ДЭЛХИЙ

Монголд ч хамаатай БНХАУ-ын “сонгууль”

Есдүгээр сарын 29-нд буюу хоёр долоо хоногийн өмнөх контентоо сэргээн нийтэлж байна.

Манай урд хөрш, бизнесийн хамгийн том түнш БНХАУ-д эрх баригч Коммунист намын ээлжит ХХ их хурал болох гэж байна. БНХАУ бодлого, мөрийн хөтөлбөр нь маш тогтвортой, төрийн залгамж чанар сайтай улс ч намын их хурлаас гол албан тушаалтнууд өөрчлөгдөж, төрийн албаны зангилаан дээр суух дарга нар солигддог, тухайн даргын хандлага нөлөөлдөг тул түнш улс орнуудын анхаарлын төвд байдаг юм. Eguur.mn энэ удаа уншигч та бүхэндээ удахгүй эхлэх /Х.16/ Хятадын коммунист намын ХХ их хурлыг тойрсон мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

ТОВ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Их хурлын бэлтгэл ажил 2021 оны 11 дүгээр сард болсон ХКН-ын XIX төв хорооны VI бүгд хурлаас “Намын ээлжит ХХ их хурлыг хуралдуулах тухай” албан шийдвэр гаргаснаас хойш эхэлсэн бөгөөд жил орчим үргэлжилж байна. ХХ их хурал эхлэхээс өмнө одоогийн буюу өмнөх XIX их хурлаас сонгогдсон Намын төв хорооны бүгд хурал сүүлийн удаа хуралддаг ёстой.

Энэ хурал аравдугаар сарын 9-нд эхлэх бол намын ХХ их хурал 16-нд нь эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын тухайд, Ши Жиньпиний дэвшүүлэн тавьж, таван жилийн өмнө намын Үндсэн дүрэмд тусгуулсан “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа”-ны хэрэгжилтийг дүгнэж, дараагийн үе шат буюу зорилтыг цогцоор нь хэрэгжүүлэх ажил эхэлснийг зарлан тунхаглана гэж байна.

Ши Жиньпин 2017 оны хурлаар намынхаа Үндсэн дүрэмд өөрийн санаачилсан “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” гэгчийг тусгуулж, үзэл баримтлалаа өөрийн нэрээр нэрлүүлэн намын дүрэмд тусгуулсан гурав дахь (Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа), амьд ахуйдаа ийм хүндлэл хүлээсэн хоёр дахь (Өмнө нь Мао Зэдун) удирдагч болсон юм.

Намын дүрэмд өөрийн нэрээр оруулсан Ши Жиньпиний үзэл санаа нь ингэснээр Хятадын шинэ уриа лоозон болж, дунд сургуулийн сурагчид, коллеж, их сургуулийн оюутнуудаас эхлээд төрийн байгууллагын ажилтнуудын гол судлагдахуун, шинэ эринд хөтлөх зам заагч болж хувирсан билээ. “Шинэ эрин үе” гэдэг нь орчин цагийн Хятадын гурав дахь үеийн эхлэл гэсэн үг аж.

Хүнээс өөр юмгүй шахам улсыг тусгаар тогтнуулж, улс шиг улс гэр болгож төвхнүүлсэн Мао Зэдун, эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Дэн Сяопины засаглалын жилүүдийг хятадууд “Эрин үе” хэмээн нэрлэж алдаршуулдаг байсан. Тэгвэл Ши Жиньпиний хөтөлж оруулж буй “Шинэ эрин үе” буюу гурав дахь эрин үед Хятад улс дотооддоо эв нэгдэл, сахилга батыг улам бүр бататган бэхжүүлсэн, чинээлэг дундаж давхарга бүхий, олон улсын тавцанд тэргүүлэх үүрэгтэй улс болж хөгжих ёстой ажээ.

ШИ ЖИНЬПИН СОЛИГДОХГҮЙ Ч ЗАЛГАМЖЛАГЧИЙГ БАГЦААЛНА

Хурлаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын ирэх таван жилийн бодлогыг танилцуулна, шинэ удирдагч тодрохгүй ч залгамжлагчийг багцаална гэдэг хоёр гол хүлээлт байна. 2017 онд болсон өмнөх их хурлын төлөөлөгчид удирдагч тав, таван жилээр хоёр удаа л улиран сонгогддог байсан журмыг өөрчилж, нэг хүн хэдэн ч удаа сонгогдох эрхтэй болгосон билээ.

Хэвлэлүүд тухайн үед “Залгамжлагчийн асуудал удирдагчийн бие лагшнаас шалтгаалаад 10, магадгүй 15, 20 жилээр баларч арилсан байх магадлалтай” гэж тухайн үед бичиж байлаа. Тиймээс Ши Жиньпин энэ удаа улирах магадлал бараг 100 хувь гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гэсэн ч их хурлаас залгамжлагчийг багцаалах боломж бий.

