ДЭЛХИЙ

Шинзо Абэгийн оршуулга: Залуус эрх баригчдыг эсэргүүцэн жагсаж байна

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгыг төрийн хэмжээнд ёсолж буй энэ үед нийслэл Токиод залуус эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Жагсаалд оролцогчдын дийлэнх олонх нь залуучууд байгаа бөгөөд тэд оршуулгыг асар өндөр зардал гарган зохион байгуулж буйд дургүйцэж байгаа аж.

Тэдний нэг болох 25 настай Иори Фуживара хэмээх эмэгтэй “Ерөнхий сайдын оршуулгыг өнөөдөр төрийн хэмжээнд ёсоллоо. Эрх баригчид ард түмнээс асуулгүйгээр хүссэнээ л хийж байгаад дургүй хүрч байна. Залуу хүний хувьд хэлэхэд, эрх баригчид улс орныхоо ирээдүйн тухай, залуусын тухай илүү их ярьж, санаагаа чилээх ёстой гэж бодож байна” гэсэн бол 23 настай Аяка Уэхира “Ард түмэн далайн шуурганд өртөн зовж зүдэрч байхад эрх баригчид 1.6 тэрбум иенээр гадна дотын зочдыг урьж байгааг хараад гэртээ сууж чадсангүй” гэж ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 17:53

Япончууд нь төрийн оршуулгын хэмжээнд оршуулах нь буруу гээд эсэргүүцэл илэрхийлээд байхад манай ЕРӨНХИЙ сайд монгол улсаа төлөөлөөд оччихсон явж байх юм...Нутаг нь төрийн хэмжээнд биш манайх төрийн хэмжээний гээд

Эгэл
Эгэл
2022-09-27 19:48

Хаа ч хар амиа бодсон з�##�уус байж л байдаг.З�##�уу хүн гээд амьдр�##�ыг зөвхөн өнөөдрөөр төсөөлж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button