Нийгмийн

“Умардын цутгал”-ыг хорлон сүйтгэж, Европ хийн байгууламжуудынхаа хамгаалалтыг чангатгалаа

ОХУ-Германыг холбосон “Умардын цутгал” байгалийн хийн хоолойд тодорхойгүй шалтгаанаар гэмтэл гарсан тул Европын холбоо, УАЦЭ-ээр хүч нэмэгдүүлэн байгалийн хийн байгууламжуудын хамгаалалтыг эрс чангатгажээ. “Умардын цутгал 1”, “Умардын цутгал II” байглийн хий дамжуулах хоолой цоорч, хий алдгдаж байгаа нь өнгөрсөн даваа, мягмар гаригт тодорхой болсон юм. Гэмтлийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсэн тул ийм арга хэмжээ авсан байна.

Европын холбооны зүгээс энэ явдалд ОХУ-ыг шууд буруутгаагүй ч ОХУ ямар ч оролцоогүйгээ илэрхийлээд ”АНУ хорлочихсон юм биш үү” гэсэн талаар ВВС агентлагийн мэдээнд дурдсан байна.

Европын холбоо өмнө нь “Байгалийн хийн нийлүүлэлтийг зэвсэг болгож ашиглаж байна” хэмээн ОХУ-ыг буруутгаж байсан билээ. Тухайн үед “Умардын цутгал 1”, “Умардын цутгал II” хийн хоолойнууд хоёул ажиллахгүй, ОХУ  засвар хийх нэрээр хангамжаа зогсоогоод байсан юм.

Данийн Эрчим хүчний сайд Дэн Йоргенсен “Хоолойд хуримтлагдсан хийг шавхаж дуустал алдагдал лавтай долоо хоног үргэлжилнэ, дээр нь хангалт доголдоно” гэсэн бол Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Хэрвээ энэ гэмтэл хорлон сүйтгэх ажиллагаа байгшаад, тэрийг нь ОХУ хийсэн бол “хамгийн шийдвэртай хариу”-г өгнө” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Урсула фондер Ляйены хэлснийг “тэнэг, утгагүй” гэсэн байна. Гэхдээ болсон явдалд санаа ихэд злвж байгаа, халдлага гарсан байж магадгүй гэж бодож байгаагаа илэрхийлжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 09:42

Энэ урсула гэж эргүү чавганц их хуцах юм аа

Зочин
Зочин
2022-09-29 13:30

Европт хэдэн Дайны хэнээтэы тэнэг чавганцууд байх юм аа

Холбоотой мэдээ

Back to top button