Улс төрийн товчооны Байнгын зөвлөлийн гишүүнээр 50-55 насны хүн орж ирвэл удирдагчийн залгамжлагч, ирээдүйн удирдагчид нэр дэвшигч гэж тооцогддог учиртай. Үүний тод жишээ нь 2017 оны XIX их хурал юм. Дэлхий тэр чигээрээ “Залгамжлагч хэн байх вэ” гэдэгт анхаарлаа хандуулж байсан тэр үед Ши Жиньпин улиран сонгогдох хугацааг “арилгаж”, улмаар 60-67 настнуудыг Байнгын зөвлөлд оруулж ирсэн билээ.

Улстөрийн товчооны Байнгын зөвлөлд орж ирсэн таван эрхэм бүгд намдаа нөлөөтэй, боловсрол мэдлэг өндөр улс боловч бүгд 2022 онд төрийн жолоог авах боломжгүй (насны хувьд) кадрууд байсан юм.

Энэ жил Ши Жиньпин улирах магадлал бараг 100 хувь гээд байгаа нь ийм учиртай. Чэнь Миньер, Ху Чуньхуа нарын нэгэн үеийнхэнд боломж гарч магад ч тэд 2027 онд мөн л насны хувьд хэцүү болсон байх болно.

Ер нь тэгээд Хятадын хэвлэлүүд сүүлийн хэдэн жил Ши Жиньпинийг хэдэн арван жил төр тэргүүлсэн өмнөх удирдагчидтай жишиж, “Ши Жиньпин-Мао Зэдун, Дэн Сяопин нараас хойших хамгийн хүчирхэг удирдагч” гэх зэргээр бичиж буй.

Хэвлэлийг хатуу хянадаг улсад ийм гарчгийг бодлогоор л явуулах боломжтой тул “Ши 2022 байтугай 2027, 2032 онд ч суудлаасаа буухгүй нь” гэсэн таамаглал улам хүчээ авсан нэг шалтгаан нь энэ.

ТҮНШ ОРНУУД ХУРЛЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, олон улс орны хувьд эдийн засгийн хамтрагч гэдэг утгаараа БНХАУ-ын намын ээлжит их хурал, түүнтэй зэрэгцээ явагддаг сонгууль нь түнш улсуудынхаа анхаарлыг гойд татдаг. Өмнөтгөлд бичсэнчлэн, БНХАУ нь бодлого, мөрийн хөтөлбөр нь маш тогтвортой, төрийн залгамж чанар сайтай улс ч намын их хурлаас гол албан тушаалтнууд өөрчлөгдөж, төрийн албаны зангилаан дээр суух дарга нар солигддог, тухайн даргын хандлага нөлөөлдөг тул түнш улс орнуудын анхаарлын төвд байдаг.

“Тагнаж чагнасан” гэх хэргээс үүдэлтэй маргаж, даамжирсаар нүүрс авч, өгөлцөхгүй дээрээ хүрсэн Австрали, БНХАУ-ын харилцааг эрчим хүчний хямрал гэхээсээ илүү “Ногоон тив”-д ээлтэй ханддаг нэг дарга нааштай болгосон гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан нь үүний нэг нотолгоо. Тиймээс БНХАУ-д болж буй намын их хурал, сонгууль түнш улсуудад, тэр тусмаа Монголд зохих нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 08:43

урдаас сурах юм их баына даа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-15 14:03
Reply to  Зочин

Юу сурах гээв хужаа минь

Зочин
Зочин
2022-09-29 09:24

ene songuuli barag manai uursdiin songuulias iluu chuhal daa

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-15 14:04
Reply to  Зочин

Өө хөөрхии чамд л хэрэгтэй юм байхдаа

Зочин
Зочин
2022-09-29 09:27

“Шинэ үеийг авчрах Хятад маягийн соци##измыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” Энэ орчуулга буруу байна. "Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой соци##измын тухай Ши Жиньпиний үзэл санаа" гэж орчуулах ёстой.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-15 14:05
Reply to  Зочин

Магадгүй

дуулдаагүй л хэллэг болчихов
дуулдаагүй л хэллэг болчихов
2022-10-01 22:54
Reply to  Зочин

Ярих ч юм биш.Монголоор ярих,бичих гэж бүр хэцүүдсээн.

Зочин
Зочин
2022-09-29 09:34

eniig hynah yostoi humuus ni hynj baigaa bailgui dee

Зочин
Зочин
2022-09-29 09:35

2 т##д Ши Пу 2байхад д##айн чанадах өвгөн эргүүтэнэдээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-15 14:03

За за ямар хамаа байнаа их том үсрэх гээд байх юмаа зарим нохойн бөөснүүд саранд хуцаж бүү шогт

ҮНЭН
ҮНЭН
2022-10-15 18:30

ШИ ЖИНПИНГЭЭ ХЯТАДУУД СОНГООСОЙ БИЛЭЭ БУРХАН МИНЬ АЛАЛЦААД УНАХ ВИЙ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button