ЭДИЙН ЗАСАГ

IPO-гийн "дүр эсгэлт": Иргэдээс авсан банкаа иргэдэд хувьчлахдаа гар татав

Төрийн банк өнөөдөр анхдагч зах зээлд хувьцаагаа гаргаж, 5 хүртэлх хувиа иргэдэд санал болголоо. Тус банк энэ үйл явдал болохоос хэдэн сарын өмнөөс банкаа “Олон нийтийнх болно” гэж сурталчилсан. Сая цан цохих ёслолын үеэр Сангийн сайд Б.Жавхлан хүртэл "Өнөөдөр хөрөнгийн бирж дээр манай томоохон банкнуудаас урьдчилж ТӨРИЙН БАНК ОЛОН НИЙТИЙН КОМПАНИ БОЛЖ БАЙНА” гэж авна лээ.

Гэхдээ байна аа, Төрийн банк одоохондоо олон нийтийн компани болчхоогүй байна. Тиймээс болсон цагт нь тохирсон сурталчилгааг хийх ёстой. Төрийн банк тав хүртэлх хувиа олон нийтэд арилжсанаар банкнууд олон нийтийн болох, цаашлаад төрийн өмчит нийт компаниуд олон нийтийн болох эхлэлийг тавьсан том үйл явдал болсон гэдэг нь гарцаагүй үнэн. Гагцхүү олон нийтийн болчихлоо гэж хөөрцөглөөд байгаа нь үнэнд нийцэхгүй гэж байгаа юм.

ТӨРИЙН БАНК "ОЛОН НИЙТИЙН", "НЭЭЛТТЭЙ" БАНК БОЛСОН ГЭХ МАНИПУЛЯЦИ

Ухаж гаргасан нүүрсээ “Миний нүүрс үнэхээр сайн нүүрс” гэж сурталчлахыг пи ар гэнэ. “Бусад нь муу, дэлбэрдэг, тэсэрдэг, манайх зүгээр” гэхийг хар пи ар гэх байх. Харин нүүрсээ алт гэж сурталчлахыг манипуцляци буюу бусдад нөлөөлөх, ухамсарт нөлөөлөх оролдлого гэж үзнэ. Сүүлийн хэдэн сар явж байгаа, өнөөдрөөс бүр ч илүү чанга сонсогдох төлөвтэй буй “Төрийн банк олон нийтийнх болчихлоо” гэх суртал ухуулга яг л ийм, манипуляци юм. Эхлэл нь тавигдсан болохоос үнэндээ Төрийн банк олон нийтийнх болсон юм байхгүй. Үүнийг тайлбарлая.

ЭЗЭМШЛИЙН ХУВЬ 34 ХУВЬД ХҮРЧ БАЙЖ ОРОЛЦОО БЭХЭЖДЭГ ЗАРИМ ОЛОН НИЙТЭД Ч ХАМААТАЙ

ТӨК-иуд, ер нь хувьчлалтай холбоотой асуудалд 51, 34 гэсэн тоо их дурдагддагийг уншигчид анзаарсан байх. Энэ нь аливаа компани 50-иас дээр юм уу, 2/3-аас дээш хувийн саналаар шийдвэрээ гаргадаг жишигтэй холбоотой байдаг. 51 хувийг эзэмшсэн байхад компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтөлж явуулна, 34 хувийг нь эзэмшсэн байхад бусад хувьцаа эзэмшигчид бүгд нийлээд ч оролцоогүйгээр нь том шийдвэр гаргах боломжгүй гэдгээрээ энэ тоо их чухал.

Нөгөө талаар энэ нь хувь эзэмшил 33, түүнээс бага байх нь компанийн үйл ажиллагаанд төдий нөлөөгүй гэдгийг илэрхийлэх нь тодорхой. 67 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг этгээдүүд нь жил бүр ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсээр, үлдсэн 33 буюу түүнээс бага хувь эзэмшигчдээс хувьцааг нь худалдаж авдаг гаж жишиг ч бий. Харин Төрийн банк 5 хувийг нь л иргэдэд хувьчилж байгаа. Дарга нарынх нь сурталчлаад, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нь хүртэл эш татаж буй “Нээлттэй банк болсон” гэх суртал ухуулга үнэнээс хэчнээн хол болохыг уншигч авхай одоо ойлгосон буй за.

ОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШИЛ 5 ХУВЬ ДЭЭРЭЭ ОЛОН ЖИЛ ГАЦАХ ВИЙ

Аливаа зүйлийг болоогүй байхад хэт сурталчлах нь хардлага төрүүлдэг. Өнөөдөр Төрийн банкин дээр “Олон нийтийн банк болсон” гэсэн суртал ухуулга их явсан нь цаашдаа ТӨК-иуд дээр энэ жишгээр, эхлээд 5 хувийг хувьчлах жишиг явчих вий дээ гэсэн хардлага төрүүлж байна. Учир нь, аливаа компанийн хувьцаа анхдагч зах зээл дээр гаргах үйл явцын цаана баялгийг иргэдэдээ тэгш хуваарилах том бодлого, зарчим явж байдаг.

