Монголд ирсэн Буриадууд: Бидний 1/3 нь энд үлдэх сонирхолтой

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаа зарласнаас хойш буюу энэ сарын 21-нээс хойш /2022.IX.21/ тус улсын иргэд Монгол Улсад орж ирэх нь эрс нэмэгдсэн билээ.
Бид тэдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Ярилцлагын зочид маань өөрсдөө хүссэн учир нэрийг нууцалж, зураг хөргийг нь ч авсангүй. Гэхдээ нэр, ус, зураг хөргөөсөө илүүтэй үнэн бодит мэдээлэл бидэнд чухал байсан тул шаардлагуудыг нь хүлээж авч, яриа өрнүүлснээ хүргэж байна. Хооронд нь ялгахын тулд тэднийг С, Б гэж нэрлэе.
ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН БУРИАДУУДЫН 1/3 НЬ МОНГОЛД ҮЛДЭХ СОНИРХОЛТОЙ
-Та хоёр аль нутгийнх вэ. Монголд хэзээ орж ирэв, наашаа ирэх шалтгаан юу байв гэдэг асуултаар ярилцлагаа хэлье?
С: Бид Иркутскээс ирсэн. Энэ сарын 24-нд хилээр нэвтэрлээ. Ирээд гурав хонож байна.
-Ерөнхийлөгчийн зарлиг гарсан 21-ний өдрөөс дайчилгаанд хамрагдсан иргэдийг оршин суугаа хаяг, хотоо орхиж явахыг хориглосон байснаа 23-наас Холбооны аюулгүй байдлын албаны шийдвэрээр дайчилгаанд хамрагдагсдыг хилээр гарахыг хориглосон гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Та хэд яаж орж ирэв?
С: Ямар ч хориг байгаагүй. Хил одоо ч онгорхой байгаа. Б: Наашаа ирэх болсон шалтгаан гэвэл энд хамаатан, ойрын хүмүүс маань байдаг юм.
-Дайчилгаанаас зугтаж орж ирсэн үү, өөр шалтгаан байв уу?
С: Ер нь бол Монгол руу аялахаар төлөвлөсөн байсан. Цэрэг дайчилгаа төлөвлөсөн аялалтай маань цаг хугацааны хувьд давхцчихлаа.
-“Буриадуудыг цэрэгт илүү олноор нь дайчилж байгаа” гэх мэдээллүүд барууны хэвлэлээр гарч байгаа. Яг газар дээрээ дайчилгаа хэрхэн явагдаж байгаа байгаа юм бол. “Олон нялх хүүхэдтэй эцгийг дайчилсан” гэх мэт мэдээллүүд үнэн юм уу?
Б: Ерөнхийлөгчийн мэдэгдлийг олон нийтэд цацахаас өмнө дайчлаад эхэлсэн. Мэдэгдэл 02.00 цагт цацагдсан. Байгаль орчмын зарим тосгодод үүнээс 3, 4 цагийн өмнө буюу иргэд ямар ч мэдээлэлгүй байх үед зарлан дуудах хуудсаа тарааж эхэлсэн. Оройн 22.00, 23.00 цагийн үед шүү дээ.
С: Мэдэгдэл хийхээс өмнө хэсэг газарт эхлүүлээд, мэдэгдэл цацагдсаны дараа өргөн хүрээтэй явуулж эхэлсэн гэж бодож байна.
Б: Яг одоо бол нөхцөл байдал ямар байгаа талаар бодитой мэдээлэл алга байна. Итгэлтэй мэдээлэл авах суваг алга. Суртал ухуулгын хэвлэлүүд бол “Бүх зүйл ном журмын дагуу явж байгаа. Дайчилгаанд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг чанд мөрдөж, шалтгаантайг нь буцааж байна” гэж мэдээлж байна. Гэхдээ яг үнэн хэрэгтээ буцааж байгаа юу, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй шүү дээ.
С: Буцааж байгаа гэсэн. Дайчилгааны хамрах хүрээнд багтсан ч олон хүүхэдтэй, тахир дутуу гэх мэт шалтгаантайг нь буцааж байгаа.
-Украины дайнд буриадууд олноороо амь насаа алдаж байгаа гэсэн мэдээлэл санаа зовоож байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
Б: Арай олон цэрэг татагдсан гэдэг нь үнэн...
С: Үгүй байх аа. Бусад мужуудад амьдардаг найз нөхөдтэйгөө холбогдоход бүгдээс нь л адилхан дайчилж байгаа юм билээ. Миний бодлоор, буриадаас илүү олон хүн дайнд явсан нь энэ бүс нутагт цэргийн анги салбар олон, гэрээт цэргүүд /контрактник/ их байдагтай холбоотой.
-Та бүхэн Монголд 30 хоног байх боломжтой. Энэ хугацаа дуусахаар яах бодолтой байгаа вэ. Орж ирж байгаа хүмүүс ер нь ямар бодолтой байгаа бол?
