Нийгмийн

“Явад болсон аймшиг”: Цэнгэлдэхийн үймээний улмаас нас барсан хүний тоо 174-д хүрчээ

Индонезийн хөлбөмбөгийн лигийн “Арема”, “Персебея” багийн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас эмх замбараагүй байдал үүсч, 127 хүний амь нас хохирсон харамсалтай мхэрэг болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн улмаас амиа алдагсдын тоо 174 болж нэмэгджээ. Өөр 180 хүн гэмтэл авсан, тэдний дунд хүнд хүмүүс байгаа тул хохирлын тоо дахиад нэмэгдэх ч магадлалтай талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байна. Цэнгэлдэх дүүрэн хүнтэй байсан, нас барагсдын дунд 5 настай хүүхэд ч байгаа аж.

ХАР НЯМ ГАРАГИЙН ТАЛААР ОДОО МЭДЭГДЭЖ БАЙГАА БАРИМТУУД

  • Хохирогчдын ихэнх нь амьсгалын дутагдал буюу гишгэгдэж, дарагдсаны улмаас амиа алджээ. Амиа алдагсдын дотор таван настай хүүхэд байна.
  • Зүүн Ява /Тоглолт явагдаж байсан засаг захиргааны нэгж/-гийн Цагдаагийн газрын даргын хэлснээр бол нулимс асгаруулагч хий хэрэглэх төлөвлөгөө цагдаа нарт байгаагүй гэнэ. Хөгжөөн дэмжигчид хэтэрхий түрэмгий байж, хууль сахиулагч нар руу дайран цагдаагийн автомашиныг шатаах зэргээр балмад авирласан нь цагдаа нарыг арга буюу төлөвөлөгөөгөө өөрчлөхөд хүргэсэн хэмээн тэрбээр ярьжээ. Хүний эрх, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зохицуулагч Мохаммад Махфудын хэлснээр, үймээн болдог өдөр цэнгэлдэх даацаа хэтрүүлсэн байжээ. Тодруулбал, 38 000 хүний багтаамжтай цэнгэлдэхэд 42 000 хүн орсон байж.
  • Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдагсдын эр гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд хөлбөмбөгийн тэмцээний үеэр гарсан энэ үймээн сүүлчийнх байгаасай гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
  • Индонезийн хөлбөмбөгийн лиг тэмцээнээ долоо хоног зогсоох шийдвэр гаргаад байна. Ерөнхийлөгч Жоко Видодогийн шуууд тушаал гэнэ.
  • “Арема” багийг улирал дуустал тоглох эрхийг нь хассан ч үүнээс ч хүнд шийтгэлийг удахгүй хүлээлгэх асуудал яригдаж байгаа аж.
  • Индонезийн футзалын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жастинус Лхагсанагийн хэлснээр, хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа талбайд орж ирэх нь байдаг л үзэгдэл гэнэ. Түүний хэлснээр, хөгжөөн дэмжигчид бараг долоо хоног бүр иймэрхүү явдал гаргадаг гэнэ. Гэхдээ энэ удаагийнх байж болох хэм хэмжээг давжээ. Тэд ингэж авирлахдаа эсрэг багийн хөгжөөн дэмжигчид бус цагдаа руу л ихэвчлэн дайрдаг болохыг Жастинус илчилсэн байна.
  • Хойд Ява мужийн захирагч Хофифа Индар Параванса эмгэнэлт явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн тусламж үзүүлэхээ амалсан байна.
  • Спортын сайд Зайнудин Амали асуудлыг өргөн хүрээнд авч үзэх бөгөөд гарц шийдэл олтол тоглолтуудыг үзэгчгүй явуулах асуудлыг хөнджээ.
  • Тус улс ирэх жил 20 хүртэлх насныхны ДАШТ-ийг хүлээж авах ёстой. Тиймээс ОУХХ энэ тэмцээнийг нь цуцлах вий гэж айж байгаа аж.

Болсон явдлын талаарх мэдээлэл мэдээж хэрэг ОУХХ-ны сонорт хүрч, зохих нөлөө үзүүлэх нь тодорхой болсон. “Хөлбөмбөгтэй холбоотой хэн бүхний хувьд хар өдөр тохиолоо. Энэ эмгэнэлт явдлын талаар төсөөлөхөд ч бэрх юм болжээ” гэж ОУХХ-ны ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдсэн байна.

ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭН ДЭХ ЭМГЭНЭЛТЭЙ ОСЛУУД

Хөлбөмбөгийн түүхэнд сая болсон шиг олон хүний амь нас авч одсон осол 1964 оноос хойш болоогүй байжээ. Өөрөөр хэлбэл Явад болсон эмгэнэлт явдал сүүлийн 58 жилд гарсан хамгийн том осол гэнэ.

  • 1964 онд Перу-Аргентиний олимдын шигшээ баг Лима хот дахь Үндэсний цэнгэлдэхэд тоглох үед үймээн үүсэж, 318 хүн амь насаа лдан 500 гаруй хүн гэмтэж бэртэж байв. 2001 он. Гана улсын “Аккра” цэнгэлдэхэд болсон үймээний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас 123 хүний амь нас хохирч байв.
  • 1989 оны дөрөвдүгээр сард “Хиллсборо” цэнгэлдэхэд (“Ноттингем Форрест”, » ”Ливерпуль” багууд тоглодог) яг ийм нөхцөл байдал үүсэхэд 96 хүн нас барж, 766 хүн гэмтэж байв.

  • 1982 онд ЕХХ-ны цомын тэмцээний 1/16 шигшээд “Спартак” Москва баг “Харлем” багтай тоглох үед хөгжөөн дэмжигчид нь эмх замбараагүй байдал үүсгэснээс 66 хүн нас барж байв. Зарим эх сурвалжид энэ тоо үнэн хэрэгтээ зарласнаас их буюу 340 гаруй байсан гэх ч үүнийг батлах боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button