ДЭЛХИЙ

Япон улс эрчим хүчний үнээ 30 хувиар нэмнэ

Япон улс ирэх жилээс эрчим хүчний үнэ тарифаа балансалъя гэвэл 20, ашигтай ажиллуулъя гэвэл 30 хувиар нэмэх зайлшгүй шаардлагатай тулгарсан талаар Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд Ясутоши Нишимура нь мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Киодо” агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдэгдсэн бөгөөд нэмэгдлийг оны эхний гурван сард багтаах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Ясутоши Нишимура

Японы улс байгалийн баялаг хомс, түүхий эд оруулж ирж, боловсруулах замаар ашиг орлогоо бүрдүүлдэг онцлогтой. Тэр тусмаа эрчим хүчний эх үүсвэр болох байгалийн хий, нүүрсэн дээр бараг 100 хувь гаднаас хамааралтай тул ийм арга хэмжээ авахаас аргагүй болж байгаагаа тэрбээр учирлажээ.

Засгийн газар одоо үнийн нэмэгдлээс иргэдэд очиж цохилт, шоокийг багасгахын тулд авах арга хэмжээний төслүүд дээрээ ид сууж байгаа гэнэ.

Тус улс саяхан сүүлийн долоон жилд анх удаа эрчим хүчний “Өвлийн хуваарь”-т шилжих болсноо зарлаад байв. Энэхүү хуваарь ёсоор иргэд, үйлдвэрлэгчид эрчим хүчээ боломжит дээд хэмжээгээрээ хэмнэх үүрэг хүлээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 18:34

Нам дагаж солиорч байхаар өвөл болохоос урьдаж ядаж б##ансийн үнэ-д шилжие.

Зочин
Зочин
2022-09-30 19:36
Reply to  Зочин

Яанаа японд 30 %. нэмэгдвэл монголд хэдэн хувь нэмэгдэх вэ..Япон бол бидний загвар улс .ЗЕЛЕНСКИЙ ЕВРЕЙ ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСОО .ЕВРЕЙ чи украйны ерөнхийлөгч биш

Зочин
Зочин
2022-09-30 19:23

Бөлдөгчүүлчихээд АНУ гээд үхээд хатаад байх юм.ЯПОНЫ 2 ХОТЫГ АТОМЧИХСАН .ЗҮГЭЭР ЭНГИЙН НОМХОН АРД ИРГЭД БУРХАНЫ ОРОНД ...ДҮГНЭЛТ :;:;

Холбоотой мэдээ

Back to top button