ДЭЛХИЙ

Энэтхэг: Ариун цэврийн хэрэглэл үнэгүй өгөх талаар асуусан сурагч охин анхаарлын төвд орлоо

Энэтхэгийн Бихар мужид ЮНИСЕФ-ээс зохион байгуулсан семинарт оролцсон нэг охины асуултад төрийн албан хаагчийн өгсөн хариулт Энэтхэгт шуугиан тарьж байна. Охин дунд сургуулийн сурагч охидод төрөөс ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах боломж байгаа эсэхийг асуусан юм байна.

Төрийн албан хаагч асуултад нь “Тэгэлгүй яах вэ, удахгүй төрөөс дотуур хувцас, гутал тэр бүү хэл бэлгэвч хүртэл үнэгүй өгнө гэж найдаж байна” гэж хариулжээ. Өөр эх сурвалжид "Бэлгэвч бас авах уу" гэсэн ч хэмээн бичжээ.

Сарын тэмдэг нь Энэтхэг улсын хувьд төвөгтэй асуудлын нэг байсаар буй бөгөөд ийм үед нь эмэгтэй хүнд тавих хориг ихтэй байдаг аж. Сарын тэмдэг ирсэн үед хэрэглэх ариун цэврийн хэрэглэл дутмаг байснаасаа болж тус улсад жил бүр 23 сая охин сургуулиа хаядаг ажээ.

Энэтхэгийн хамгийн ядуу мужуудын нэг болох Бихарт охид эмэгтэйчүүдийн 59 хувь нь л ариун цэврийн хэрэглэл ашигладаг гэсэн судалгаа байдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button