу алхаар цохиж тархийг нь гоожууллаа.

Манай улс хэдий олон тулгуурт гадаад бодлого баримталдаг, үндэс угсаа нэгтнүүддээ туслах ёстой ч орж ирж байгаа хүмүүсийн улс төрийн үзэл бодлыг харгалзах зайлшгүй шаардлага бий.

“ЖИЙРЭГ БҮС"-ГҮЙ БОЛОХ САНААРХАЛ ЯВЖ БАЙХ ВИЙ

Дайны үед хил хязгаарын найдвартай байдал чухал үүрэгтэй. ОХУ баруун Европ руу одоогийнхоос илүү өргөн фронтоор дайтах, БНХАУ урагшаа Тайвань руу довтолж, улмаар байлдаан нь цааш өргөжих магадлал өндөр байгаа. Ийм том ашиг сонирхолтой учраас энэ хоёр улс гар барьж, эв нэгдлээ хангасан. Хил хязгаараа тайван байлгах зорилго нь ингэж нэгтгэсэн. Ши Жиньпин, В.Путин нар “Төв Азийн улсуудад гуравдагч /АНУ, ЕХ-г хэлж байна/ улсын ашиг сонирхол орж ирэхээс ямар ч хамаагүй аргаар сэргийлэх ёстой” гэж санал нэгдээд АНУ-ыг шахан гаргах ажлыг бүс нутгийн улсуудаар хийлгэсэн.   

Манай улс энэ тохироонд нь нийцэж, улс төрийн хувьд маш тогтвортой байх үүрэг хүлээсэн нь маргаангүй.

Сая Засгийн газар шинэчлэгдэж, хүчтэй гэгдэх бүх фракцуудын эрх ашгийг хангасан нь ч үүнтэй холбоотой байх магадлал өндөр. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулган дээр “Монголчуудтай хамтарч болно. Хөрш улсын дээр, улс төрийн хувьд маш тогтвортой” хэмээсэн нь дотооддоо хангасан эв нэгдэлд хөршүүд сэтгэл хангалуун байгаагийн баталгаа. Улмаар “Боомтын сэргэлт” гэх зэрэг тодорхой асуудлууд дээр дэмжлэг авч, ОХУ-БНХАУ-ыг илүү ойртуулах төсөл хөтөлбөрүүдэд үүрэг оролцоогоо нэмэгдүүлээд явж байгаа. Энэ амжилтаа бид ариглах учиртай.  

Барууныхан харин эсрэгээрээ энэ хоёр улстай хиллэдэг улсуудыг урвуулж, хүчийг нь сарниулах бодлого барьж байна. Финланд, Шведийг УАЦЭ-д нэгтгэсэн, Японыг ОХУ, БНХАУ, Хойд Солонгосын эсрэг турхирч байгаа зэргийг дурдаж болно. Тэгэхээр, Вашингтон нэгэнтээ ОХУ, БНХАУ-ын хил хязгаарыг тавгүйтүүлэх зорилготой юм бол Монгол Улс үүнд том байр суурь эзлэх нь тэнэг хүнд ч ойлгомжтой хэрэг. Анзаараад харвал, буриадуудын асуудлыг АНУ-аас бүр нэг ач холбогдол өгч “сэвж” байгаа нь эвгүй. АНУ-ын эцсийн зорилго нь ОХУ-ыг хэсэгчлэн задлах, улмаар мөнхийн дайн дажинтай эмх замбараагүй бүс болгоод байгалийн баялгийг нь сорох явдал гэдгийг судлаачид тодорхой ярьдаг. ТНБД асан Хиллари Клинтон ил тод зарлаж ч байсан.

Барууныхан дэлхийг хэрсэн мэдээллийн сүлжээгээрээ дамжуулж Монгол байтугай хүчирхэг улсыг тогтворгүйтүүлдийг бүгд мэднэ. "Тэгэх гээд байна шүү..." гэсэн мэдээлэл тарааж байгаад дараа нь түүнийгээ хийдэг. Магадгүй, "Монголчууд ОХУ-аас ирсэн буриад, тува, халимгуудаа ад үзэж байна, эрхийг нь зөрчиж байна" гэж мэдээллээд эхлэхийг байг гэх газаргүй. Дараа нь юу ч болоо билээ. Тиймээс л орж ирж байгаа иргэдийн тархи толгой яг ямар үзэл бодлоор цэнэглэгдсэн бэ, улс төрийн үзэл баримтлал нь юу юм бэ, нармай үзлийг хэт шүтэгсэд үү гэдэг дээр анхаарал хандуулах ёстой гээд байгаа юм.