С: Дамжин өнгөрөх, Монголд үлдэх, байдлыг харзнаж байгаад нутаг буцах гээд янз бүрийн л зорилготой хүмүүс байна. Гуравны нэг нь үлдэж, гуравны нэг нь буцаж, гуравны нэг нь дамжин өнгөрнө гэж тооцоход бараг болох байх. Бидний байр суурь гэвэл одоохондоо Монгол нутагтай танилцах бодолтой. Тэр хооронд юу болох нь уу. Ерөнхийдөө нөхцөл байдлыг ажиглаж, хүлээзнэнэ дээ. Визээ сунгуулах боломжтой гэж ойлгож байгаа.
МОНГОЛЧУУДЫН ЗОЧЛОМТГОЙ НАЙРСАГ ЗАН, ХАЛУУН СЭТГЭЛИЙГ МЭДЭРЧ БАЙГАА
-Монголд ирээд гурав хоночихлоо. Манай улс, монголчууд ямар санагдаж байна. Олон нийтийн сүлжээнээс харахад буриад ахан дүүсдээ туслах санаатай хүмүүс олон байгаа бололтой байсан. Та хоёр туслах санал тавьсан уу?
Б: Яг шууд тусламж аваагүй байна. Одоохондоо авах шаардлага ч гараагүй байна л даа. Гэхдээ их уриалгахан, туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Монголчуудын тухайд, илэн далангүй, шударга хүмүүс гэж санагдлаа. Олон хүнтэй уулзаж ярилцсан. Ямар ч байсан одоогоор хуурч мэхлэх оролдлого гаргаагүй байна. Орост ч, Монголд ч адилхан, янз бүрийн л хүмүүс байгаа шүү дээ. Тусламжийн тухайд, мэдээж үнэгүй юм гэж хаа ч байхгүй, үүнийг бид ойлгож байгаа. Энэ бол хэвийн, хаана ч адилхан.
-Одоо айлд байна уу, зочид буудалд уу?
-Зочид буудалд байрлаж байна.
-Үнэ ханш нь ямар санагдав. Оросоос үнэтэй байна уу?
С: Үгүй.
Б: Бага зэрэг үнэтэй юм.
С: Хүмүүс “Өмнө нь хямд байсан, сүүлийн үед л нэмэгдчихлээ” гэж ярьж байна лээ. Дээшээ доошоо жаахан зөрүү байна аа.
-Яг Монголд үлдэж амьдарна гэсэн зорилгоор орж ирсэн буриад иргэнийг олж, хэрэгцээ, хүсэлтийг нь сонсож олон нийт, төрийн байгууллагуудад сонсгох нь энэ ярилцлагын маань нэг зорилго байгаа юм. Та хоёр харин Монголд үлдэх төлөвлөгөөгүй юм байна гэж ойлголоо?
С: Шууд тэгж ойлгож болохгүй. Яг одоогоор үнэндээ тодорхой юм нэг ч алга. Тэр тусмаа цаашдын төлөвлөгөөний тухайд. Нөхцөл байдал арай тодорхой болоод ирэхээр аяндаа болох биз гэж л бодоод байж байна.
-Монгол, буриадууд угсаа нэгтэй шүү дээ?
Б: Тийм ээ, бид ахан дүүс. Арван жилийн сургуульд сурч байхдаа би найзууддаа “Монгол хэл сур” гэж байнга хэлдэг байсан. Яагаад ч юм, цаашдын амьдралд маань монгол хэл чухал үүрэг гүйцэтгэх юм шиг санагддаг байсан юм л даа. Одоо энд хэлний бэрхшээл тулгарч байна.
Монголд монгрол хэл хөгжөөд явсан бол манайд хөгжил нь зогсчихсон.
-ЗХУ-ын төрөөс монголоор ярихыг хориглодог байсан уу?
-Тусгайлсан хориг байгаагүй ээ. Ард түмэн өөрсдөө л буруутай.
БИД ХАРИЙН НУТАГТ БАЙЛДАХГҮЙ, ШААРДЛАГА ГАРВАЛ БУЦАЖ ОЧООД ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛНА
-Нэлээд улс төрийн шинжтэй асуулт асуучихъя. Ерөнхийлөгч В.Путин Умард Атлантын цэргийн эвсэл хил хязгаарт нь тулж ирсэн учир дайны ажиллагаа эхлүүлсэн гэдгээ хэлдэг. Иргэн хүний хувьд энэ дайнд хэрхэн ханддаг вэ. В.Путины хэлээд байгаа аюул заналхийлэл бодитой юу?
С: Бид мэдээж энэ талаар хоорондоо их ярьдаг. Гэхдээ бидний харах хэмжээ, Ерөнхийлөгчийн харах хэмжээ өөр шүү дээ. Бид асуудлыг бүрэн зургаар нь харж чадахгүй. Харин тэр бол төрийн тэргүүн, асуудлыг бүх талаас нь бодож, өргөн хүрээнд шийдвэр гаргаж байгаа. Бүгд өөр, өөр юм яриад, ингэх ч ёстой, тэгэх ч ёстой гээд байвал улс оронд эмх замбараагүй байдал үүснэ. Тиймээс Ерөнхийлөгч шийдвэрээ гаргасан, үүнийг хэн ч шүүх ёсгүй.