Тодруубал, хувьцаа эзэмшигч болж, түүнээсээ ашиг хүртээд явж чадахгүй жижгүүд нь анхдагч зах зээлээс худалдаж авч, хоёрдогч зах зээл дээр арилжин хувиа хүртээд гардаг, арай боломжтойнууд нь тэднээс худалдаж авж орж ирдэг. Тийм ч учраас хүчирхэг, үнэ цэнэтэй компаниуд хувьцаагаа арилжаалахдаа аль болох олон хүнд хүргэхийн тулд нэг хүнд худалдах хувьцааны дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Төрийн банкны тухайд энэ жишгийг дагасан ч IPO гаргах хувь дээр хэтэрхий харамч ханджээ. Ердөө тавхан хувийг олон нийтэд арилжсаныг нь ингэж хэлж байна.

Нийт харилцагчдын 90 гаруй хувь, зээлдэгчдийн 80 гаруй хувь нь иргэд байдаг, “иргэдийн” банкны хувьд энэ хэтэрхий харамч байдал юм.

Тэр тусмаа Төрийн банк бол дампуурсан хувийн банкуудын зээлээс хамгийн сайн, чанартайг нь ялгаад татаж авч байгуулсан, нэг үгээр иргэдийн цус, ясан дээр боссон банк. Гэтэл иргэдээс ингэж олж авсан банкаа иргэдэд нь буцаагаад хувьчлах ажлаа төр дэндүү чамлалттай эхлүүллээ.

“Нийт харилцагчдын 90 гаруй хувь, нийт зээлдэгчдийн 80 хувь нь иргэд байдаг. Энэ утгаараа Төрийн банк бол иргэдийн банк юм”

Ө.Гантөр /Төрийн банкны гүйцэтгэх захирал/

ТӨК-ИУДЫН ХУВЬЧЛАЛЫГ “ТӨРИЙН БАНК”-НЫХ ШИГ 5 ХУВЬ, 20 ХУВЬ ГЭЖ ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР ЯВУУЛМААРГҮЙ БАЙНА

Зарим улсад хүчирхэг, том аж ахуйн нэгж нь тухайн улсынхаа бахархал, иргэдийнхээ амьдралын нэг хэсэг, үнэ цэнэ болсон байдаг. Гэхдээ энэ ойлголтод төгс зохицохын тулд тухайн компани зөвхөн татвар төлж, улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрэх хангалтгүй.

Өөр илүү зүйл хэрэгтэй болдог. Тэр нь хөрөнгийн зах дээр хувьцаагаа нээлттэй арилжаалах явдал юм. Ер нь олон улсын жишгээс харахад улсынхаа нэрийн хуудас болсон хүчирхэг компаниуд нь олон нийтийн байх нь олонтаа. Ингэж байж тухайн улсынхаа бахархал, иргэдийнхээ амьдралын нэг хэсэг, үнэ цэнэ болдог. Төрийн компани байтугай хувийн компаниудыг олон нийтийнх болохыг шаарддаг, төр нь өөрөө шахалт үзүүлдэг.

Та бидний шагшиж ярьдаг Японы хөгжлийн нууц “Кейрицү”, БНСУ-ын хөгжлийн хөдөлгүүр “Чеболь” энэ жишгээр олон нийтийнх болсон. Японд том ААН-үүдийг олон нийтийнх болгох ажил Дэлхийн II дайны дараа, америкчуудын оролцоотойгоор хийгдсэн бол БНСУ-д 1990-ээд онд болж өнгөрсөн. Үр дүнд нь элит гэр бүлүүд буюу тухайн компанийн эздийн хувь эзэмшил 5-10 хувь болтол буурч, үлдсэн хувийг нь тэтгэврийн сан, жижиг хувьцаа эзэмшигчид буюу нийт ард иргэд нь эзэмших болсон байдаг.

Иргэд нь өөрсдөө эзэн болсноор компанийнхаа төлөө санаа зовно, харилцаа нь бэхжинэ. Адаглаад л өөрийнхөө компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн сэтгэлгээ илүү бодитой суудаг, энэ нь эргээд компанид нь хөрөнгө оруулалт болдог байх жишээтэй.

Гэтэл манайх оройхон гараад ширүүхэн дайрах байх гэтэл тэгсэнгүй. Ирэх жил олон нийтийн эзэмшлийг 20 хувьд хүргэнэ гэж байгаа ч 5 хувь дээрээ хэдэн жил зогсохыг хэн ч мэдэхгүй. Муу амласан юм биш, Төрийн өмчийн “Монгол шуудан” компанийн 34 хувийг хувьчлаад ашигтай ажилласан, үнэ цэнэ нь хэд дахин өссөн жишээ байсаар байтал 5 хувьд барьсан нь дүр эсгэлт гэж харагдуулж байгаа юм. Ашигтай ашиггүй ажилладаг ч бай, одоо хүлээгдэж буй ТӨХК-иудын хувьчлал Төрийн банкны жишгээр явчих вий. Шууд 51 хувь өгч эрсдэл гаргадаггүй юм гэхэд дор хаяж 34 хувийн босготой баймаар байна. Учир нь, компани алдагдалтай ажиллаж байгаа шалтгаан зах зээлд бус, дарга нарт байдаг гэдгийг бид мэднэ шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 14:45

зөв л агуулгайтай мэдээлэл бна.

