ДЭЛХИЙ
Далайн шуурга Иэн Флоридаг сүйтгээд Өмнөд Каролина руу дөтөлж явна

Кубыг дайрч гарахдаа арлыг тэр аяар ч шахам тог цахилгаангүй болгосон далайн шуурга Иэн өнгөрсөн шөнө Флоридаг нэрвээд одоо Өмнөд Каролина руу дөтөлж явна.
Хамрах хүрээ нь өргөжихөд шуурга ихэвчлэн саардаг байтал Иэний хүч төдий саарахгүй, өнөө өглөө хурд нь 136 км/цаг болжээ. Энэ нь хохирол учруулах хангалттай хүч аж.

Иэн Флоридагаар дайрч өнгөрөхдөө 2.3 сая хүнийг тог цахилгаангүй болгосон. Өмнөд Каролинад ч үүнээс дутахгүй хохирол учруулна гэж тооцоолж, Амбан захирагч Рой Купер тэргүүтэй албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yav2