СПОРТ

Египет улс 2036 оны олимпыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлнэ

Египет улс 2036 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэрээ дэвшүүлж магадгүй болжээ. Тус улсын ҮОХ-ноос санаачилсан уг ажлыг Ерөнхийлөгч Абдельфаттах Халил Ас Сиси нь дэмжсэн байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахыг Каир хотноо айлчлах үеэр энэ үйл явдал болжээ.

Египет улс нэрээ дэвшүүлбэл олимпын наадам зохион байгуулах өндөр магадлалтай улсын тоонд шууд орж ирэх нөхцөл бүрдээд байна. ОУОХ олимпын наадмыг таван тивд ээлжлэн зохион байгуулах бодлого барина гэж зарласан ч хэрэгжүүлж чадахгүй яваа.

2008 оноос хойш тооцвол Ази /Бээжин 2008/, Европ /Лондон 2012/, Өмнөд Америк /Рио 2016/, Ази /Токио 2020/, Европ /Парис 2024/, Хойд Америк /Лос Анжелес 2028/, Австрали /Брисбэн 2032/ гэсэн дарааллаар эрх олгогдож, одоо Африк тив л зохиох дутуу үлдээд байгаа юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button