Донецк, Луганск, Херсон, Запорожьегийн иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжлээ

Донецк, Луганскийн БНУ, Украинаас ОХУ-ын хяналтад шилжсэн Херсон, Запорожье мужид явуулсан “ОХУ-ын бүрэлдэүүнд нэгдэх эсэх” бүх нийтийн санал асуулгын дүн гарчээ. Дээрх БНУ, мужуудын иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжсэн байна.
Донецкт санал асуулгад оролцогсдын 99,23 хувь нь ОХУ-д дагаар орохыг идэмжсэн бол энэ үзүүлэлт Луганскийн БНУ-д 98,42 хувь, Херсонд 87,05 хувь, Запорожье-д 93,11 хувьтай гарчээ.
Барууны хэвлэлүүд энэ санал асуулгыг хууль бус гэсэн байр сууриа илэрхийлсээр байна.
Санал асуулгын дүн гарсан тул Донецк, Луганск, Херсон, Запорожьег Крымтэй нэгтгээд Холбооны нэг тойрог шинээр үүсгэх асуудал одоо яригдаж байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь энэ талаар ярьж байсан юм. Шинэ тойргийн захирагчаар “Роскосмос”-ын захирлын суудлаасаа саяхан буусан Дмитрий Рогозиныг томилогдоно гэсэн “бор шувуу” ч Кремль хавиас нисжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.