ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр барилга бохироо машинаар зөөдөг

Арабын нэгдсэн Эмират улсад баригдаж, тэр цагаас хойш улсынхаа нүүр царай болсон Бурж Халифа цамхгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Цөлийн дунд сүндэрлэх энэ цамхгийг гоёмсог хэв загвараас гадна “Дэлхийн хамгийн өндөр барилга” гэх гуншин нь чимдэг.

Тэгвэл, энэхүү гоёмсог барилга одоо болтол бохир усны төвлөрсөн системд холбогдоогүй ажээ.

Бурж Халифагийн бохирыг соруулж байгаа нь

Барилгыг ашиглалтад өгсөн 2008 он санхүүгийн хямрал эхэлж байсан тул нэг дор их мөнгөөр бохирын систем тавиулснаас өдөр бүр сорж цэвэрлэх нь арай хөнгөн гэж үзээд шийдвэрээ гаргачихсан аж.

Хотоос гарахаар дугаарлаж буй бохирын машинууд

Өдгөө тус барилгад ажилладаг 35 000 хүний өдөрт гаргадаг 15 тонн бохирыг машинаар зөөж хотоос гадагшлуулдаг байна. Сүүлд бохирын систем тавьж, төвлөрсөн системд холбох ажил эхэлсэн ч 2025 оноос нааш дуусахгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-10-01 11:05

Сонин мэдээлэл ,баярл�##�аа Манай бодлогогүй,онгироо нөхдүүд уншмаар юм.Ядуугаа мэдэхгүй тансаглах нь бас их дэмий мөнгө үрж,ажил болдог гэдгийг мэдэж авцгаа!Хүмүүсээ!

Зочин
Зочин
2022-10-01 23:08

Xaxaxa. 15 tn bohiriig tab zurgaan mashiin l bhad l soruulnashdee.

Зочин
Зочин
2022-10-01 23:10

150 tn yum uu 1500 tn bh daaa

Зочин
Зочин
2022-10-02 21:45

15 мянган тонн байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button