Британийн Засгийн газрын гишүүдийн гар утасны дугаар интернэт дуудлага худалдаанд тавигджээ

Британийн Ерөнхий сайд Лиз Трасс болон танхимынх нь 25 гишүүний гар утасны дугаар интернэт дуудлага худалдаанд тавигджээ. “The Mail” сонинд энэ талаар мэдээллээ.
Мэдээллийн бааздаа долоо хоног нэвтрэх эрхийг хэрэглэгчдэдээ 7.2 ам.доллараар санал болгодог АНУ-ын сайтад уг мэдээлэл тавигдсан байх бөгөөд Ерөнхий сайд Лиз Трассаас гадна Гадаад харилцааны сайд Жеймс Клеверли, Сангийн сайд Квази Квартенг, Дотоод хэргийн сайд Суэлла Брэверман, Батлан хамгаалахын сайд Бен Уоллес тэргүүтэй бүх сайд нарынх нь дугаар байжээ.
Тэр ч байтугай төрийн өндөр албан тушаалтнуудын мэйл хаягийг нууц үгтэй нь санал болгосон байсан гэнэ.
Их Британийн Засгийн газар аюулгүй байдлын албатайгаа хамтран энэ асуудлыг яг одоо шалгаж байгаа гэж “The Mail” бичсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.