Бид мэдээж элэг нэгтнүүдээ аль болох олноор нь "шингээх"-ийг хичээх ёстой, гэхдээ анхааралтай хандах ёстой шүү гэдгийг л хэлж байгаа юм. Визийг нь сунгаж гэмээ нь нэг дор /ялангуяа нийслэлд/ олноор нь амьдруулахгүй байх гэх мэт энгийн арга хэмжээг авах ёстой.

ХЭТЭРХИЙ ТОМ "МУШГИЛТ" БУЮУ ХЭВЛЭЛҮҮД Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МЭДЭГДЛИЙГ ХЭРХЭН ДАМЖУУЛАВ

Манай Ерөнхийлөгч асны мэдэгдлийг орос хэл дээр мөртлөө org, com өргөтгөлтэй зарим цахим хэвлэлүүд утга, агуулгын хувьд мушгиж, мэдэгдэлд байхгүй үг, өгүүлбэр зохион, тэр зохиомол өнцгөөрөө  гарчиг өгчээ. Тухайлбал, sibreal.org хэмээх цахим хуудас манай Ерөнхийлөгч асны мэдэгдлийг “Монголын Ерөнхийлөгч асан буриад, тува, халимгуудад “дайчилгаанаас зугтах”-ыг уриаллаа” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байв.

Харамсалтай нь, sibreal-аас аль ч талаар илүү, албан ёсных байх учиртай Казахстаны “Азаттык” агентлагийн azattyq.org цахим хуудас уг мэдээллийг тэр чигт нь хуулаад тавьчихсан байх юм.

Сайтуудын домайн нэрний өргөтгөл их утга хэлдэг, цаанаа хяналттай байдаг. .Ru гэж байвал ОХУ-аас зөвшөөрлөө авсан, тэндхийх гэж бүгд мэднэ. Цаана нь улсынх нь хяналт, стандарт, хуулиар тогтоосон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэм хэмжээ явж байдаг. Гэтэл ийм албан ёсны бус, "ОХУ-ын төрөөс хориглож хаасан" гэж ил тод бичсэн мэдээллийн хэрэгслүүд монгол улстөрчийн мэдэгдлийг мушгиж бичиж байгаа нь хандалт авах гэхээсээ хөршүүдийг эв эвдрэлцүүлэх санаатай явуулга байж мэдэхээр харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 08:47

Их зөв бичжээ.

Хариулт
Хариулт
2022-09-27 12:18
Reply to  Зочин

Нэгэн орос монголд ЭМГЭГ ҮҮСГЭГЧ ЛАБОРИТАРАА шилжүүлж байна гээд мэдээлж шуугиан болж байв.Бид бас яагаад ярьж болохгүй гэж. Нүүрээ нуучихаад сэтгэгдлийн ардаас яриад байж болдог ил тодоор хэлж болно шүү днн

Зочинhg hg
Зочинhg hg
2022-09-27 10:01
Reply to  Зочин

үнэн л юм хэлсэн. бага ястануудыг голдуу цэрэгт дайчиж амь насыг нь путин зоиосолж буй нь үнэн шүүдээ

Зочин
Зочин
2022-09-27 08:49

Ингэж тайлбарламаар даа

Зочин
Зочин
2022-09-27 08:52

Ene huniig Ukrainii dain yabuulahsan

Зочин
Зочин
2022-09-27 08:58

Шимтэй яриа болж зөв

zochin
zochin
2022-09-27 10:24

muu er daind huurnnu gedgiin elbegdorj p###a

Del
Del
2022-09-27 10:42

Төрд ##ба хааж байсан хүмүүс болгоомжтой ярих хэрэгтэй хэдэн жилийн өмнө өвөр монголд монгол бичгээр хичээл орохгүй гэхэд манайхан баахан сэвсэн дараан юм бол kовид гээд хилээ хаачихдаг болсон шүү дээ төрийн томчууд дарвагар байна гээд ч##чих хэрэггүй харин олон түмэн бол өөр

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2022-09-27 11:11

Гай минь дуугай байгаарай чам шиг худ##чид итгэх нэгч хүн байхгүй

Зочин
Зочин
2022-09-27 11:18

Монголын Төр захиргаа, газрын баялагийг гадныханы гар хөл болон зус##сан Ховд гийн Гай хийсэн з##илсан хэрэгээ хүлээж ялаа эдэлмээр.,.