Гэхдээ иргэд бидэнд ч өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Гэр бүл, үр хүүхдээ сайн сайхан амьдруулах нь бидний зорилго. Яг бодит байдал дээр бид бусдын нутаг руу довтолсон. Бидэн рүү хэн ч халдан довтлоогүй. Хэрвээ Донецк, Луганск, Херсон зэрэг мужууд санал асуулгаар ОХУ-д нэгдвэл дайн манай хил хязгаарын дотор болж, дайны ажиллагаа илүү өргөжиж магадгүй юм. Гэхдээ л тэд чинь хүний нутаг байсан.
Миний хувьд, ийм дайныг хүсэхгүй. Хэрвээ дайснууд өөрсдөө халдан довтолбол тосгондоо буцаж, нэг автомат буу бариад хайртай хүмүүсээ хамгаалах болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
naaduul chin bugd bugs buurnii uvchtei dohtoi shuu
iim teneg yum baij bolohgui ee bugdiig ni butsaagaad garga
Эд чинь �##�ь хэдийн оросчихсан, буриад хэлээ мартаад 2 3 -н үе болчихсон, өөр үед бол монголыг доош хийдэг,оросуудаа дагаад дээрэнгүй ханддаг этгээдүүд,одоо л та нар үндэс угсаагаа мэддэг болж гэнэ дээ
Гадаад яамны бодлого шийдвэр нь ямар бгаа юм бол баахан дүрвэсэн нөхдүүд орж ирээд бдаг болж бгаа юмуу
Эх орон газар нутаг аав ээжээ орхиод амиаа хоохоойлж яваа аймхайчуудыг буцаах хэрэгтэй Эд бол эр хүн биш урвагчид.Хаана ч байсан урвана гэж ойлго.
Орос хүн эх оронч байдаг, эд нар орос хүмүүс байх л даа,,,,
hayaagaa mansan hulchgar aidastai amitan baina doo. hulchgar ard tumniig l turiin deer baigaa daranguilaglchid daranguildag um
za da hudlaa daa end ireh uldeh huseltei bsan yum bol umnu ni ireed amidarch baih ni yagaav tsagtaa maniusiigaa toohgui yavsan l nuhduud odoo bolohoo baihaar end uldeii geed bdag nariin yarival eh ornoosoo urvaj baigaa l humuus shuu muu ch sain ch eh oron ni dain hiij bhad zugtaaj bga orgodluud. Chingis khaan iimerhuu humuusiig yu gedeg bilee itgel evdeh itgej ul boloh humuus gedeg dee jamuhiig barij ugsun hediig
Больж үз
Орж ирж бгаа хүмүүст бид дүгнэлт өгөөд яах юм.Манайд хэрэг тарьчихгүй шиг мөрөөрөө байх боломжийг нь олгох хэрэгтэй лээ.Арчаагүйтэнд буудлын үнээ түрээсийн үнээ нэмээд байдаг нь хогийн л бхгүй юу.Харинч уян хатан хандах хэрэгтэй.
Nemelgui yah yum be? Esvel daindaa yavj buuduul. Bid hariinhand urgui shuu.
Хүн чанартай байх хэрэгтэй. Бууд�##�, түрээсийн үнийг нэмэх нь ичгэвтэр шүү хө. Хүний зовлонгоор хөлжөөд сайхан болохгүй ээ. Орос орон луу дайсан довтолсон бол өөр шүү дээ. Эх орон ард түмнийхээ төлөө тулл�##�дана. Харин гэмгүй хүмүүсийг �##�аад өг гээд цэрэгт татаж байхад Үгүй гээд зугтаахаас өөр яахын бэ. За гээд Украйн хүмүүсийг �##�аад байх юм уу. Чи бол яах байсан бэ. Моннолчууд минь бодох хэрэгтэй дээ. Би бол үгүй гэж хэлээд өөр тийш зугтаана. Зугтахаас өөр Путины өөдөөс яаж ч чадахгүйш дээ. Зовох цагт ямарч хүний чанар танигддаг юм даа. Увайгүй муухай юм бичихээ болио. Энэ бол бодлогогүй, цөөхөн, бас завтай, хүмүүсийн сэтгэгдэл юм даа
Буцаад яваач путинаа монголоос дэмжээд байхаар...
Дайнтай улсын иргэдээс элдэв юм асууж олон нийтийн сүлжээнд тавьж болж бгаа юм уу? Цаанаас нь хян�##�ттай л байгаа бх даа.
Худлаа зохиол бичээд ямар ч баримт гэж хэлэх үндслэл �##�га !!!
манай америKууд дандаа бусдын нутагт дайн хийдэг