ДЭЛХИЙ

Ижевскийн сургуульд халдлага үйлдсэн А.Казанцев сэтгэцийн асуудалтай байжээ

Ижевск хотын 88 дугаар дунд сургуульд галт зэвсгээр халдлага үйлдэж олон хүүхдийн аминд хүрсэн Артем Казанцев гэгчийн талаар хөршүүд нь мэдээлэл өгчээ. KP.RU цахим хуудаст энэ талаар мэдээллээ. А.Казанцев сүүлийн хоёр жил малгайтай хар цамц, хар маск, саравчтай малгайнаас салаагүй гэнэ. Б

айнга ингэж хувцасладаг байсан нь нүдээ бусдаас нууц байсантай нь холбоотой гэж байрныхан нь одоо дурсаж байна. Түүнтэй олон жил хөрш амьдарсан эмэгтэй “Артем сүүлийн жилүүдэд нэг л янзаараа хувцаслаж байгаа. Багадаа гэр амьтай их сонин хүүхэд байсан. Хөвгүүд гадаа тоглох дуртай, заримдаа гар зөрүүлчихдэг бол Артем тийм биш, гэрээсээ гардаггүй байв. Өсөж том болоод улам л бүрэг болсон байх” гэж ярьжээ.

Өөр нэг хөрш Татьяна Ивановна нь “Бүрэн бүтэн гэр бүлд өсөөгүйг нь сайн мэднэ. Би л лав эцэг нь гэх хүнийг ер харж байгаагүй. Нэг удаа энэ эр хэсэг алга болсон. Эцэгтэйгээ амьдрахаар явсан гэж ярьж байсан. Гэвч үнэндээ сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн юм байна лээ” гэсэн байна.

А.Казанцевын 88 дугаар сургуульд үйлдсэн халдлагын улмаас тус сургуулийн гурван багш, хоёр харуул хамгаалалтын ажилтан, 11 хүүхэд амиа алдаж, 20 хүүхэд шархтсан юм. Гэмт этгээд халдлага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-28 16:04

оросууд бүгд сэтгэцийн асууд�##�тай

Монгол хүн
Монгол хүн
2022-09-29 11:09

энэ нийгэмд хүмүүс араатан болж өсдөг тогтолцоо байна.АМерикад ч тэр оросд ч тэр нийгэм адилхан байна.

Холбоотой мэдээ

Back to top button