Зочин
Зочин
2022-09-30 14:46

Ядаж 34 хувиа гаргачихахд олон нийтийн гэж зардах ёстой.

Зочин
Зочин
2022-10-02 12:52
Reply to  Зочин

“Таван хувь ##ь эрт зарагдчихлаа”гэж мэдээлэв. 10-р сарын 6 хүртэл сунг##аа” гэсэн нь үнэн үү? Бид хувьцаа авмаар байна. Төрийн банкны ##ь нэг с##бар дээр очоод, хувьцаа авч болох юм уу?” Тавхан хувийг хувьчилна” гэдэг арай бага юм биш үү? Эсвэл, эхлээд цөөн хувиар хувьчлан, туршилт хийх гэж байгаа юм уу? Сайн ойлгохгүй л байна шүү?!

Tsogt
Tsogt
2022-10-01 18:18
Reply to  Зочин

Zasss

Зочин
Зочин
2022-09-30 14:47

Хүрэлбаатөр гаргасан 5 хувийг нь авчихсан уу

Даваа
Даваа
2022-09-30 15:20

ЗӨВ ХАРСАН БАЙНА.

Зочин
Зочин
2022-09-30 17:06

Том том компаниуд тэрбум бэрбумаар хаяад иргэдэд банкны хувьцаа олдохгүй авах ч боломжгүй худлаа шоу .

90% 80%
90% 80%
2022-09-30 18:06

Өчигдөр харснаар бол 15%-иа дараа нь гээд нийлээд 20% нь жирийн иргэдэд гэсэн байлээ шүү. Эхний ээлжинд %5. Үлдсэн нь том хөрөнгө оруулагчдад гэсэн байсан. Яагаад тэгдгээ тайлбарласан байсан. харин танай мэдээ үнэн бол үнэхээр харилцагч 90 % иргэн бол тэд тэгэх эрхгүй л юм байна. Өшөө хувь гаргамаар байна. Олон жижиг хувьцаа эзэмшигчдэд өгөхөөр үнэ унагахаас айсан гэсэн.

Зочин
Зочин
2022-09-30 19:04

ямар ямных нь IPO байх вэ дээ 5% арай дэндүү худлаа болохоор нь авахаасаа шууд татг##зсан

Зочин
Зочин
2022-09-30 19:41

5 хах хувьтай байж үхсэн ацных нь олон нийтийнх болдгийм. Ярьж байгаагаасаа ичиж үхээсэй новшнууд. Ямар шилний цаанаас чихэр долоолгож байгаа биш.

Зочин
Зочин
2022-09-30 20:45

Нөгөө УИДэлгүүрийг Номингийн Шагдарсүрэнгиынх яаж дээрэмдэж авлаа даа одоо хүртэл нэг ч удаа ноогдол ашиг өгч үзээгүй гээд боддоо.Яг л ийм болно доо Төрийнх гэдэг МАНайх л гэсэн үг

Шийтгэх
Шийтгэх
2022-09-30 22:17

Одоо хувьцааны үнэ сарын дараа 2 дах зах зээлд яахыг харах үлдлээ. Нөгөө Ариунболдын Баз##ьт шиг 4 жил гаран анх зарагдсан үнээс 50% доош орвол шатна.

Suma
Suma
2022-10-01 17:13

Тийм шүү 5 хан хувь гэдэгт олон иргэний мөнгө босгох арга байлаа үр өгөөж хүртэхгүй байх

Зочин
Зочин
2022-10-01 18:15

Ene site ern haraal idsen jenkogiih bhaa

зочин
зочин
2022-10-01 20:05

Төрийн банк гэснээ ард иргэддээ буцаагаад хувьцаа зардаг бас л ##иа орон шүү манай улс.Одоо удахгүй хэн нэгэнд зарчихад нээх гайхахгүй дээ. IPO эхэллээ гээд шууд 70% 80% хувьтай биелдэг бас л хошин шог эхлэхээс өмнө 70 хувийг нь зарагдсан гэсэн шуум яваад байсан үнэн юм шиг л хагадсан. Бусад банк гайгү байх төрийн банкны IPO бол ёстой худлаа болсон л гэж харсан. Мэддэг олгодог хэсэг нь мэдэж байгаа байх ооо.Үлгэр

Зочин
Зочин
2022-10-02 13:15
Reply to  зочин

Бичсэн зүйл дээр чагт дарж гарч ирээд байдаг чинь онцгүй байна. Яагаад байгаа юм бэ? Асар том компаниуд хэдэн саяар нь авчихв## бидэнд юу үлдэх вэ? Тийм учраас хязгаар тогтоох сан##ыг дэмжиж байна. Том компаниуд биш, жирийн иргэд хувьцаа авах боломжийг олгох ёстой!

Зочин
Зочин
2022-10-02 12:43

Эхлэл цаашаа явах л байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button