ДЭЛХИЙ
Узбекистан улс нэгэнт орж ирсэн ОХУ-ын иргэдийг албадан гаргахгүй

Узбекистаны Гадаад харилцааны яамнаас сүүлийн үед улсад нь олноороо орж ирэх болсон ОХУ-ын иргэдийн асуудлаар мэдэгдэл хийжээ.
Мэдэгдэлд, нэгэнт хилээр ороод ирчихсэн ОХУ-ын иргэд ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй бол албадан гаргах асуудлыг сөхөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Тодруулбал, “ОХУ-аас орж ирэх иргэдийн ирэх тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргаж байна. Тэдгээр иргэдийн манай улсад байх асуудлыг Узбекистаны хууль тогтоомж, хоёр болон олон талт эрх зүйн актуудад үндэслэн шийдэж байх болно. Шаардлагатай тохиолдолд ОХУ-д шилжүүлэн өгөх хууль эрхзүйн боломжтой. Үүний зэрэгцээ гэмт хэрэг үйлдээгүй гадаад улсын иргэдийг албадан гаргахгүй” гэж дурджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.