Зочин
Зочин
2022-09-27 11:23

энэ тарваг байсан бол яг зэлэнский болж эх орнйг үгүй хийх байсан шүз х##ын заяа их юм

Иргэн
Иргэн
2022-09-27 11:41

Сайн бичсэн бна шүү, ойлгомжтой

Зочин
Зочин
2022-09-27 12:40

ЯДАЖ БАЙХАД ТАРВАГА АЛАХЫГ ХОРЬЧИХ ЮМАА МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ХЭМ ХЭМЖЭЭ НОЦТОЙ АЛДАГДСАНЫ ТОД ЖИШЭЭ ЭНЭ. ЭНЭ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БУУЧИХААД УЛСЫН ЭЗЭН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН БАЙР СУУРИНААС УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛЖЭЭ. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ? ГЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫГ ХОЛБОГДОХ ХҮМҮҮС НЬ ТҮДГЭЛЗЭХ БАЙР СУУРИНААС ХАНДАНАА ГЭЖ ТОДОРХОЙ ХЭЛСЭН САНАГДАНА. ЭНЭ ХҮН НЭГ УЛС ТӨРИЙН НАМЫН ДАРГА Ч БИШ ШҮҮ ДЭЭ.ИНГЭЖ ДАЛДАГНАЖ БОЛОХГҮЙ МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГОО МАШ САЙН ЧАМБАЙ БАРИХ НЬ МАШ ЧУХАЛ ГЭХДЭЭ ОХУ н ДОТООД ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ НЬ ТУЙЛЫН БҮДҮҮЛЭГ АЛДАА.БАРУУНЫХАН ЭНЭ МЭТ НИЙТЛЭЛИЙГ МАШ ХУРДАН ШҮҮРЧ АВААД ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТАЙ МОНГОЛ УЛС НЬ ХҮРТЭЛ ПУТИНЫ ДАЙНЫГ ШҮҮМЖЛЭЭД ЭХЭЛЛЭЭ ГЭЖ ХЭЗЭЭНИЙ ШУУРААД ЭХЭЛЖЭЭ.ЭЛБЭГДОРЖ ЗӨВ БУРУУ АЛИНЫГ НЬ Ч ЯРЬСАН БАЙЖ БОЛНО ҮҮНИЙ ҮР ДАГАВАР МАШ ХОРУУ ЧАНАРТАЙ ГЭДГИЙГ Л БОДОЛЦОХ НЬ ЧУХАЛ ЭЛБЭГДОРЖДОО БАЙГАА ЮМ БИШ ЭНЭ БОЛ ИЙМ Л ХҮН ҮЗЭЛ БОДЛОО ЗӨВ ИЛЭРХИЙЛЖ БАЙГААРАЙ ҮМХИЙ АМНААСАА ГАРАХ ХАРААЛ ИДСЭН ҮГ ҮСГЭЭ ХЯНААРАЙ ГЭСЭН САНАА

Зочин
Зочин
2022-09-27 13:10

энэ чинь харин Элбэгээг бодвол юм ойлгодог, шинжилж, дүгнэж чаддаг з##уу байна даа.

Зочин
Зочин
2022-09-27 15:16

энэ тарваг дэлхийгээр хошгорлоо шүү нүхийг нь гаднаас нь бөглө

Иргэд
Иргэд
2022-09-27 15:26

Тах##тай тарваган хулгайчыг шоронд хатаа

Tojig
Tojig
2022-09-27 15:46

Voldiig chaaj bn uu ebee muu umhii baaaaas

Зочин
Зочин
2022-09-27 22:48

Урт хушуу хүзүү ороох гэдэг . Хэлэх үгээ сайн бодож хэлээрэй. Гай тарив даа хожимоо...

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-27 23:05

Бурхан минь энэ тарвагачинд туслаач дуугайл л байлгаж хайрла

эмээ
эмээ
2022-09-28 00:01

Маш зөв бичиж, монголчуудаа анхаарч ойлго, Элбэгдоржийн хэлснийг ард бид зөвшөөрөхгүй шүү, гай чирнэ,

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-09-28 05:25

Энэ зөвхөн (Элбэгдоржийн бодол) ,дэмий хөөрсөн хүн өөрөө учраа олно биз.Хэцүү үед эх орноо орхиж зугтх нь сайхан санаа биш Үүнийг дэвэргэх хэрэггүй Хүмүүсээ

Зочин
Зочин
2022-09-28 07:56

баяжуулсан уран нүхэнд нь хийгээд бөглөчих

Тогтох
Тогтох
2022-09-28 09:16

Зоворх цагт нөхрийн чанар танигдана гэж өвөг дээдэс маань дэмий үг хэлээгүй байхаа Энэ дайн нь ОХУ-ын төрийн бодлого гэж ойлгодог тиймээс эх орноосоо гарах ч сайн зүйл биш байхаа түүнд нь Элбэгээ хуцаж байдаг монгол Злинский гэж харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button