НИЙГЭМ

Оросын хэвлэлд: Монгол Улс хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэдэд оршин суух зөвшөөрөл өгнө

Хойд хөршийн олон хэвлэлд өчигдрөөс дээрх гарчигтай мэдээлэл гарчээ. Мэдээлэлд, гарчигт байгаа агуулгыг дурдаад Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярын мэдэгдлийг эх сурвалж болгосон байв.

Н.Ууганбаяр дарга уг нь өчигдөр мэдэгдэлдээ "ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан. Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг" гэж ярьсан юм.

Н.Ууганбаяр дарга "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвшөөрлөө" өгнө гэсэн байхад хойд хөршийн, ялангуяа хэвлэлүүдэд "Хүсэлт гаргасан л бол бүгдэд нь зөвшөөрөл өгнө" гэсэн ойлголт өгөхөөр гарчиглажээ. ОХУ-ын kasparov.ru, meduza.io, info24, Украины zn.ua зэрэг цахим хуудаст энэ ташаа мэдээллийг "сэвж" байна.

Оросын гэгдэх ч kasparov.ru нь хэрвээ шатрын дэлхийн аварга асан Гарри Каспаровтой хамаатай бол тэрбээр ОХУ-тай тааламжгүй харилцаатай, meduza.io нь ОХУ-д хориглогдсон.

Энэхүү мэдээлэл нь ОХУ-аас манай улс руу ирэх иргэдийн урсгалыг нэмэгдүүлж болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-01 12:29

Новшийн л##ар монголыг хэн тоож ирдгийн ########

ҮНЭН
ҮНЭН
2022-10-01 21:44
Reply to  Зочин

ЧИ ӨӨРӨӨ ###### Г ИЧИЙ МИНЬ

Зочин
Зочин
2022-10-01 16:18

ОХУ н ЯВУУЛЖ БАЙГАА БОДЛОГЫГ ЗАСАГ ӨӨРӨӨ ТҮДГЭЛЗЭХ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА ГЭЖ ТОДОРХОЙЛСОН.ЭНЭ НЬ ӨӨРӨӨ МАШ ТОМ ДИПЛОМАТ ЁС ЖАЯГ ШҮҮ.НОВШИЙН МОНГОЛ БИШЭЭ ТЭД БИДЭНД ХҮНД ЦАГ ҮЕД ГАРАА ОЛОН УДАА СУНГАСАН ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ БОЛ БИДЭНД ЧАДАХ ЗҮЙЛЭЭРЭЭ ТУСЛАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ОРОСУУДЫН САЙХАН ЧАНАРЫГ УРЬДЧИЛААД БОДОЛЦООРОЙ

Зочин
Зочин
2022-10-01 17:13

Ирж л бг. Дагаад мөнгө л орж ирнэ. Олон хүн сайнтай муутай. Мэдээж асууд## гарна.

Иргэн
Иргэн
2022-10-01 20:35

Энэ Каспаров гэж бага ястан х##тар байнга монголчуудыг доош хийж дээрэнгүй үг яриагаар Монгол улсыг үргэлж доромжилж дорд үзэж байдаг гөлөг дөө. Хэдэн жилийн өмнө Монголыг Хятадад худ##дах хэрэгтэй гэж хуцаад байсан х##тар байгаа юм.

Зочин
Зочин
2022-10-02 09:04

манайд үлдэх хүн байхгүй биздээ өөрсдөө солонгос турк мурк гээд олон улсад визгүй зорчидог юм билээ дамжин өнгөрч хэдэн төгрөг монголд оруулж байгаа нь их юм бид чинь сайхан ардчилсан улс боловч тотилитар дэглэмтэй орноос ч илүү хязгаарл##тад байдаг шүү дээ

Зочин
Зочин
2022-10-02 10:03

Дамжин өнгөрөх улс байхаа!!! УБ-с өөр орон улс руу ниснэ шүүдээ❗

Сэтгүүлчид гарчгаа буруу өгсний гай.
Сэтгүүлчид гарчгаа буруу өгсний гай.
2022-10-02 10:40

Хэдэн хүн хэвлэлийн бага хур## хийж шаардлаа гээд сэтгэлийн хөөрлөөр ярилцлага авах өгөх ёсгүй байсан. Чимээгүй хуулийн дагуу шийднэ гэхэд л болно. Ярилцлага ч өгөх ёсгүй байсан. Түр оршин суух зөвшөөрөл өгөх, хуулийн дагуу удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авах 2 чиннь тэнгэр газар шиг 2 өөр зүйл. Юм ойлгодоггүй гадаад явж үзээгүй сэтгүүлчид нь сонин сонин гарчиг өгөөд. дүрвэгсдийн цуваа ихэсгэвэл яах вэ ? Сэтгүүлчдээ хянаж чадахгүй бол төрийн ##бан хаагчдынхаа амыг сайн барьж үгээ олж дуугарах, ярихаас татгаөзаж бичгээр бодсон хуулийн дагуу товч мэдээлэл өгч байхыг хатуу сануулаач.

Зочин
Зочин
2022-10-02 18:39

Хара## хэлэхгүй үзэл бодлоо илэрхиийлж болдоггүй юм уу?

Зочин
Зочин
2022-10-02 21:39

КАСПРОВЫГ БИ НЭГ СЙАН НҮДЭЖ БИЛЭЭ АКБАР АЛЛАХ УА СЫН ХАЙДА БАР ГЭЭД Л ХЭМХ НҮДҮҮЛСЭЭН НАДАД ТЭР ЧИНЬ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯВДАЛ ХУЦСАНЫХ НЬ ХАРИУГ БИ ИНГЭЖ САЙН ӨГСӨН ЮМ.МОНГОЛООР АХИЖ ОРОЛДОХГҮЙ ТЭР МУУ ХАЛТАР БАГА ЯСТАН

Холбоотой мэдээ

Back to top button